“Катар-2022”-Хамгийн хамгийн...

2022-12-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.ЭНХБАТ

 

Хамгийн бага бүрэлдэхүүнтэй баг

ДАШТ-д оролцож буй 31 баг 26  тоглогч авчирсан бол Ираны үндэсний шигшээ баг 25 тоглогчтой иржээ.

Хамгийн намхан хөлбөмбөгчин

Ильяс Шайр 158 см-ийн өндөртэй, Марокко улсын үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч. Марокко улсын баг "Катар -2022" ДАШТ-д Бельгийн багийг хожсоноор шигшээ 16 -д шалгарах үүдээ нээсэн.

Хамгийн өндөр тоглогч

Голландын багийн хаалгач Андрис Нопперт 203 см өндөртэй. Тус баг хэсгийн гурван тоглолтыг хожиж, шигшээ 16 багт албан ёсоор шалгарсан анхны баг болсон.

 

Хаана төрсөн бэ?

"Катар-2022" ДАШТ-д мэдүүлгээ өгсөн нийт хөлбөмбөгчдөөс 137 нь төрсөн нутгийнхаа нэрийн өмнөөс биш өөр улсын нэр дээр тоглож байна. Марокко улсын шигшээ багийн 26 тамирчны 14 нь өөр улсын иргэн аж.

ДАШТ-д анх удаа эмэгтэй шүүгчид ажиллалаа

Стефани Фраппар (Франц), Салима Мукансанга ( Руанда), Ёсими Ямисита (Япон) нар ДАШТ -д ажилласан анхны  эмэгтэй шүүгчид боллоо.

Хамгийн өндөр үнэлгээтэй баг

Английн шигшээ багийн тоглогчдын үнэ нь 1.26 тэрбум еврогийн үнэтэй. Кэйне, Стерлинг, Мэйсон Моунф, Сака, Грилиш гээд Премьер лигийн тоглогчид өндөр үнэлгээтэй. Английн шигшээ багийн дийлэнхийг Премьер лигт тоглодог тоглогчдоос бүрдүүлсэн.

 

Хамгийн хямд үнэлгээтэй баг

Катарын багийн тоглогчид нь 14.9 сая евро буюу Английн багаас 90 дахин бага үнэлгээтэй аж.

Легионерийн цуглуулгатай баг

Сенегал улсын шигшээ баг нь 100 хувь легионер тоглогчдоос бүрджээ. Өөрөөр хэлбэл, шигшээд дуудагдсан нийт 26 тоглогч нь бүгд Европын аль нэг улсын лигт тоглодог юм байна. Лидер Мане нь Байер Мюнхенд тоглодог ч бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн ч баг нь хэсгийн сүүлчийн тоглолтод Эквадорын багийг 2:1-ээр хожсоноор Голландын араас А хэсгээс хоёроор шалгарлаа.

 

Анх удаа ДАШТ-д зодоглож буй баг

Катар зохион байгуулагч орны эрхийг эдэлж, томчуудтай хөл зөрүүлж, түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцож Голланд, Эквадор, Сенегалтай А хэсэгт таарч, нэг гоол оруулж, долоон гоол алдлаа. Тус баг хэсэгтээ гурав хожигдсоноор ДАШТ-ийг орхисон ч ДАШТ-д анх удаа оролцсон гэдэг түүхэн амжилтын эзэд болцгоолоо.

Хамгийн залуу тоглогч 

Юссуфа Мукоко 17 насандаа ДАШТ-д оролцох мэдүүлгээ өгч, ДАШТ-ий нээлтийн өдөр 18 хүрчээ.

Хамгийн хөгшин тоглогч

Мексикийн хаалгач Альфред Талавера нь өдгөө 40 настай.

Дамжуулалтын мастер

"Катар-2022" ДАШТ оролцож буй тоглогчдоос хамгийн олон гоолын дамжуулалтыг өгсөн тоглогч бол Германы шигшээ багийн довтлогч Томас Мюллер. Тэр өөрийн оролцсон  ДАШТ-үүдэд нийт зургаан гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр тэргүүлж буй аж.

ДАШТ-ий хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч

Өмнөх дөрвөн ДАШТ-д тоглосон 19 тоглолттойгоо нийлээд нийт 21 тоглолтыг Месси хийжээ.

 

Хамгийн залуу баг

Н хэсгээс Португалийн араас шигшээ 16-д шалгарах өндөр магадлалтай болсон Гана улсын үндэсний шигшээ багийн тамирчдын дундаж нас нь 24.7 ажээ.

 

Хамгийн хөгшин баг

Уэльсийн багийг 2:0-ээр хожиж, "Катар-2022" ДАШТ-ий нэгэн сенсацийн эзэн болсон Ираны баг хэсгийн сүүлчийн тоглолтод АНУ-тай тэнцвэл хэсгээсээ хоёроор шалгарна. Тус шигшээ багийн дундаж нас 28.9 юм байна.

 

32 баг оролцсон сүүлчийн ДАШТ

"Катар-2022" ДАШТ-ээс хойш нийт 48 улсын шигшээ баг оролцдог болох журмыг ОУХБХ-ноос баталжээ.

 

Хамгийн олон тоглогчоо илгээсэн баг 

Байер Мюнхен багт зүтгэж буй 17 улсын 17 тоглогч энэ ДАШТ-д өөр өөрийн улсаа төлөөлөн оролцож буй. Мане гэхэд л сүүлийн мөчид бэртэл авсны улмаас ДАШТ -ийг өнжиж буй учир 16 нь тоглож байна.

Хамгийн залуу дасгалжуулагч

Аргентинийн шигшээ багийг удирдаж буй Лионель Скалони нь өдгөө 44 настай.

Хамгийн настай дасгалжуулагч

Өдгөө 71 настай Луй Ван Галл Голландын багийг гурав дахь дэлхийн аваргадаа удирдан оролцож буй. Тэрбээр "Катар- 2022" ДАШТ -д Голландын баг түрүүлэх боломжтой гэж хэлсэн.

 

Хамгийн олон гоолын эзэн

Германы үндэсний шигшээ багийн довтлогч өмнөх ДАШТ -үүдэд нийт 10 гоол оруулсан. Түүнийг гүйцэх тоглогч алга. Одоогоор Роналдо найман гоолтой болсон. Харин Мюллер хоёр тоглохдоо гоолоо нэмж чадаагүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 234 (6966)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Уржигдар 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Уржигдар 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Уржигдар 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Уржигдар 07 цаг 00 мин