“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар ЭМЯ, ЭМДЕГ “мэдэхгүй”

2022-12-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

 

Түрүүч нь 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх зөрүүтэй хариултын шалтгаан юу вэ

Зорилтдоо хүрээгүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлав

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн  шинжилгээнд 160 тэрбумыг зарцуулсан уу?

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зарцуулсан 230 тэрбумаа хэзээ тайлагнах вэ?

 

 

Монгол Улсын Засгийн газар гепатитын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг 2017-2020 онд эхлэн улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийг хариуцан гүйцэтгэсэн ЭМЯ, ЭМДЕГ тэргүүтэй төрийн байгууллагууд үр дүн өндөр байсан тул ирэх оноос дахин хэрэгжүүлэхээр болоод байгаагаа зарласан. Тухайлбал, 2023 оны төсвийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлахдаа хавдраас урьдчилан сэргийлэх үүднээс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, 17 тэрбумыг төсөвлөжээ. Өмнө нь дөрвөн жил тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэдий хэмжээний төсөв зарцуулж, хэдэн хүнийг эмчилсэн үр дүнгийн талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэхээр ЭМЯ, ЭМДЕГ-тай  холбогдсон ч бодитой мэдээллийг өгсөнгүй. Тиймээс бид сэтгүүлчийн эрэн сурвалжлага эхлүүлэн тус хөтөлбөрийн санхүүжилт, үр дүнтэй холбоотой дөрвөн цуврал нийтлэлийг хүргээд байгаа билээ. Тэгвэл энэ удаа өмнө нь хүргэсэн нийтлэлүүдээ багцлан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг тойрсон ямар асуудлууд үүсээд байгааг дахин сануулж байна.

 

ХӨТӨЛБӨРИЙГ ХАРИУЦАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ГАНЦ ХҮН НЬ АЖЛААСАА ГАРСАН

 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлэхэд 230 орчим тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газар төлөвлөж байв. Тэгвэл үүнээс хойш тус хөтөлбөрт хэдий хэмжээний төсөв зарцуулсан талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “2017-2020 онд хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг хариуцсан хүн нь ажлаасаа гарсан. Өөр мэдэх хүн байхгүй” гэсэн хариу өгч байв. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын иргэдийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг цуглуулсан асар их хэмжээний дата мэдээлэлтэй, дөрвөн жилийн турш хэрэгжсэн хөтөлбөрийг ганцхан хүн гардан хэрэгжүүлэх боломжтой юу. Мөн тухайн хүн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа яаманд үлдээх үүрэгтэй биш үү. Гэтэл яагаад хариуцдаг хүн нь ажлаасаа гарсан учир мэдээлэл өгөх боломжгүй гэж ЭМЯ хариулсан нь хамгийн эхний ноцтой баримт юм.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээг 2019 онд хийсэн. Энэ талаар тодруулахаар ДЭМБ-ын хэвлэлийн ажилтантай холбогдвол “Манайх 2019 оноос хойш судалгаа хийгээгүй. Тухайн үед хийсэн үнэлгээний тайлан манайд байхгүй. ЭМЯ-нд бий” гэсэн хариу өгсөн юм. Тиймээс хөтөлбөрийн шинжилгээ, эмийн хөнгөлөлтийг хариуцан ажилласан ЭМДЕГ-ын хэвлэлийн ажилтантай холбогдоход “Хөтөлбөр хэрэгжээд дууссан учир манайх мэдээлэл өгөх боломжгүй. Бүх мэдээлэл ЭМЯ-нд байгаа” гэсэн юм. Ийн үр дүн өндөр, олон хүнийг элэгний өвчлөлөөс сэргийлж чадсан хэмээн магтаад байгаа хөтөлбөрийнхөө талаар төрийн байгууллагууд мэдээлэл өгөхгүй бултаад байгаа нь ихээхэн анхаарал татсан учир бид аудитын дүгнэлт болон бусад баримт бичигт анализ хийж зарим мэдээллийг гаргаж ирсэн юм.

 

АУДИТ: ХЭРЭГЖИЛТ 50 ХУВЬ, ТӨСӨВ 84 ТЭРБУМ ТӨГРӨГ

 

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын хураангуй тайланг энэ оны хоёрдугаар сарын 1-нд олон нийтэд ил болгосон. Тус тайланд дурдсанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үндэсний хамрагдалт 50 хувьтай, эмийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байгаа ч үр нөлөөг тооцоогүй байна. Анх “Элэг бүтэн Монгол”  хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гепатитын В вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн эзлэх хувийг 2018 онд 40 хувь байгааг 2020 онд 60 хувь болгоно гэсэн зорилт тавьж байв.

ЭМДЕГ-ын мэдээллээр 2018 оноос хойш гепатитын В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээнд зориулан нийт 47 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин 2016-2021 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас гепатитын B,C  вирусын эсрэг эмд 36 тэрбум төгрөгийг олгосон байна. Тодруулбал, гепатитын В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн аравдугаар сарын 07-ны УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2016-2020 онд жил бүр 40 гаруй тэрбум төгрөгийг зарцуулж, эмчилгээ хийсэн” гэж ярьсан. Хөтөлбөр хэрэгжих үед Ж.Чинбүрэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байсан учир төсвийг хамгийн сайн мэдэх хүний нэг. Түүний мэдээллээр бол дөрвөн жилд 160 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингээд харвал аудитын дүгнэлт, Ж.Чинбүрэн гишүүний ярианд дурдагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн тоо эрс зөрүүтэй байна.

 

ХАМРУУЛСАН ИРГЭДИЙН ТОО ЗӨРӨВ

 

ЭМДЕГ-ын мэдээллээр 2017-2020 онд гепатит вирусын илрүүлэгт нэг сая 9862 хүнийг хамруулсан бол ЭМЯ-наас нэг сая 180 мянга гаруй иргэнийг хамруулсан гэсэн мэдээллийг бидэнд өглөө. Тус хөтөлбөрийн илрүүлэг, шинжилгээ, эмийн хөнгөлөлтийг хариуцан хэрэгжүүлсэн хоёр төрийн байгууллагын мэдээлэл хоорондоо яагаад зөрсөн бэ гэдэг нь эхний асуудал. Тодруулбал, ЭМЯ-ны өгсөн мэдээлэл адуитын дүгнэлтээс 170 мянга 358 иргэнээр илүү байна. Нэг иргэнийг шинжилгээнд хамруулах бүрт төсвөөс мөнгө зарцуулж байгаа хөтөлбөрт хамруулсан иргэдийн тоог 200 мянга орчмоор зөрүүлэн мэдээлэх ямар шалтгаан ЭМЯ-нд байгаа вэ.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар болон ЭМДЕГ-аас 2017 оныг дуусталх хугацаанд хөтөлбөрт зарцуулсан зардлыг нэгтгэн тооцоолоогүй. Илрүүлэгт орсон 27 мянган хүний шинжилгээний хариуг ЭМДЕГ-ын цахим системд бүртгэж аваагүйгээс ЭМДС-гаас олгосон 95.9 мянган төгрөгийн санхүүжилтийн үр дүн тодорхойгүй байгаа нь аудитын шалгалтаар ил болжээ.

 

ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨВТ ӨРТӨГ АНХНЫ ТООЦООЛОЛ ШИГ 230 ТЭРБУМ УУ?

 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатанд 2019 оны арванхоёрдугаар сарын 07-ны байдлаар B, С вирусын илрүүлэг шинжилгээнд  нэг сая 14 мянга гаруй хүн, баталгаажуулах шинжилгээнд 6900 хүн, B, С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд нэг сая 155 мянга  гаруй хүн хамрагджээ. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд дурдсан мөнгөн дүнгээр бид үржүүлэн тооцоолсон юм. Ингэхэд  нэг хүний илрүүлэх шинжилгээний зардал 3500  төгрөг гэвэл нэг сая 148 мянга 306 хүнийг  тус шинжилгээнд хамруулахад дөрвөн тэрбум 19 сая 71 мянган төгрөгийг зарцуулжээ. Харин баталгаажуулах шинжилгээний зардал 5000-10 мянга агаад 6876 хүнийг тус шинжилгээнд хамруулсан гэвэл 34 сая 380 мянгаас 68 сая 760 мянган төгрөгийг /34380000-68760000/ зарцуулжээ.

Тус хөтөлбөрийн хамгийн сүүлийн шат болох идэвхжил тодорхойлох шинжилгээнд 80-120 мянган төгрөг зарцуулахаар дээрх тогтоолд дурджээ. Үүнийг тус шинжилгээнд хамрагдсан нэг сая 155 мянга 182 хүнээр үржүүлэн тооцолбол  92 тэрбум 414 сая 560 мянгаас 138 тэрбум 621 сая 840 мянган төгрөгийг /92414560000-138621840000/ зарцуулсан болж таарах нь. Эдгээр тооцооллыг нэгтгэн дүгнэвэл 2019 оны арванхоёрдугаар сарын 07-ны байдлаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 142 тэрбум 709 сая 671 мянган төгрөгийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зарцуулсан гэсэн дүн гарч байна. ЭМЯ-ны мэдээлснээр тус хөтөлбөрт нэг сая 180 мянган иргэн хамрагдсан, мөн 2020 оныг дуустал хэрэгжсэн гэхээр дээрх 142 тэрбум төгрөгийн мөнгөн дүн нэмэгдэх нь тодорхой. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцооллоор 226 тэрбум төгрөг зарцуулна гэж Засгийн газрын 112 дугаар тогтоолын хавсралтад дурдсан мөнгөн дүнтэй бараг л дүйцэхүйц хэмжээний санхүүжилтийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зарцуулсан уу гэсэн сэжүүр гарч ирж байгаа юм.  Мөн төсвийг өөр зорилгоор ашигласнаас хэрэгжилт хангалтгүй байгаа учир хийсэн ажлаа ЭМЯ, ЭМДЕГ тайлагнаж чадахгүй байна уу гэсэн хардлага төрж байна.

 

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 240 (6972)

 

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
MONGOLIA NEWS
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

12 цаг 46 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

15 цаг 38 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

15 цаг 43 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

15 цаг 48 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

15 цаг 53 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

Өчигдөр 18 цаг 42 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

Өчигдөр 18 цаг 40 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

Өчигдөр 18 цаг 39 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

Өчигдөр 17 цаг 29 мин