Сонины цаасан сүлжмэлч

2023-01-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Хүн төрөлхтөн амьдарч байгаа цагт хог хаягдал гарсаар л байна. Гэхдээ бид хог хаягдлаа дахин ашиглах бүтээл болгох нь чухал. Тэгж байж бид эх дэлхий дээрээ илүү удаан амьдрах боломжтой. Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас болж эх дэлхий маань уур амьсгалын өөрчлөлтөд өртсөөр байгаа. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Zero waste” булангаараа дамжуулан өөрт хэрэгцээгүй хувцас, эд хэрэгсэл болон хог хаягдлаа хэрхэн борлуулж болох тухай сурвалжлагуудыг долоо хоног бүрийн баасан гаригт уншигч танд хүргэж байгаа. Ингэхдээ хуучин хувцас худалдан авч, борлуулдаг дэлгүүр болон шил, лааз, картон гээд өргөн хэрэглээний сав баглаагаа худалдаж мөнгөтэй болох боломжтой “Төвшин сайхан төв”-өөс бэлтгэсэн сурвалжлагуудаа хүргэсэн. Энэ удаа хоёрдогч түүхий эд болох сонины цаасаар сагс, цүнх, өндөгний сав, виноны уут, халбага сэрээний сав хийдэг Н.Отгонтуулыг онцолж байна.  
 

10 ЖИЛИЙН ӨМНӨ YOUTUBE-ЭЭС СУРЧЭЭ

Дэлхий нийтээр гялгар уутнаас татгалзаж оронд нь даавуун тор, сүлжмэл сагсыг хэрэглэх болсон. Энэ нь байгальд сөрөг нөлөөгүйгээс гадна эдийн засагт хэмнэлттэй шийдэл юм. 
Н.Отгонтуулын хувьд сэтгүүлч мэргэжилтэй. Тэрбээр 10 гаруй жилийн өмнөөс өөрийн хобби, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн сонины цаасан урлалыг хийж эхэлжээ. Гэвч ажил мэргэжлээс шалтгаалан тууштай хийх боломжгүй болж хэсэг хугацаанд цаасан урлалаа орхисон байна. Энэ тухайгаа “Би сүлжмэл эдлэлд маш дуртай. Мөн харсан зүйлээ хийж үзэх юмсан гэж боддог зантай. Сүлжмэл эдлэлийг яаж хийдэг юм бол, хийж үзэх юмсан гэдэг нууцхан хүсэлтэй байлаа. 10 жилийн өмнө Монголд энэ төрлийн сургалт хийдэг багш, сургалтын төв байгаагүй. Тиймээс Youtube-ээс бичлэг үзэж сурсан. Хамгийн анхны хийсэн зүйл маань талх болон тоглоомын сав байлаа. Манай бага хүүхдүүд маш сахилгагүй. Миний хийсэн тоглоом болон талхны сав маань тэр хоёрын гарын аяыг даагаад 10 жил болсон нь хэр бат бөх болдгийг харуулж байгаа юм” гэв. 
Сонирхуулахад, сонины цаасаар сүлжмэл хийхэд эхлээд сонингоо урт нарийн болгож бэлдэнэ. Дараа нь нарийн савханд ороож, нааж боловсруулж хийдэг аж. 

 

ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙНХ НЬ ЛОГО ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИЛЭРХИЙЛДЭГ

Н.Отгонтуулын хувьд “Eagle” телевизийн сэтгүүлч, хөтлөгч. Ажил мэргэжлээсээ шалтгаалан цаасан урлал хийхээ болиод 10 жилийг ардаа үджээ. Гэвч ковид гарч хөл хорионд орсон учир сонины сүлжмэлээ дахин хийхээр шийдсэн байна. Мөн хүүхдүүдээ гар утаснаас хол байлгах зорилгоор туслуулж байсан тухайгаа ч хэлж байв. Сонины цаасаар хийсэн сүлжмэлээ эхлээд найз нөхөд, хамаатнууддаа үнэгүй бэлэглэдэг байж. Гэтэл түүний эргэн тойрны хүмүүс цаг заваа зарцуулж хийсэн бүтээлийг чинь худалдаж авъя гэснээр анх цахим дэлгүүрээ нээх санаа төржээ. 2019 оноос хойш Н.Отгонтуул цаасан сүлжмэлийн урлалынхаа өнгө төрх, чанарыг илүү сайжруулсаар одоогоос гурван сарын өмнө өөрийн цахим дэлгүүрээ нээсэн байна. Н.Отгонтуул хэлэхдээ “Аль болох минимал амьдралыг эрхэмлэх болсон. Хог хаягдлыг боловсруулж эргээд байгальдаа ямар ч сөрөг нөлөөгүй шингэх бүтээгдэхүүн болгоод явж байна. Энэ нь ухамсарт хүний төрлийг олж төрснийхөө төлөө хийж буй жижигхэн ч гэсэн хувь нэмэр гэж боддог” гэсэн юм. Мөн тэрбээр өөрийн брэндийн логогоо байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг сонгон урлажээ. 
 

БҮТЭЭЛҮҮДЭЭ 40-80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛДАГ

Н.Отгонтуул сүлжмэл сагс хийх ажлаа бизнес болгоод өдгөө гурван сарыг ардаа үджээ. Цахим хаяг нээснээс нь хойш хүмүүс их сонирхож захиалга өгч цаг завгүй ажиллаж байгаагаа тэрбээр хэлсэн. Н.Отгонтуул “ Сонины цаасаар сүлжмэл хийхээс гадна идсэн жимс ногооныхоо үрийг тарьдаг хоббитой.  Одоогоор гэртээ өргөст хэмх, улаанлооль, хасарваань, ананас, авакодагийн модыг ургуулж чадсан. Хүнсний ногоогоо гэртээ тариад идэж байна. Цаашдаа цэцгийг цаасаар боодог биш, сагсанд хийж зардаг болгох зорилго тавиад ажиллаж байна. Энэ онд өөрийн гэсэн дэлгүүр нээх бодол байгаа” гэв. 
Хүмүүс бид хэрэглээнээс илүү гарсан хог хаягдлаа дахин ашиглаж мөнгө олох бүрэн боломж бийг Н.Отгонтуулын жишээ харуулж байна. Энэ нь эх дэлхий, үр хүүхдийнхээ төлөө хийж буй хамгийн зөв үйлдэл. Тиймээс өөрийн хэрэглэсэн цаас, уншсан сониноо ашиглан бүтээгдэхүүн болгон мөнгө олох боломж танд ч байна. Н.Отгонтуул сонины цаасаар хийсэн савнуудаа 40-80 мянган төгрөгөөр борлуулдаг байна.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 4 (6989)

ДарьСүхбаатар
Сайхан
Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

5 цаг 2 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

5 цаг 7 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

5 цаг 12 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

5 цаг 17 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

5 цаг 22 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

5 цаг 27 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

5 цаг 32 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

5 цаг 37 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

5 цаг 42 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

5 цаг 47 мин