Сэлбэ голын эхэнд барьсан барилгын талаар мэдээлэл өгөхийг шаардлаа

2022-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

 

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Сэлбэ голын эхэнд барьсан барилга болон “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Тусгай хамгаалалттай Сэлбэ голын эхэн хэсгийн газарт байгаль орчны үнэлгээ, менежментийн гэрээ огт хийгээгүй боловч ажил гүйцэтгэх гэрээг долоон жилийн хугацаатайгаар “Сэлбэ голын урсац тохируулгын усан сан байгуулах” төслөөр дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Усны барилга байгууламж барих нэрийдлээр “Багабаян лейк”, “Ньюгидро проект” компаниуд булаг шандыг булж эхэлсэн гэж тус зөвлөлөөс мэдээллээ.

Энэ талаар “Бид Туул голынхон” ТББ-ын гишүүн Д.Лхагвадорж “Сэлбэ голын эхэнд барилгын ажил эхэлсэн цагаас холбогдох зөвшөөрөл, бичиг баримттай нь танилцахаар “Бид Туул голынхон” ТББ-ынхан ажиллаж, холбогдох удирдлагуудад мэдэгдэж, үйл ажиллагааг нь  зогсоолгох арга хэмжээг удаа дараа авсан ч амжилтад хүрч чадаагүй өдий хүрлээ. Тиймээс нийслэлийн чухал голуудын нэг болох Сэлбэ голын хувь заяатай холбоотой энэ асуудлаар холбогдох захирамж, зураг төслүүдээ олон нийтэд ил тод мэдээлж, тайлбар хийхийг нийслэлийг Засаг дарга Д.Сумъяабазараас шаардаж байна” гэсэн юм.

Мөн тус зөвлөлөөс “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилтэд хийсэн судалгаагаар сүүлийн зургаан жилийн байдлаар 123.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар буюу байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулжээ.

Энэ талаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Цэрэн “Байгалийн нөөц шавхагддаг зүйл. Гэтэл ихэнх нь дуусашгүй мэт бодож байна.Хууль хэрэгжүүлэх ёстой шат шатны хүмүүс нь хуулиа хэрэгжүүлэхгүй уул ус, байгаль дэлхий, гол мөрөн бохирдсоор байх уу гэдгийг бодох цаг нь болсон. Үүнд Засаг дарга, ИТХ-ын дарга нь хариуцлага хүлээх ёстой. Байгаль орчны нөөц ашигласны төлбөрөө зориулалтын дагуу ашиглаагүй Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауюржаныг шүүхэд өгч байна. Үүнд хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 228, 229 (6960, 6961)

 

hatnaa
erh medel , mungutei bugd eh oron gazar nutgiig suitgeh erhtei gedeg huuli gishuud arai batlaagui biz?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

1 цаг 28 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

6 цаг 29 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

6 цаг 34 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

6 цаг 39 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

6 цаг 44 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

6 цаг 49 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

6 цаг 54 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

6 цаг 59 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин