“Оюутолгой” компани ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд зориулан техник, тоног төхөөрөмж хандивлалаа

2017-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Оюутолгой” компани ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар дамжуулан 160 гаруй нэр төрлийн техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг холбогдох албаныханд хандивлалаа. Хандивын арга хэмжээний үеэр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торес “Ланд крүзер” автомашин 2, хөдөлмөр хамгааллын хувцас 359, 30 метрийн галын шланг 8, 1 тоннын багтаамжтай усны сав 200, 6 тоннын эвхдэг сав 1, галын эвхдэг шат 2, хүрз 35 ширхгийг хандивласан тухай батламжийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд гардуулсан юм. Мөн “Ланд крүзер”, 12 тоннын багтаамжтай том оврын ус тээвэрлэх зориулалттай автомашин тус бүр нэгийг байгалийн гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд 2 сарын хугацаагаар ашиглуулахаар хүлээлгэн өгөв.   

Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэлсэн  үгэндээ “Дэлхийн дулаарал эрчимжиж буй өнөө үед Төв Азийн өндөрлөгт орших Монгол орны хувьд бусад улстай харьцуулахад 2 дахин илүү явагдаж байгаа. Тиймээс эх орон, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоо чухал байна. Нөхцөл байдлын хувьд 11 аймгийн 56 сумын нутагт 140 гаруйн түймэр гарч, 600 гаруй мянган га талбай өртсөн. Ер нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх техник, тоног төхөөрөмжгүйгээр ямар байдалд хүрэх вэ гэдгийг харуулсан зун боллоо. Өнөөдөр ч хоёр газарт түймрийн цурам арилаагүй байгаа. “Оюутолгой” компанийн хандивын үйл ажиллагаа нийгмийг уриалсан чухал арга хэмжээ болж байна” гэсэн юм.  

Харин “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торес ой хээрийн түймэр  мал аж ахуйн салбар, цаашлаад улсын эдийн засагт ихээхэн хор хохирол учруулахаар байна. Тиймээс “Оюутолгой” компанийн хамт олон байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцоход таатай буйгаа илэрхийлээд,  Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Австралийн онцгой байдал эрхэлсэн байгууллагаас мэргэжлийн туслалцаа ирүүлэх боломж судалж буйг дуулгасан юм.  Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө тус компанийн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас хэдхэн  53 сая төгрөгийн үнэ бүхий хувцас, хэрэглэлийг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн байна.

Мөн үеэр БОАЖЯ-наас Монголын аялал жуулчлалын холбоо,  Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон Монголын самарчдын холбоотой тэргүүтэй хувийн хэвшлийнхний хандиваар худалдаж авсан автомашиныг ойн хээрийн түймрийн хамгийн өндөр эрсдэл бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын ойн ангид хүлээлгэж өглөө.    

Хандивын арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торес, ОБЕГ, ЦЕГ, Тусгай хамгаалалттай газрууд болон орон нутгийн ойн ангийн удирдлагууд  оролцлоо.

Эх сурвалж: www.mne.mn

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

6 цаг 13 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

13 цаг 42 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

14 цаг 34 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

14 цаг 40 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

14 цаг 54 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

15 цаг 16 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

19 цаг 39 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

19 цаг 44 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

19 цаг 54 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

19 цаг 59 мин