Банкийг зузаатгах буюу дахин хөрөнгөжүүлэх нь зөв үү?

2018-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл зургаан зүйл 16 бүлэг бүхий баримт бичгээс бүрдэж байна.Банк эрүүл байснаар санхүүгийн салбар эрүүл байна. Санхүүгийн салбар эрүүл байснаар эдийн засаг эрүүлжиж, хүчтэй болно. Эдийн засаг эрүүлжсэнээр  нийгэм бүхэлдээ эрүүлжих учраас банкны салбарын бүтцийг хийж буй хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярьж байна. Өнгөрсөн оноос эхлэн Монгол Улсын банк санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг хийж эхлээд байна. Энэ нь банк санхүүгийн салбарт сүүлийн 30-аад жилд хийгдэж буй томоохон өөрчлөлт гэж салбарынхан хэлж буй.  Энэ хууль банкны салбарт хийгдэж буй өөрчлөлтийг иж бүрэн болгох чухал ач холбогдолтой гэж Монголбанк тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл энэ хууль батлагдсанаар арилжааны банк дампуу­рах эрсдэлээс хамгаа­лагдана гэсэн юм. Гэвч яагаад иргэдийг зээлийн хүү, шимтгэл, төлбөр, ху­­раамжаар дарамтад оруулж, монофоль байд­лаа тогтоож, нэг үгээр хэлбэл мөлжлөгийн сис­темд шилжсэн банкны хөрөнгийг төр нөхөж өгөх ёстой вэ гэдэг асуудал гарч ирж байна. Өнөөдрийн байдлаар банкууд зөвхөн шимтгэл хураамжаар жилдээ 40-50 тэрбум төгрөгийн орлого олж байна гэдэг. Нэг хувийн, 0.8 хувийн шимтгэл гэдэг бас л  мөнгө хүүлэх нэг хэлбэр. Банкууд зээлийн хүүгээ буулгадаггүй атлаа дахин төрөөс татаас буюу зузаатгал авах хууль батлуулахаар улайрч эхэлснийг зарим эдийн засагчид шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл банк дампуураад эхэлбэл Монголбанкны санхүүгийн зах зээлд дэхь оролцоо багасах магадлалтай гэдгийг ч хэлж буй. Арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төслийг  өнгөрсөн онд баталсан банкны тухай хуулиар болон УИХ-дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн хэдий ч ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах төвшинд нөлөө бүхий  УИХ-ын гишүүдийн лобби орж уг хуулийг батлаагүй. Тэгвэл улс төр, шийдвэр гаргах төвшинд  нөлөө бүхий улс төрчидтэй ил болон далдуур холбоотой арилжааны банкууд улам даварч дахин төрөөс татаас авах гэж зүтгэж эхэллээ. Намын бүлгүүд болоод эдийн засгийн байнгын хороод нь хаалттай хэлэлцсээр байгаа энэхүү хуулийн төсөл батлагдвал зээлийн хүү буурахгүй гэдгийг ч хэлж байна. Гэхдээ хадгаламж эзэмшигч болон харилцагч нарт эрсдэл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн эрсдэл үүсэ­хээр байвал хадга­ламж эзэмшигчид ха­рил­цагчдад ачаалал очихгүй байх бололцоог урьд­чилан хангасан гэж хууль санаачлагчид онцлов. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

4 цаг 35 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

4 цаг 59 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

4 цаг 59 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 0 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

6 цаг 12 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

6 цаг 46 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 цаг 8 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

7 цаг 29 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

7 цаг 46 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

8 цаг 2 мин