Л.Эрдэнэчимэг: Согтууруулах ундааны хяналтын хууль бэлэн болсон

2014-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Танай бүлгээс архи, тамхигүй шинэлэх тухай санаачилга гаргасан. Үүнийгээ тодруулна уу?

-Цагаан сартай холбогдуулан эмэгтэй гишүүдийн бүлгээс Сурагчдын холбоотой хамтран сар шинийн баяраар архи, тамхи бэлэглэхгүй байх уриалга гаргасан.  Тамхины хяналтын тухай хууль гараад жил гаруй хугацаа өнгөрлөө. Олон шүүмжлэлийг дагуулж байгаа ч олон хүн  нэг жилийн хугацаанд тамхинаас татгалзаж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийсэн. Тамхинаас гарах нь тухайн  хүний хувьд их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг. Гэтэл сар шинийн баяраар ийм хүмүүст тамхи бэлэглэх нь “Та тамхиндаа эргээд ор” гэж хэлж байгаагаас ялгаагүй.  Ер нь архи, тамхи бэлэглэх нь эрүүл мэндээ хордуул гэснээс ялгаагүй. Архи, тамхийг бид эрчүүдэд бэлэглэдэг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байгаагийн хамгийн гол шалтгааны эхний хоёрт архи, тамхи бичигдэж байгаа.    Сар шинийн баяраар бэлэг бэлтгэх санхүүгийн эрх мэдэл эзэгтэй нарын гарт байдаг учраас эрчүүдээ хордуулах, насыг нь багасгах хор битгий худалдаж аваарай гэж бид уриалж байгаа юм.

-Тухайлбал, та Цагаан сарын бэлгэнд эдгээр зүйлийг хэрэглэдэг үү?

-Сар шинийн баяраар ирсэн зочдоо ёс заншлаа дагаж архи дарсаар дайлалгүй яах вэ. Гэхдээ хүмүүсийн уух соёл жил бүр дээшлээд байгаа шүү дээ. Зөвхөн амсаад л орхидог болсон байна лээ. Тамхи бэлгэнд өгч үзээгүй.

-Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжил­тэд хяналт тавих аян өрнүүлж байгаа гэсэн үү?

-Хууль хэрэгжүүлэх механизм, хүн хүчний хүрэлцээ, хууль хэрэг­жүүлэгчдийн сэтгэл дутуу байдгийг энэ хуулийг хэрэгжүүлэх явцад үнэхээр сайн мэдэж авлаа. Хууль батлуулсан гишүүний хувьд хяналт, хэрэгжилтэд нь байнга санаа зовж явдаг. Тиймээс хэд хэдэн ажил хийж эхлээд байна. Нийслэлээс зохион байгуулж байгаа “School police” үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байна. Өдөр бүр нийслэлийн хэмжээнд 1000 гаруй эцэг эх сургуулийн орчинд эргүүлд гарч байгаа. Эцэг, эхчүүдийн хийх ажлын хүрээнд Тамхины хяналтын тухай хууль орж байгаа. Сургуулиас 500 метр зайд тамхи зарж байгаа хууль бус үйлдлүүдийг илрүүлэх, сургуулиас 100 метр орчинд тамхи татуулахгүй байх хяналт тавина. Сурагчдын дунд “Тамхинаас татгалзсан өсвөр үе” клуб байгуулсан бөгөөд би хүндэт ерөн­хийлөгчөөр нь ажилладаг юм. Хүүхдүүд өөрсдийн амьдарч, суралцаж буй орчноо тамхигүй болгох талаар ажиллана. Энэ сарын 1-ээс олон нийтийн цагдаатай болж байгаа. Цагдаагийн үндсэн ажил нь архи, тамхины хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.

-Тэгвэл архины эсрэг хууль хэзээ бэлэн болох вэ?

-Согтууруулах ундаа­ны хяналтын тухай хууль гарахад бэлэн болсон. Бид хуулийнхаа заалт бүрээр олон нийтийн хэлэлцүүлэг хийж эхлээд байна. Саяхан нийслэлийн хороодын дарга нар, дүүргийн удирдлагуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийсэн. Ирэх сар жижиг бизнес эрхлэгчид, цагдаа­гийн ажилтнуудын дунд хэлэлцүүлэг хийнэ. Нэ­гэнт томоохон өөрчлөлт хийх хууль учраас маш сайн хэлэлцэж байж гар­гах ёстой, мөн нийгмийн сэтгэлзүйг ч бэлтгэх хэрэгтэй.

-Та намрын чуулганы завсарлагаанаар ямар ажил хийхээр төлөвлөв?

-Тойрогтоо ажиллах­даа Хамтын тэтгэврийн тухай хууль, тэтгэврийн нэмэгдэл, Олуулаа хууль, Хүүхэд харах үйл­чилгээний тухай хууль, аж ахуйн нэгжийн НӨАТ-ын тухай гээд ярих сэдэв олон байна. Мөн нийслэлийн бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин тө­лөв­лөлтийн талаар ярил­цана. Манай дүүрэгт нийслэлийн засаг за­хир­гаа нүүж ирэх гэж байгаа болохоор томоохон өөрчлөлтүүд орно, хөгжил дөхөж ирж байгаа гээд хүмүүс ч таатай байгаа. Гэр хороолол дотор Хүүхэд харах үйлчилгээний загвар төв байгуулахаар ажлаа эхэлсэн байгаа. Гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийнэ.

 

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ

13 цаг 11 мин
Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

13 цаг 19 мин
С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо ямар нэгэн квот, тохиролцоог АН-тай хийгээгүй

13 цаг 21 мин
Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

13 цаг 25 мин
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээжээ

13 цаг 27 мин
Шинэчлэлийн жишээ үзүүлэх бүсээр шалгарсан Авга хошуу

Бидний хамтарсан сүүлийн аялал ӨМӨЗО-ы Авга хошуу байлаа

17 цаг 59 мин
Австралийн тухай тэмдэглэл-2

Австрали тив /Энэ тивд бас шинэ Зеланд улс нутаг дэвсгэрээрээ хамаа

18 цаг 4 мин
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай гарагийн дундаж хэм жил

18 цаг 9 мин
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Авлигаас ангижрахын тулд бүлэглэл, эрх ашигт нэгдсэн нөхдөд өвдөлт мэдрүүлэхээс өөр арга байхгүй

​​​​​​​Өдөр тутмын гурван сонины сэтгүүлчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ярилцлаг

18 цаг 19 мин
Сонгуулийн үеэр AI ашиглах зохицуулалтын талаар сүлжээний гишүүдэд мэдээлэл өглөө

Сонгуулийн үеэр хиймэл оюун ашигласан мэдээлэлд хэрхэн хандах вэ?

18 цаг 24 мин