Ж.Батзандан: Засгийн газрын агентлагууд шүүхийн хяналтаас гарах гэж байна

2018-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Түүний байр суурийг хүргэе.   -Захиргааны ерөнхий хуульд ноцтой өөрчлөлт оруулах гэж байгаа талаар хуульчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Яг ямар өөрчлөлт оруулж байна вэ? -Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан. Хуульд Засгийн газар түүний харъяа болон орон нутгийн байгууллагуудыг Захиргааны шүүхийн хяналтаас гаргахаар тусгасан нь ардчиллаас ухарсан алхам болсноос гадна хүнийг эрхийг уландаа гишгэсэн хуулийн төсөл боллоо. Засгийн газар, түүний харьяа байгууллагуудын дураараа авирлах боломжийг энэ хуулиар олгох гэж байна. Хуулийн талаар Монголын урдаа барьдаг болон Захиргааны эрхзүй, Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэшсэн хуульчидтай уулзаж санал солилцсон. Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны шүүхийг ажилгүй болгох гэж байгаа нь хууль дээдлэх зарчмаас гадуур дураараа авирлах  хүний эрхийн ухралт болно. Хуулийн төслийг оруулж ирсэн Хууль зүй дотоод хэргийн сайд, ЗГХЭГ-ын даргад хандан хэлэхэд 1992 оны Үндсэн хуулиар төрөлжсөн шүүх байгуулж болно гэсэн заалтыг анх удаа оруулж ирсэн. Төрөлжсөн шүүхийг байгуулахад 2004 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж Монгол Улс анх удаа Захиргааны шүүх байгуулсан түүхтэй. Ингэснээр Засгийн газрын байгууллагуудын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгох, хүний эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг түдгэлзүүлэх эрхийг Захиргааны хэргийн шүүхэд олгосон.  Гэтэл Захиргааны шүүхийг буулгах, тус шүүхийг хүчгүйдүүлэх гэсэн Засгийн газрын дураараа авирлалтыг  дэмжсэн хуулийн төсөл оруулж ирж болохгүй. Хэрэв энэ хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал Монгол Улсад дарангуйлал тогтоно. Засгийн газар болон түүний харъяа бүх байгууллагын шийдвэрүүд хяналтаас гарна. Үүнийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч болохгүй. -Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлсэн ямар заалт оруулж байна вэ? -Захиргааны ерөнхий хуульд  хоёр өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, хуулийн 3.1.1-д Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нийтийн захиргааны шийдвэр үйл ажиллагааг захиргааны шүүхийн хяналтаас гаргах гэсэн найруулга орж байна. Мөн 5.5.1 заалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нутгийн захиргааны бусад байгууллагыг захиргааны хэргийн шүүхээс гаргахаар оруулж ирж байна. Засгийн газрын тухай хуулийг дагалдан өргөн баригдсан хуулийн хоёрдугаар зүйлд мөн тодорхой өөрчлөлт орж байна. Энэ хуульд өөрчлөлт орсноор Засгийн газар түүний харъяа агентлагууд нутгийн захиргааны байгууллагууд бүгд захиргааны шүүхийн хяналтаас гаргахаар оруулж ирж байна. 1992 оны Үндсэн хуулийн хамгийн том ололт нь захиргааг хяналтад оруулсан үйлдэл байв. Засгийн газар болон захиргааны дураараа авирлалтыг хуулиар хязгаарлаж шүүхээр хянуулж өгсөн явдал юм. -Б.Булганы захидал яг хэдийд Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон бусад гишүүдэд ирсэн бэ? -С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудлыг ОУПХ олон удаа тавьж байгаа. Энэ хэрэгт өнөөдөр гурван хүн холбогдоод, ял эдэлж байна. С.Зориг агсны гэргий Б.Булганы захидал долоо хоногийн өмнө Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон Хууль зүйн дэд сайд, Хүний эрхийн дэд хорооны гишүүдэд  ирсэн. Захидалд ноцтой олон асуудал бий. Хууль хяналтын байгууллагад захидлыг хүргүүлсэн. -Тухайлбал, захидалд ямар ноцтой мэдээлэл байсан бол? -Хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булган гэдэг хүн өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ч биш, хохирогч ч биш ойлгомжгүй байдалтай байна. Хэргийг мөрдөн шалгах явцад хууль хяналтын байгууллагууд Мөрдөн шалгах ажиллагаа болон Эрүүгийн хуулийн хүний эрхийг хамгаалах зарчмуудыг гажуудуулсан гэж Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд дүгнэж байгаа. Энэ хэргийн цорын ганц амьд гэрч, С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн гурван өндөрлөгт хандсан захидалдаа уг хэргээр ял аваад байгаа гурван хүнийг огт танихгүй, хэзээ ч хараагүй гэдгээ бичсэн байна. Өөрөөр хэлбэл, амьд гэрчийн мэдүүлэггүйгээр гурван хүнд ял өсгчихсөн байгаа юм. Амгаланбаатар гэдэг этгээд 16 настайдаа С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн мэдүүлж, зөвхөн түүний мэдүүлгээр хоёр хүн ял авсан. Үүнийг ярьсан УИХ-ын гишүүдийг айлган дарамтлах ажиллагааг хууль хяналтын байгуулагууд удаа дараалан хийсэн. Захидал нууц захидал биш. Удахгүй хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд ил болгоно. -Банкийг дахин хөрөнгөжүүлэх талаар ямар байр суурьтай байгаа вэ? -Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг  чуулганаар хэлэлцэж байна. 500 гаруй тэрбум төгрөгийг нөхцөл  байдал нь хүндэрсэн хэдэн банкинд хувааж өгөх асуудал яригдаж байгаа. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран  хийх гэсэн оролдлого гэж харж байна. -Аль банкийг хэдэн төгрөгөөр санхүүжүүлэхээр яригдаж байгаа юм бол? -Энэ асуудлыг нууцаар оруулж ирсэн учраас ярих боломжгүй. Ямартай ч 500 гаруй тэрбум төгрөгөөр дахин хөрөнгөжүүлэх, хөрөнгөжүүлэхдээ бэлэн мөнгө эсвэл хувьцаа хэлбэрээр хөрөнгөжүүлэх хоёр асуудлыг ярьж байгаа. Эрх баригч энэ хуулийг аль ч улсад байдаг сайн хууль хэмээн тайлбарлаж байна. Энэ их хэмжээний хөрөнгөөр банкуудыг бус иргэдээ дэмжих нь зүйтэй гэж би үзэж байгаа. 510 тэрбум төгрөгөөр 510 цэцэрлэг, 510 сургууль барьж болно. Сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Гэтэл эрх баригч нам ОУВС үүнийг шаардаж байна гэсэн тайлбар тавьж байна. 30 хувийн хүүтэй банк дампуурдаггүй. Японы банкууд 1 хувийн хүүтэй зээл олгодог, Европын холбооны улсуудын банкууд 1-1,5 хувийн хүүтэй зээл олгодог. Гэлээ гээд дампуураагүй. Мөлжигч систем болж хувирсан Монголын банкууд дампуурахад хүрсэн гэдэгт би итгэхгүй байна. Харин банк санхүүгийн үйл ажиллагаагаа хууль зөрчиж явуулсны улмаас, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хууль бусаар аж ахуйн нэгж рүү оруулснаас нөхцөл байдал нь хүндэрсэн гэж би харж байгаа. Гэтэл тийм биш. 30 хувийн хүүтэй банкууд хэзээ ч дампуурдаггүй юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

3 цаг 7 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

3 цаг 22 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

3 цаг 29 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

3 цаг 39 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

7 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

7 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

8 цаг 15 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

9 цаг 36 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

10 цаг 1 мин