Б.Буяндүүрэн: Эмэгтэйчүүд уян хандлага, тэгш байдлыг бий болгоно

2022-11-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр нийтлэлийн  бодлого тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Буяндүүрэнтэй ярилцлаа. 

 

-Аймгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хэр байна вэ. Магадгүй цөөн ч гэсэн бодлого шийдвэрт нь нөлөөлөх боломж байна уу?

-Дархан сумын ИТХ-д эмэгтэйчүүд нэлээн олуулаа байдаг. 10 гаруй эмэгтэй иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Харин шат дээшлэх тусам эмэгтэйчүүдийн оролцоо багасч, тоо нь цөөрч байдаг. Сумын ИТХ-д арав гаруй байгаа мөртлөө аймагт 31 төлөөлөгчийн дөрөв нь эмэгтэй байх жишээтэй. Тэгэхээр орон нутгийн удирдлага, засаг захиргааны түвшин дээшлэх тусам эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо хязгаарлагдаж байна гэж хэлж болно.

-Таны туршлагаас харахад эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахад ямар саад бэрхшээл байна вэ?

-Эмэгтэйчүүд өөрсдөө хэвшмэл ойлголттой юм шиг санагддаг. Үр хүүхэд өсгөх, гэр бүлээ халамжлах гээд маш их ачаалал, үүрэг хариуцлага үүрдэг. Эрчүүд ажилдаа анхаарч эмэгтэйчүүд гэр бүлийн бүхий л ажил, асуудлаа шийдвэрлэдэг нь уламжлагдаж ирсэн төрмөл үүрэг хариуцлага гэж хэлж болно. Тиймдээ ч ар гэрийн асуудалдаа гол анхаарлаа хандуулахаас биш улс төр, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй. Өөрсдөө ч тийм сонирхол хандлага туйлын бага. Мөн нийгмийн сайн сайхны төлөө илүү өргөн хүрээнд ажиллаж чадна, үүний тулд улс төрд оролцъё гэж боддоггүй юм шиг. Цөөн хэсэгт нь л ийм бодол, нийгмийн идэвх санаачилга анзаарагддаг. Гэхдээ улс төр, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцохыг хүссэн ч зориг дутдаг болов уу гэж хардаг. Мөн эрэгтэйчүүдтэй харьцуулахад мөнгө санхүү талаасаа хүндрэлтэй нүүр тулдаг гээд тоочоод байвал бэрхшээл их бий.

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд гарч ирээд ямар ач холбогдол, үр дүнтэй юм бэ. Ажил сайжрахаас илүү албан тушаалд очих сонирхолтой гэж бодох хүмүүс бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд орж ирнэ гэдгийг албан тушаалтай холбох нь өрөөсгөл. Эмэгтэйчүүд сандал, ширээтэй зууралдах гэж байгаа явдал биш. Улс орны төдийгүй, дэлхийн хэмжээнд нийгмийн болон хүний хөгжлийн уян хатан бодлогод эмэгтэйчүүд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байгаа жишээ баримт олон бий. Аль ч салбарт эмэгтэйчүүд удирдах албан тушаалд байна гэдэг нарийн мэдрэмжтэй, зохион байгуулалттай, эерэг уур амьсгалтай нь анзаарагддаг. Гэр бүлийн түвшинд ч гэсэн бүтээж, хувааж, бүх зүйлд хүрэлцэх чаддаг хүйс учраас улс орны хөгжилд уян хандлага, тэгш байдлыг бий болгож чадна гэж бодож байна. Судалгаанаас харахад авлигад өртөх байдлаараа эмэгтэй хүйс хамаагүй бага байдаг. Зөвхөн Монголд биш дэлхийн түвшинд эмэгтэйчүүдийг дэмжье, удирдах албан тушаалд хүйсийн харьцааг тэнцүүлэхийг зорьж байгаа нь улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оролцоо туйлын үгүйлэгдэж байгаагийн илэрхийлэл, тэр хэрээр орон зай байна гэж харж байгаа.

-Нэг хэсэг нь эмэгтэйчүүд өөрсдийнхөө манлайллаар гарч ирэх ёстой гэдэг. Нөгөө талаас зайлшгүй дэмжлэг квот байх шаардлагатай гэсэн олон янзын байр суурийг илэрхийлж байна. Заавал хатуу квот байх уу гэдэгт ямар бодолтой байна вэ?

-Гэр бүлд аав, ээж байдаг шиг ажлын талбарт, удирдлагын түвшинд ч гэсэн хүйсийн харьцаа тэнцүү байх хэрэгтэй. Жендэрийн мэдрэмж талаас нь харсан ч хүйсийн тэнцвэртэй байдал их чухал. Эмэгтэйчүүдийг дэмжих квотыг тогтоож өгөх ёстой. Нэг талын хүйсийн хэт давамгай байдал тогтсон энэ цаг үед квот тогтоож өгөхгүйгээр өөр ямар ч хөшүүрэг байсан үр дүнд хүрэхгүй. Харин алсдаа хүйсийн харьцааны зөрүү багасаад ирэхээр квот юм уу тусгай арга хэмжээгээ сулруулж, болиулж болно. Угаас эмэгтэйчүүдийг хатуу тойрогт тавих, хооронд нь өрсөлдүүлэх гардаг. Тиймээс яг өнөө үед эмэгтэйчүүд 30-40 хувийн квотоосоо ухарч няцах хэрэггүй. Тэмцэх л ёстой гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 59 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

10 цаг 0 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

10 цаг 5 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

10 цаг 10 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

10 цаг 15 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

10 цаг 20 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

10 цаг 25 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

10 цаг 30 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин