2466 чингэлгийг Эрээнд хүлээлгэн өгчээ

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Цар тахлын халдварыг хумих зорилгоор өнгөрсөн оны эцсээр БНХАУ-аас Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замаар нэвтрэх ачааг эрс багасгасан нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тээврийн хэмжээ буурах эрсдэлийг бий болгосон.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь ГХЯ, ЗТХЯ болон бусад төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хятадын төмөр замтай зөвшилцөж, хамтран ажилласны үр дүнд Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замаар солилцох галт тэрэгний тоо аажмаар нэмэгдэж, өнөөдөр хэвийн хэмжээнд хүрээд байна.

УБТЗ нь Хятадын төмөр замтай хэлэлцэн тохирсон ёсоор өргөн царигаар хоногт 14 галт тэргийг Хятадын талд хүлээлгэн өгөхөөр тохирсон. Өнгөрсөн сарын 24-нөөс хоногт 14 галт тэргийг Эрээн өртөө хүлээн авч эхэлжээ.

Галт тэрэг солилцоо нь гадаад худалдааны хэмжээг тодорхойлдог төмөр замын нарийн технологитой ажиллагаа бөгөөд нэг галт тэрэг нь дунджаар 50 вагоноос бүрдсэн хөдлөх бүрэлдэхүүн бүхий урт цуваа аж.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь энэ сарын 1-18-ны хооронд Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замаар 47 галт тэрэг буюу 2460 вагон бүхий 2466 экспортын чингэлгийг Эрээн өртөөнд хүлээлгэн өгчээ.

Мөн Замын-Үүд–Эрээн боомтын нарийн царигийн төмөр замаар импортын чингэлэгтэй 34 галт тэрэг буюу 1907 вагон бүхий чингэлэг Замын-Үүд өртөөгөөр хүлээн авсан байна.

Улаанбаатараас 2751 хоосон чингэлэг ачиж, 2664 ачаатай чингэлэг буулгажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

2 цаг 44 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

2 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

3 цаг 0 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

5 цаг 46 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

6 цаг 10 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

6 цаг 14 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

8 цаг 47 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

8 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

8 цаг 57 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

9 цаг 2 мин