Д.Урансувд: Эмэгтэй төлөөлөгч иргэдийн оролцоотой шийдвэр гаргаж чаддаг

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Урансувдтай ярилцлаа.

 

-Дорнод аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл маш бага байна. Таны хувьд хэд дэх удаагаа сонгогдон ажиллаж байна вэ?

- Би 2012-2016, 2020-2024 оны ИТХ- д сонгогдон ажиллаж байна.   Одоогоор бүрэн эрхийн хугацаа талдаа ороод явж байна. 2020 оноос аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон. Манай аймгийн ИТХ-д эмэгтэй төлөөлөгч ихдээ тав, багадаа хоёр эмэгтэй сонгогдож байсан. Дундажыг хувиар илэрхийлбэл, 4.2-16.6 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байсан гэсэн үг.

-ИТХ-д эмэгтэйчүүдийн хувь, оролцоо бага байгаа нь шийдвэр гарахад хэрхэн нөлөөлдөг вэ?

-Манай аймагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь улсын дунджаас доогуур үзүүлэлттэй. Гэхдээ Засаг дарга, ИТХ-ын дарга нар жендэрийн мэдрэмжтэй ажилладаг. Тухайлбал, миний бие тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаад шинэ хуулиар зөвлөлийн гишүүн болсон. Бусад эмэгтэйчүүдийн хоёр нь бодлогын хорооны дарга бол нөгөө хоёр эмэгтэй нь ОНӨГ -ын ТУЗ-ийн дарга албанд ажиллаж байгаа. Хэдий цөөн тооны эмэгтэй төлөөлөгчтэй боловч эрх мэдлийн хувьд удирдах түвшинд ажиллаж байна. ИТХ- д эмэгтэйчүүдийн санал үнэгүйдэх нь харьцангуй бага байдаг. Гэхдээ цаашид бид эмэгтэй төлөөлөгчийг улсын дунджаас дээгүүр болгохын төлөө хичээж санал санаачлага дэвшүүлж байна. Эмэгтэйчүүд тооны хувьд санал авахад хангалттай биш ч гэсэн саналаа унагаахгүйн тулд намын бүлэгтээ болон Засаг даргад танилцуулах зэргээр арга эвийг нь олж шийдүүлж байгаа. Ер нь үндэслэлтэй зөв ажил гаргаж тавихад дэмжлэг авдаг гэж хэлмээр байна.

- Эмэгтэйчүүдийн оролцоо тэгш байхын давуу талыг та юу гэж хардаг вэ?

-Эмэгтэйчүүд аливаа ажилд хариуцлагатай ханддаг. Хүний итгэлийг алддаггүй, нямбай, зарчимч байдал нь тэдний  давуу тал. Зарим эмэгтэй төлөөлөгчийн хувьд анх удаа сонгогдсон. Гэвч тэд өөрийн хичээл зүтгэлээр ажилдаа мэргэшиж байна. Мөн эмэгтэй төлөөлөгчид иргэдийн дунд орж тэдний оролцоотойгоор ажиллаж чаддаг. Энийг хамгийн оновчтой шийдэл гэж боддог. Харин иргэдийн хувьд оролцоо муутай бас мэдлэг муутай болохоор нэг талдаа шийдэх боломжгүй эсвэл хуульд нийцэхгүй санал дэвшүүлэх тал бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 204 (6936)

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

3 цаг 40 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

3 цаг 45 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

3 цаг 50 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

3 цаг 55 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

4 цаг 0 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

4 цаг 5 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

4 цаг 10 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

23 цаг 54 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

23 цаг 56 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

23 цаг 59 мин