Түрээслээд өмчлөх орон сууцыг НОСК бүртгэж эхэллээ

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн төр захиргааны ажилтан, албан хаагч болон “Ковид-19” цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас хэрэгжүүлэхээр боллоо. Уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн орон сууцны сонголтыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглалтанд орж, Улсын комисс хүлээн авсан орон сууцыг мэдээллийн нэгдсэн санд шинээр бүртгэж байна.    Иймд тус түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийн мэдээллийн санд ашиглалтад орсон орон сууцнуудаа “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-нд нээлттэйгээр бүртгүүлэх хүсэлттэй иргэн, аж ахуй нэгжүүдийг урьж байна.

Санал болгох орон сууцанд тавигдах шаардлага:

- Ашиглалтад орсон, Улсын комисс хүлээн авсан орон сууц - Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй. -Банк, банк бус бусад барьцаалан зээлдүүлэх газар тухайн орон сууцыг барьцаалаагүй байх. -Батлагдсан зургийн дагуу баригдсан. -Барилга орон сууц нь чанар стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх. -Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх болон бусад хөнгөлөлтийг үзүүлэх боломжтой байх. -Барилга орон сууц нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг шийдвэрлэсэн байх.

Шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь мэдээллээ 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр эсвэл nosk.ub.gov@gmail.com цахим хаягаар бидэнд ирүүлнэ үү.

ХҮСЭЛТИЙГ ДАРААХ МАТЕРИАЛЫН ХАМТ ИРҮҮЛНЭ ҮҮ:

-Хөтөлбөрт хамрагдах албан хүсэлт -Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга -Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/

Эх сурвалж: www.polit.mn

Худал мэдээлэл
Bvrtgvvlmeer bna.
Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

1 цаг 25 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

1 цаг 30 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

1 цаг 35 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

1 цаг 40 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

1 цаг 45 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

1 цаг 50 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

1 цаг 55 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

2 цаг 0 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

2 цаг 5 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

2 цаг 10 мин