Д.Чойпүрэв:Нүүрсний хулгайчдын нэрсийг шүүх зарлах ёстой

2022-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Үндэсний үзэлтэй төрийн бус байгууллагуудын төлөөлөл “Үндэсний мэдээлллийн төв”-д өнөөдөр мэдээлэл хийж, жагсаалтай холбоотой байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр “Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн Д.Гансүрэн “Нүүрсний хулгайчдын эсрэг жагсаалд таван өдөр оролцлоо. Төрд хулгайч байгааг зарлачихлаа. Харин хулгайчаа яллаж, шударгаар шүүхгүй байхад ард иргэд үнэхээр бухимдаж байна. Хулгайч байгаа бол шоронд орох ёстой. Гэхдээ сүүлийн хэдэн өдрийн жагсаалд сайн дураараа ирсэн жагсагчдыг буруу тийшээ залах, турхирч байгаа хэсэг хүмүүс гарч ирлээ. Жишээлбэл “No Double standard” хөдөлгөөнийхөнийг нэрлэж болно.  Тэд гадаадын санхүүжилттэйгээр өнгөт хувьсгал хийх гэж байна уу хэмээн бид хардаж байна. Гэтэл бидний үндсэн зорилго бидний үндсэн эрх ашиг юм. Үүний төлөө бид жагсана” гэв.

Харин “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Д.Чойпүрэв “Авлига авч, улс орноо зарсан улстөрчид 40 сая төгрөгөөр торгуулиад ялаас мултардаг юм бэ. Үүнд ажлаа хийхгүй байгаа хууль, шүүхийн байгууллага, прокурор буруутай. Төрийн өндөрлөгүүдээс нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг залуус шаардаж байна. Гэхдээ нэрсийг нь зарлах үүрэгтэй, эрх зүйн үндэслэлтэй газар нь шүүх юм. Цагдаа хэргийг шалгаад нотлох баримтыг нь өгөөд прокурор хянана. Хяналтын прокурор шүүх рүү шилжүүлнэ. Шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг. Гэтэл одоог хүртэл шүүх таг дуугүй байна. Ихэнх хэрэг шүүх дээр очоод таг зогсож байхад яагаад эдгээр хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Шүүгч нарыг шүүе” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

4 цаг 53 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

4 цаг 58 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

5 цаг 3 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

5 цаг 8 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

5 цаг 13 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

5 цаг 18 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

5 цаг 23 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Өчигдөр 11 цаг 11 мин