Ц.Мөнхзул: Буудлага өөртэйгөө ажиллах чадварыг илүү хөгжүүлдэг

2022-11-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа  Буудлагын спортын ОУХМ Ц.Мөнхзулыг урьж, ярилцлаа. Тэрбээр Египет улсын  Каир хотод болсон буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд алтан медаль хүртсэн билээ.

 

-Та энэ удаагийн ДАШТ-д 585 оноогоор алтан медаль хүртлээ. Мөн мөнгө, хүрэл медалийг ч манай тамирчид хүртсэн. Энэ бол Монголын буудлагын спортын түүхэн амжилт хэмээн харж байна?

-Алтан медалийн төлөө гарахад сэтгэл зүй минь их тайван байсан. Учир нь өмнөх өдөр нь мөнгөн медалийн болзол хангасан.  Тухайн үед дасгалжуулагч маань тайван байж, зөв ажиллаарай гэж захисан юм. Мөн надаас гадна Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртсэнээр анх удаа Монголын гурван эмэгтэй тамирчин медалийн тавцанд зогсож, гурван төрийн далбаа Каирын тэнгэрт намирсан. Үгээр хэлэхийн аргагүй сэтгэл огшоосон сайхан мөч байлаа.

-Өмнө нь та эх орноо төлөөлж олон тэмцээнд оролцож байсан. Энэ удаагийн ДАШТ-ний онцлог юу вэ?

-Сонгомол гар буу болон том калибрын төрлөөр өмнө нь буудаж үзээгүй. Учир нь энэ хоёр нь эрэгтэйчүүдийн төрөл. Харин энэ удаагийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн төрөлд эмэгтэй тамирчид оролцсоноороо онцлог болсон.  Тиймдээ ч амжилт гаргаж төрийн дууллаа эгшиглүүлж чадлаа.

-ДАШТ-д явахдаа  өөрийн дасгалжуулагчгүй явсан.  Тэмцээний үеэр  багштайгаа холбогдож зөвлөгөө авсан уу?

-Шигшээ багийн хоёр дасгалжуулагчтай явсан. Тэд маань цаг, мөч бүрт зөвлөж байлаа. Мөн багштайгаа цахимаар холбогдсон. Хувийн дасгалжуулагч маань миний үндсэн арга техникийг сайн мэддэг. Тиймээс надад тохирсон зөвлөгөөг өгсөн. Эдгээр багш, дасгалжуулагчдынхаа хүчээр амжилт гаргасандаа баяртай байна. 

-Таны хувьд буудлагын спортоор 28 жил хичээллэжээ. Анх тамирчин болох шийдвэрийг хэрхэн гаргаж байв?

-Аав минь буудлагын спортын ОУХМ тамирчин.Тиймээс  ааваасаа үлгэр дуурайлал авч өссөн. Харин 1994 онд ээж анх буудлагын спортын дугуйланд намайг бүртгүүлсэн юм. Магадгүй охиныхоо хүсэл сонирхлыг анзаарч харсан байх.Тэр цагаас л  тамирчин болсон түүхтэй.

-Та буудлагаар хичээллээд хувь хүн талдаа ямар төлөвшлийг олж авсан бэ?

-Энэ спортоор хичээллээд би хувь хүн болон тамирчныхаа хувьд их олон зүйлийг сурсан. Буудлагын спорт хамгийн түрүүнд тэвчээрт сургадаг давуу талтай. Мөн  өөртэйгөө ажиллах чадварыг илүү хөгжүүлдэг. Үүнээс гадна аливаад төвлөрч, анхаарал  сайжирдаг юм шүү.

-Мэдээж амархан спорт гэж байхгүй. Ялангуяа буудлага анхаарал шаардсан хүнд төрөлд орох байх. Таны хувьд шантрах үе гарч байв уу?

-Багаасаа буудлагаар хичээллэсэн болохоор буугаа дийлэхгүй үе байлаа. Гэхдээ л үргэлж би чадна, амжилт гаргана гэж боддог байсан. Харин сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн шалтгаанаас болоод амжилт буурсан үе бий. Харин одоо бэлтгэлдээ орж, илүү хичээж байгаа.

-Тамирчин хүний туйлын зорилго олимп байдаг байх. “Парис 2024” ч ойрхон байна даа? 

-Мэдээж тамирчин хүн бүхэн олимпын наадамд оролцож, өөрийгөө сорих хүсэлтэй. Надад ч энэ мөрөөдөл бий. “Парис 2024” олимп болох дөхөж байна. 600 гаруй хоног л үлджээ. Тиймээс бэлтгэлдээ шамдаж, амжилт гаргахын төлөө хичээх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

15 цаг 33 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

15 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

15 цаг 49 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

18 цаг 36 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

18 цаг 59 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

19 цаг 3 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

21 цаг 36 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

21 цаг 41 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

21 цаг 46 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

21 цаг 51 мин