“Нуруугаа мэс засалгүйгээр эмчлүүлж дуусгаад хурдхан эх орондоо очиж гар бөмбөг тоглох юмсан”

2017-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

“ЧАСЭН” ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛСЭН Н.ХҮСЛЭН ОХИНЫ ЯРИЛЦЛАГА

-Нурууны дискний онош тавиулсан ЕБДС-ийн сурагч Н.Хүслэнгийн эмчилгээ хийлгэсэн талаар

-Часэн эмнэлгийг хамаатан нь танилцуулж өгсний ачаар мэс засалгүйгээр Солонгост амжилттай эмчлүүлсэн.

-Сургуулиа төгсөөд гадаадад сургуульд суралцах төлөвлөгөөтэй байсан боловч эмчилгээний дараа уламжлалт эмч болох хүсэл мөрөөдөлтэй болов.

Эмчилгээ дууссаны дараа Н.Хүслэн/18 нас/ охин инээмсэглэн ярилцлага өгч байлаа. Хичээлдээ сайн тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сараас нуруугаар нь өвдөж эхлэв. Биеийн тамирын хичээлдээ сайн, гар бөмбөг тоголдог байсан хэдий ч түүний нуруугаар эхэндээ бага зэрэг, хожим хөл рүү бадаарч өвдөж эхэлсэн нь яаралтай эмчилгээ шаардлагатай гэдгийг мэдрүүлсэн ажээ. Хөлөөр нь бадаарч эхлэхэд спортоор хичээллэх бололцоогүй болж, сүүлдээ алхаж явах ч боломжгүй хүчтэй өвдөж эхлэсэн аж.

“Эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд 4 болон 5 дугаар нугаламны хоорондын жийргэвчний үүрэг гүйцэтгэх зөөлөвч шахагдаж гарч ирсэн нь мэдрэлээ дарсан, мэдрэл нь зүүн талаараа 30 хувь орчим нь хүчтэй дарагдсан байдалтай байна гэсэн. Тухайн үед мэс заслын аргаар нурууг эмчлэх бололцоотой гэж хэлж байсан. Гэвч мэс засал эрсдэлтэй, мөн мэс заслын дараа хөлөөр мэдээ алдах зэрэг эрсдэлтэй гэж гэрийнхэн маань санаа зовж байсан” гэж энэ удаагийн ярилцлагаа эхлүүллээ.

Тэр үед “Часэн” Солонгосын уламжлалт эмнэлэгт мэс заслын бус аргаар эмчилгээ хийлгэсэн хамаатан нь энэ эмнэлгийн талаарх мэдээллийг өгчээ. Тухайн үед “Часэн” эмнэлгийн ТВ-ийн реклам мөн зурагтаар гарч байсан тул Ким Ханыль эмчтэй холбогдож эмчилгээнд хамрагдахаар болсон гэнэ. Эмнэлэгт өөрийн биеийн байдал, шинжилгээний хариуг цахим байдлаар шилжүүлсний дараа “Мэс заслын бус аргаар эмчлэх бүрэн бололцоотой” гэсэн хариу ирж Н.Хүслэн охин БНСУ-ыг зорих болсон байна.

“Часэн” Солонгосын уламжлалт эмнэлэгт ирэнгүүтээ Ким Ханыль эмчид үзүүлж, Чүна бариа засал, зүүний эмчилгээ болон уламжлат эм ууж эхэлсэн. Өвчинтэй хэсгээр тарьдаг зүүн эмчилгээ болох Шинбару тариан эмчилгээний дараа биеийн байдал эрс сайжирч байгаа нь мэдэгдсэн. Хөлөөр бадаарч өвдөж байсан нь аажим аажмаар багасч, бие хөнгөрөөд л явсан. Анх хатгуулахад жаахан жирс хийж өвддөг боловч эмчилгээний үр дүн нь сайн тул өвдөхөөс айдаггүй байсан” гэж Хүслэн ярьж байлаа. 

Түүний эмчилгээний үндсэн эм болох “Шинбару эмтэй зүү” нь үрэвсэл дарах, мэдрэл болон зөөлөн эд эс төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд Солонгосын уламжлалт эмийн жороос гаралтай, байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм. Шинбару эмтэй зүүг зүү тавих цэгүүд болон өвдөлт мэдрэгдэх цэгүүдээр тарьснаар үрэвслийг намдааж, өвдөлтийг богино хугацаанд дарж өгдөг байна. “Шинбару эмтэй зүү”-ний эмчилгээний талаарх судалгааны ажлын үр дүнг 2011 онд салбартаа тэргүүлэх “Journal of Ethnopharmacology” сэтгүүлд хэвлүүлэн гаргасан байна. “Шинбару” тарианы гол бодис болох GCSB-5(Солонгосоор: Чонпажон) нь мэдрэл болон зөөлөн эдийг 3 дахин хурдан төлжүүлдэг бөгөөд энэ талаар судалгааны ажилд танилцуулагджээ. Мөн GCSB-5(Чонпажон) нь мэдрэлийг сэргээх үйлчилгээтэй гэдгийг нь 2003 онд АНУ-д оюуны өмчөөр баталгаажуулсан бөгөөд БНСУ-д “Шинбаруметин” гэдэг нэрээр “Байгалийн цэвэр гаралтай 04 тоот шинэ бодис”-оор бүртгэгдэж, энэхүү бодисыг агуулсан эмэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж үе мөчний эмчилгээнд хэрэглэгдэж байгаа юм.

“Анх эмнэлэгт хэвтсэн өдрөөс эхлүүлэн биеийн байдал сайжирч эхэлсэн. Анхандаа алхахад хөлөөр өвдөж доголдог байсан бол одоо зүгээр алхаж чаддаг болсон. Часэн эмнэлэгт ирж эмчлүүлсэндээ баяртай байна” гэж сэтгэгдлээсээ хуваалцав.

БНСУ-ын “Часэн” эмнэлэгт ирж эмчлүүлсэн Н.Хүслэн охины ирээдүйн мэргэжил нь хүртэл өөрчлөгдсөн гэв. ЕБС-аа төгсөөд ОХУ-д суралцахаар төлөвлөж байсан тэрээр Солонгосын уламжлалт анагаах ухааны эмч болох хүсэлтэй болов. Уламжлалт эмчилгээ нь мэс засал хийлгэлгүйгээр ууц нуруу болон үе мөчний өвчнийг анагаах бололцоотой, цаашид Монголдоо энэ чиглэлээр олон хүмүүсийг анагаах буянтай ажил тул ирээдүйн мэргэжлээ болгохоор шийдсэн гэдгээ ярилцлагын дундуур илэрхийлж байлаа.

Тэрээр “БНСУ-д богинохон хугацаанд байсан хэдий ч цаг агаар болон хүрээлэн буй орчин нь таалагдсан” гэв. Ялангуяа Солонгосын найрсаг зочломтгой ард түмэн, солонгосын соёл таалагдсан гэдгээ мөн хэлж байлаа.

 

Н.Хүслэн: “ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ ДУУСАНГУУТАА МОНГОЛДОО ОЧИЖ ХУРДХАН НАЙЗУУДТАЙГАА УУЛЗАХ ЮМСАН”

“Найзуудтайгаа хамтдаа дугуй унаж, усан бассейнд сэлмээр байна. Эх орондоо дугуй их унадаг байсан. Мөн гар бөмбөг тоголох дуртай байсан, түүний дотор довтолгооны цохилт хийхэд хамгийн гоё байдаг. Багаараа хамтдаа нэг хүн шиг хөдөлж, нэг хүн шиг бодох тэр мөчид үргэлж ялалт манай талд ирдэг байсан. Тийм болохоор одоо эх орондоо очингуутаа найзуудтайгаа хамтдаа гар бөмбөгөө тоглох хүсэл эрмэлзэл өндөр байна. Ийнхүү эрүүл мэндээ эргүүлэн олж авахад маань мэс заслын бус аргаар сайхан эмчилгээ хийж өгсөн Ким Ханыль эмч болон Часэн эмнэлгийн хамт олонд талархаж байгаа” гэж ярилцлагын эцэст Н.Хүслэн охин талархлаа илэрхийснээр ярилцлага өндөрлөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

 

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

4 цаг 50 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

12 цаг 19 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

13 цаг 10 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

13 цаг 17 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

13 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

13 цаг 52 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

18 цаг 16 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

18 цаг 21 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

18 цаг 31 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

18 цаг 36 мин