Англи- Францын тоглолт бол финалтай дүйцэнэ...

2022-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.ЭНХБАТ

Ла Лиг, Сериа-А, Бундеслиг, Премьер Лиг. Энэ бол европ тивийн хамгийн том, хүчирхэг лигүүд. Аваргуудын Лиг, Европа Лиг, Конференсе Лигийн аваргууд дээрхи дөрвөн лигээс л төрдөг. Тэр дундаас  хамгийн эрүүл саруул, эрч хүчтэй хөгжиж буй хөлбөмбөгийн Лиг бол Премьер Лиг гэж мэргэжилтнүүд үзэх болсон.  Аваргын төлөө өрсөлдөх  6 топ багтай, хэн нь ч хэнийгээ хожих чадвартай 20 багтай. Баг бүрт нь дэлхийн шилдэг дасгалжуулагчид ажилладаг. Тоглогчид нь ур чадвараас гадна, тухайн моментонд зөв, оновчтой шийдвэр гаргах тал дээрээ бусдаас илүү хөгжсөн. Багийн тоглолтыг түлхүү хөгжүүлсэн. Ийм л багуудын шилдэг тоглогчдоос шигшээ багаа бүрдүүлэх нь ямар амжилтанд хүрч болохыг Английн шигшээ баг " Катар- 2022 " ДАШТ-д үзүүлсээр байна. Тэд эхний 3 тоглолтонд нийт 9 гоол оруулсан бол  хасагдах шатанд ч Сенегалын хаалганд мөн л 3 гоолыг оруулж чадсан. Тэд хожсоноор шигшээ наймд Францын шигшээтэй таарах боллоо.
- Арай л эрт таарлаа. Финалын тоглолттой дүйцэх хэмжээний тоглолт болно.
Дэлхийн хамгийн шилдэг довтлогчийн эсрэг бид багаараа хөдөлнө. Бид бусдаас илүү багийн тоглолт хийж чадах болсон нь манай багийн давуу тал гэж харж байна. Энэ тоглолтонд олон гоол орохгүй болов уу. Бидний хувьд довтолно. Гэхдээ хамгаалалтандаа гол анхаарлаа хандуулж, контратак хийх тактикийг баримтална. Мөн торгуулийн цохилтын сургуулилалтыг ч давтана. Манай багийн тоглогчдын сэтгэхүй нь тогтвортой байгаа нь чухал. Бид аль ч багийг буулган авах чадалтай болсон гэж Английн дасгалжуулагч Гареф Сауфгайте хэллээ.
- Францын багт бусад багт байхгүй нэг л зүйл бий. Тэр нь М-Баппе юм. Түүгээрээ бид илүү. Мбаппе бол нэг хормын дотор тоглолтын хувь заяаг эрүүлжих увдистай тоглогч. Ийм тоглогчтой багийн өмнө ямар ч баг тэсэхгүй гэж Францын шигшээ багийн дасгалжуулагч Дешамп англичуудыг сүрдүүллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Уржигдар 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Уржигдар 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Уржигдар 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Уржигдар 07 цаг 00 мин