Л.Наранбаатар: Д.Эрдэнэбилэгийн тавьсан өрийг хэзээ ч төлөхгүй

2022-12-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Д.ДАРАМБАЗАР

"Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар компанидаа учирч буй хохиролтой холбоотой талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөгжлийн Банк Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг хариуцагчаар татаад шүүхдэлцэж байгаа ба манай үйлдвэрийг авах гэж байгаа. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкнаас “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүний “Бейзмент” /Хөтөл ХХК/ гэдэг нэртэй компани 2015 онд 61 сая ам.долларыг Хөтөл цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг. Тус мөнгийг “Цемент Шохой” ТӨХК-аас нэхэмжлээд байгаа юм. Үнэн хэрэгтээ Хөтөл ХХК болон “Цемент шохой” ТӨХК нь хоёр тусдаа компани. 61 сая ам.долларын өрийн зээлийн хүүг тооцвол өнөөдрийн ханшаар 340 орчим тэрбум төгрөг болж байна. Энэ хэмжээний мөнгийг “Цемент шохой” ТӨХК-ийг хариуцагчаар татаад нэхэмжилж байгаа хэрэг. Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой өрийг  төрийн өмчит компаниас нэхээд байна. Одоо бол монголчууд Хөтөл ХХК Д.Эрдэнэбилэг гэж хүнийх гэдгийг ойлгох хэрэгтэй. “Цемент шохой” ТӨХК бол  40 жилийн түүхтэй 820 ажилтан, хоёр шохойн уурхай, дулааны цахилгаан станц,  чулуунцар болон цементийн үйлдвэртэй төмөр зам вагон бүхий аж үйлдвэрийн цогцолбор. Энэ бол төрийн өмч буюу монгол улсын ард иргэдийн нийт өмч. Энийг өмчилж байгаа компани бол “Цемент шохой” ТӨХК  бөгөөд ХХБ-д ямар ч өр байхгүй. Д.Эрдэнэбилэг төөрөгдүүлсэн “Хөтөл” ХХК гэдгээрээ 375 тэрбум төгрөгийг хохиролд манай төрийн өмчит хувьцаат компанийг  оруулчихсан. 

Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой өрийг Төрийн өмчит компаниас нэхээд байна. Энэ хүний төөрөгдүүлсэн Хөтөл ХХК манай “Цемент шохой” ТӨХК-д 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

375 тэрбум төгрөгийн задаргааг харвал,

88 тэрбум төгрөг - Цементийг хөнгөлөлттэй үнээр болон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу борлуулсан

70 тэрбум төгрөг – ХХБ-аас зээл авч Хөтөл ХХК-д шилжүүлсэн

45 тэрбум төгрөг – цэвэр ашгийг бууруулсан

27 тэрбум төгрөг - татвар болон НДШ-ийн өр төлбөр

69 тэрбум төгрөг – гадаад валютын ханшийн алдагдал

44 тэрбум төгрөг - ХХБ-ны зээлийн хүү

27 тэрбум төгрөг – борлуулалтын орлогоос Хөтөл ХХК-д шилжүүлсэн

4 тэрбум төгрөг - "Хөтөл" ХХК-ийн өмнөөс шилжүүлсэн төлбөр орон сууцны асуудал байна.

Ингэж хохирлоо тодорхойлчхоод энэ луйварчдаас нэхэмжилж байгаа. Манай удирдлагын баг ажлаа аваад ес дахь сардаа ажиллаж байгаа бөгөөд холбогдох бүх санхүүгийн баримтыг АТГ-т өгсөн. Үр дүн гарна гэж найдаж байна" гэв.

Мөн тэр бээр үргэжлүүлэн “Монгол улсад өнөөдөр хулгай нүүрлэчихсэн байна. Нүүрсний хулгайг би эдийн засагч хүний хувиар арваад жил тэмцсэнийг та нар мэдэж байгаа. Төмөр зам, нүүрс, Женкогийн хулгайг бол би өчнөөн жил ярьсан. Өнөөдөр монголын ард түмэн үүнийг ойлгоод бүгдээрээ ухаарч сэрээд тэмцэж байгаад баяртай байгаа. Одоо цаашдаа үр дүн гарах байх гэж найдаж байна. Ний нуугүй хэлэхэд засгийн газар хүч хүрэхгүй байгааг та бүхэн харж байгаа. Монгол улсын засгийн газар зөвхөн нүүрсний хулгайтай тэмцээгүй. Цемент, зэс, төмөрийн баяжмалын хулгайтай бас тэмцэж байгаа. Энэ бүх тэмцэл дээр манай ард түмний дэмжлэг хэрэгтэй. Би Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэрийн харицаж байгаа хүний хувиар хохирлыг луйварчдаас нэхэмжилж байна. Нүүрсний хулгайчдыг нэрлэ гээд байгаа шиг бид цементийн хулгайчийг бол олчихсон” гэлээ.   

Мөн "Монголын ард түмнийг засгийн газартай нь сахал Эрдэнэбилэг гэж хүн яаж луйвардсаныг баримтаар дэлгэлээ. Бид энэ өрийг хэзээ ч төлөхгүй. Санхүүгийн бүртгэлээр  200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг бүртгэл бий. Яг машин тэрэг гэдгийг нь харахаар хөдөлдөггүй кабин байх жишээтэй. Магадгүй энэ мөнгө Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад гаргасан мөнгөний нэг хэсэг байж болно. Тэгэхээр өнөөдөр болох шүүх хурлыг анхааралтай ажиглаарай." гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
Наранбаатар мундаг шүү ажлын амжилт хүсье
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

3 цаг 40 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

3 цаг 45 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

3 цаг 50 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

3 цаг 55 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

4 цаг 0 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

4 цаг 5 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

4 цаг 10 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

23 цаг 54 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

23 цаг 56 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

23 цаг 59 мин