“ЗМ”-ний онцлох нийтлэл, ярилцлага

2018-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
 “Зууны мэдээ” сонины зургадугаар сарын 4-нөөс зургадугаар сарын 18-ны дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагын эшлэлийг хүргэж байна.  

Даваа гариг

“Амьдралын тойрог”

Хүүхдийн баяр хөөрт үргэлж умбаж байдаг П.Баттулгынх

“…“Инээд хөөр, баяр баясал цалгисан хүүхдийн баяр болж өнгөрлөө.   Хоёр өдөр бужигнасан хүүхдүүдийн дуу чимээнд зарим нэг нь ядрах аястай болж байна.  Тэгвэл өдөр бүр хүүхдийн баяр болж буй мэт инээд хөөр, дуу шуугиантай  байх нэгэн айлд очиж, “Амьдралын тойрог” булангаа бэлтгэсэн юм. П.Баттулгынх найман хүүхэд­тэй. Том охин нь энэ жил оюутан болж байгаа бол  бага нь хоёр нас хүрч байна. Найман хүүхдийн инээд хөөр, баяр баясал, дуу шуугиан нэгэн дээвэр дор  бүрэлдэнэ гэдэг энэ амьдралын утга учир гэмээр санагдана..” …
https://www.polit.mn/?p=39812
“Leader ships forum”

А.Чимэд-Очир: Загас барих аргыг нь зааж өгөөд хамтдаа хөгжье

“…Монголд ямар ч бизнес эрхлэхэд хөрс нь цагаан байна. Гэтэл хүсдэггүй, шалтаг тоочдог, төр засагтаа гомдсон хүмүүс байх юм. Төр засгаас зээл, тусламж, хөнгөлөлт хүснэ. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш ажиллаж амьдрах зөв нийгмийн бодлого тодорхойлох ёстой улс төрчид маань сонгуульд ялахын тулд элдвийг амалдаг нь энэ гажуудлыг бий болгож байна . Яагаад өөрийнхөө төлөө амьдрах гэж байж бусдаас тусламж авах гээд байдгийг би ойлгодоггүй. Багаас нь  эхлэх л хэрэгтэй. Бид ихэнх салбарт дотоод зах зээлийнхээ 15-30 хувийг ч хангаж чадаагүй,  ихэнх  хэрэгцээгээ гаднаас авсан хэвээр байна. Харин гаднаас юуг авах, юуг хаяхаа мэддэг байх хэрэгтэй...”
https://www.polit.mn/?p=39805

Мягмар гариг

 
Элчин сайд ярьж байна

Траян Христия: Хүүхэд хамгааллын чиглэлд Монгол Улс хоцрох ёсгүй

Монгол Улс, Европын холбоо хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл, нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” сэдвээр бага хурал зохион байгуулах талаар өчигдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр Европын холбооноос Монгол Улсад шинээр томилогдсон элчин сайд Траян Христия анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн юм.
https://www.polit.mn/?p=39859
Томилолт

Нэгдсэн зохион байгуулалтад орсон Хэнтийн бичил уурхайчид

Хүний эрхийн үндэсний комисс, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран зүүн болон говийн бүсийн сэтгүүлчид, Улаанбаатар хотын “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүдэд “Хүний эрх ба хэвлэл мэдээлэл” сургалтыг Хэнтий аймгийн Чингис хот, Батноров, Норовлин суманд зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь орон нутгийн сэтгүүлчдийн хүний эрхийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, бичил уул уурхай, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх байв.
https://www.polit.mn/?p=39862

Лхагва гариг

Бизнес, хөгжил

Д.Батдорж: Монгол гэрийн бизнес өрсөлдөөнтэй

“...Манай компани 2010 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Үүнээс өмнө хүмүүс орон сууц, байшинд амьдрах нь давамгайлж байсан. Харин  манай компани байгуулагдахтай зэрэгцээд иргэдийн монгол гэрт амьдрах сонирхол нэмэгдэж эхэлсэн. Монгол гэр агаар сайн нэвтрүүлдэг, эко гэдгээр нь гадаадын иргэд ихэд сонирхож худалдан авч, захиалга өгч эхэлсэн. Манай компани анх сийлбэрч, мужаан, будагч гэсэн хэдхэн хүнтэй ажиллаж байлаа. Гэр хийх санаа бага байхаас улбаатай. Би Өвөрхайнгай аймгийн Бат- Өлзий сумын хүн. Манай сумын айл өрх, хүн бүр монгол үндэстний бахархал болсон гэрийг  өвөг дээдсээс уламжилж ирсэн технологийн дагуу хийдэг....”
https://www.polit.mn/?p=39909
Үйл явдлын эргэн тойронд

13 Засгийн газрын хадгалж ирсэн МИАТ-ийг У.Хүрэлсүх хэнд өгөх нь вэ?

“...У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед яригдаж эхэлсэн МИАТ-ийн хувьчлалын  асуудал нэг л өөрөөр сэвэлзэж, үр дүнд хүрэх юм шиг өнгө  аяс  мэдрэгдээд эхлэв. Өнгөрсөн хугацаанд МИАТ-ийг  хувьчлахыг МАН-ынхан эсэргүүцэж хамгаалж ирсэн нь олонтой.  Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ асуудал эрчээ авч, бараг л шуударсан.    Гэвч  МАН-ынхан эсэргүүцэн, унагаж МИАТ төрийн өмчит компани хэвээр үлдсэн юм.  Харин энэ удаа эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн саналыг оруулж ирлээ.    МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч МИАТ-ийг  хувьчилна гэсэн үг үсэг байхгүй.  Тэгэхээр замын дундаас ямар нэгэн ашиг сонирхол, бүлэглэл хоорондын тохирооноос хувьчлалын асуудал урган гарч, хэн нэгэнд өгөхөөр тохирсон, магадгүй одоо ч эзэн нь тодорхой болчихсон уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. ..” https://www.polit.mn/?p=39929

Пүрэв гариг

Редакцын хэлэлцүүлэг

ШХАБ-д Монгол Улс элсэх эсэх асуудлаар хэн юу хэлэв?

“...Монгол улс ШХАБ-д элсэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна.   Энэ асуудлаар “ТВ-9” телевиз “Ардын парламент” нэвтрүүлэг бэлтгэж, холбогдох экспертүүдээр хэлэлцүүлсэн билээ.  Хэлэлцүүлэгт ХИС-ийн  Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор Д.Уламбаяр, Ахмад дипломатч Ч.Баатар, дипломатч, доктор профeссор Ч.Даваадаш, МУИС-ийн профeссор,  Олон улсын эдийн засгийн ухааны доктор, профeссор  Б.Санжмятав, “Өдрийн сонин”-ы эдийн засгийн сэтгүүлч  Х.Баттөгс нар оролцлоо. Тэдний байр суурийг хүргэж байна...”
https://www.polit.mn/?p=40000
Байр суурь

Б.Найдалаа: ШХАБ-д элсэх асуудлыг ард түмнээс асуух учиртай

“...ШХАБ-д элсэх тухай асуудал иргэдийн анхаарлын төвд байна.  Буруу зөрүү мэдээлэл гарч нийгэмд төөрөгдөл талцал үүсч байгаа.  Тиймээс  Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар энэхүү асуудлыг онцгойлон анхаарч олон талаас нь харж, чухал шийдвэр гаргах ёстой. Энэхүү шийдвэр Монгол улсын ирээдүйг олон жилээр тодорхойлох  түүхэн асуудал юм. Тий­мээс богино хуга­цаанд яаран шийдэх ёсгүй...” https://www.polit.mn/?p=40008

Баасан гариг

Үйл явдлын эргэн тойронд

Авах, завшихын “гайхамшиг” гэж нэг юм байхнээ дээ

“....Ийм эерэг талаас нь уг явдлыг бид харж л байлаа шүү дээ. АСЕМ-ийг зохион байгуулснаар Монгол Улс алс нь дэл­хийн томоохон улс гүрний эгнээнд орох шахуу юм л яригдаж байсан даа.Уг уулзалт болохоос жил гаруйн өмнө энэ том ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулагдаж ажилдаа орсон байдаг. Хөрөнгө мөнгө цуглуулахаас эхлээд хамаг бэлтгэлийг тэр зөвлөл гардан хийж байсан юм билээ.Үндэсний зөвлөлийг Монгол Улсын тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалж байв. Харин АСЕМ-ийн 11 дүгээр уулзалт болохын өмнөхөн түүний халааг Ж.Эрдэнэбат авсан байгаа юм. Төр, засгийн тэргүүнүүд зочдыг хүлээн авах зочид буудлуудыг тохижуулах, бас 52 байшин бүхий “АСЕМ вилла” хотхон байгуулсан нь түмний нүдэнд ил байсан...”
https://www.polit.mn/?p=40115
Өөр зочин

Т.Халиунсор: Хөдөө ч зорилгынхоо төлөө зүтгэж болно

“....Театрынхан баяртай хүлээж авсан. “Ярьдаг мод” жүжиг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, байгаль дэлхий, хүн хоёрын харилцааг харуулсан жүжиг юм. Хүний буруутай үйлдлээс болж байгаль хэрхэн хордож, мөхөж, гундаж байгааг хүүхдүүдэд ойлгуулж, ухааруулна. Хүүхдүүд жүжгийн  үзэгдэл бүрт хамтдаа баярлаж, айж, дуулж, бүжиглэж, бүх адал явдлыг хамтдаа туулдаг их содон тавилттай бүтээл...”
https://www.polit.mn/?p=40140 Эх сурвалж:www.polit.mn
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

2 цаг 1 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

2 цаг 6 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

2 цаг 16 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

2 цаг 21 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

2 цаг 26 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 31 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

2 цаг 36 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

17 цаг 27 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

18 цаг 27 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

18 цаг 29 мин