Г.Хэрлэнчулуун: Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хандлага нэмэгдэж байгаа

2022-11-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр нийтлэлийн  бодлого тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуунтай ярилцлаа.

 

-Хэнтий аймагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ?

-Манай аймагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа. Гэхдээ хангалттай биш. Удирдах түвшинд, анхны эмэгтэй хурлын даргатай. Хамгийн олон хүн амтай Чингис хотын захирагч эмэгтэй, хоёр сумын Засаг дарга эмэгтэй. Засаг даргын дэргэдэх агентлаг, газар, хэлтсийн дарга нарын 40 орчим хувийг эмэгтэйчүүд удирдаж байгаа. Эндээс харахад бидэнд нөөц боломж байна. Бодлогын түвшинд аймгийн хурлын төлөөлөгчид бас хангалттай байна. Аймгийн ИТХ-ын 15 хувь нь эмэгтэй. 18 сумын 400-гаад төлөөлөгчийн 35 хувь нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гээд байгаа нь төрийн байгууллагын бүх шийдвэр хүний амьдралтай их холбоотой учраас харахгүй байгаа, хүний хөгжил тал руу эмэгтэйчүүд илүү харж нийгмийн асуудлуудыг хөнддөг. Тиймээс хүний хөгжлөө ярих цаг ирсэн. Нэг талаасаа эмэгтэй хүний нөгөө талаасаа эх хүний нүдээр хүнийхээ хөгжил, эмэгтэйчүүдийн тулгамдаж буй асуудал, хүүхдийн, хүчирхийллийн, гэр бүлийн гэсэн олон асуудал байгаа учраас эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж, хамтдаа урагшлахад өөрчлөгдөж байна.

-Танай аймгийн удирдлагууд эмэгтэйчүүдээ хэр дэмжиж байна? 

-Эмэгтэйчүүдийг дэмжих хандлага нэмэгдэж байгаа. Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга, Засаг даргын түвшинд эмэгтэйчүүд сонгогдож байгаагүй. Сүүлийн жилүүдэд сонгогдож байгаа. Хурлын төлөөлөгчид ч гэсэн сумын хурлын төлөөлөгчдийг сонгох нь жилээс жилд нэмэгдэж байна. Аймгийнх дээр 1992 онд хоёр эмэгтэй сонгогдож байсан. Үүнээс хойш тав, зураа, найм гээд эмэгтэйчүүдийг сонгох, эмэгтэйчүүдэд итгэх итгэл нэмэгдсэн. Эрчүүдийн хандлага ч өөрчлөгдсөн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд байх ёстой гэж ярихаасаа илүү байгаад юу хийж байна вэ гэдгээ тухайн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс маань үлгэрлэх. Ингэж байж нийгмийн хэвшмэл ойлголтуудыг өөрсдийнхөө үйл хөдлөлөөр үлгэрлэж өөрчлөх ёстой гэж харж байна. Манай аймгийн хувьд эрчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг.

-Ирэх жил эмэгтэйчүүдээ яаж дэмжиж ажиллах вэ?

-Миний хувьд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хэнтий аймаг дахь салбарыг аваад хоёр жил болж байна. Эхний ээлжинд нам, улс төр гэхгүйгээр 2024 онд нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийнхээ судалгааг голлож байгаа хоёр намаасаа гаргуулж авах. Үүндээ түшиглээд эмэгтэйчүүдийн холбоог манлайлж байгаагийн хувьд энэ эмэгтэйчүүдээ нийгэмд таниулах, тэдэнтэйгээ хамтарч нийгмийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах. 2024 онд тавьж байгаа нэг зорилго нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийнхөө 30 хувийн эмэгтэйчүүдийг нэр дэвших биш сонгуулах. Мөн сумдад 50 хувьд хүргэх зорилтыг тавьж байгаа. Би 2017 онд аймгийн Засаг даргын орлогчийн ажлыг авсан нь анхны эмэгтэй орлогч байсан. Тэр үед хөдөөгүүр явж байгаад малчин эмэгтэйчүүдийн, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмж муу харагдсан.

2017 онд аймгийн Засаг даргын зөвлөлд аймгийн аварга малчны шагналыг зөвхөн нөхөрт нь өгдөг байсныг хоёуланд нь олгодог болгоё. Мөн сайн малчин гэдгийг аварга малчин гэсэн нэр томъёогоор солъё гэдгийг санаачлан оруулсан. Тэгэхэд надаас өөр эмэгтэй зөвлөлийн гишүүн байгаагүй. Энэ хоёр асуудлыг маань дэмжээд аймгийн аварга малчны шагналыг эхнэр, нөхөр хоёрт өгдөг болсон. Үүнийг Засгийн газраас сайшаагаад 2019 оноос улсын аварга малчны шагналыг мөн хоёуланд нь өгдөг болсон. Би төрд 22 жил ажиллаж байгаа. Үүний14 жил нь улс төрийн албан тушаалтай холбоотой. Аймгийн ИТХ-д тасралтгүй дөрвөн удаа сонгогдсон.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 214 (6946)

 

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 46 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

2 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

7 цаг 38 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

12 цаг 40 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

12 цаг 45 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

12 цаг 50 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

12 цаг 55 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

13 цаг 0 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

13 цаг 5 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

13 цаг 10 мин