20 ШТС-д шалгалт хийхэд 17 нь хэвийн ажиллаж байжээ

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

ШӨХТГ-ын даргын 2022 оны аравдугаар сарын 05-ны 01/29 дугаартай удирдамжийн дагуу долоо хоног бүр шатахууны түгээлтэд шалгалт хийж байна. Тухайлбал, энэ сарын 28-нд ШӨХТГ-ын байцаагчид шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Сод Монгол", "Шунхлай", "Петровтис" ХХК-ийн 20 ШТС хамрагдсанаас 17 ШТС-ын үйл ажиллагаа хэвийн байсан аж. Харин гурван ШТС-д АИ-92 шатахуун түгээхгүй байсан бөгөөд нөөц дууссан гэх хоёр ШТС-ын шатахууны автомат түвшин хэмжигчийг шалгахад хоёр савны нөөц дууссан байжээ. Түүнчлэн нэг ШТС-ын түгээгүүрийн хошуунд гэмтэл гарсныг засуулахаар дуудлага өгсөн нөхцөл байдлууд илэрчээ. 

"Магнай трейд" ХХК-ийн хувьд "Ачуулсан шатахуун өнөөдөр ирж байна. Буусны дараа ШТС-уудаар тараана гэх мэдээллийг ирүүлсэн. Мөн үйл ажиллагааны доголдолтой холбоотойгоор зарим ШТС-аа хааж байна" гэх хариуг ирүүлжээ.
Энэ сарын дөрөв дэх долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд А-80 автобензин 33, АИ-92 автобензин 21, АИ-95 автобензин 36, дизель түлш 22, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн буюу ердийн нөөцтэй байна. Харин Улаанбаатар хотод дунджаар А-80 автобензин гурав , АИ-92 автобензин 16, АИ-95 автобензин 44, дизель түлш 33, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

“Бүс ба зам” санаачилгатай уялдах Монгол Улсын бодлогууд

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач, Боловсролын ухааны салбарын Доктор (Ph.D), 

34 мин
Баялгийн санд оруулах “Эрдэнэс Монгол”-ын “хувь нэмэр”

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдав. Баялгийн сан нь “Төсвийн тогтворжуулалты

39 мин
Азийн хөгжлийн банкны хурал Гүржийн нийслэлд эхэллээ

Азийн хөгжлийн банкны ээлжит чуулган өнгөрсөн бямба гарагт Гүржийн нийслэл Тбилиси хотноо албан ёсоор эхэллээ.

44 мин
Ногоон соёлыг түгээгч цэцэгчин залуу

Цэцгийг эмэгтэй хүнтэй зүйрлэж, бүсгүй хүнээр төсөөлдөг монголчууд бидний хэвшмэл ойлголт бий.

49 мин
Ж.Баасанжав: Хүн худалдаалах гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдвэл 12 хүртэл жил хорих ял оногдуулдаг

​​​​​​​“Их Засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн э

54 мин
Хэвлэлийн эрх чөлөө: 20 жилийн хамгийн муу үзүүлэлт

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) олон ул

59 мин
Иргэд, олон нийт шударга сонгуулийг хүсэж байна

Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж буй “Шударга сонгуул

1 цаг 4 мин
Өмнөговь аймаг “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах

1 цаг 9 мин
Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!

Стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын хувь эзэмшлийн тухай

1 цаг 14 мин
Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

16 цаг 44 мин