Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ААН-д ногдох татварын 90 хувийг хөнгөлнө

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран “Алсыг харъя, органикийг сонгоё” уриатай “Органик бүтээгдэхүүний үнэ цэн” чуулганыг зохион байгууллаа. Чуулганд органик хүнс, хөдөө аж ахуйн эрхзүйн орчныг сайжруулах, органик үйлдвэрлэгчдийн өмнө тулгараад байгаа асуудлаа хамтран шийдвэрлэх зорилгоор тус салбарын хөгжилд санаа чилээж, ухаан бодлоо уралдуулах 300 орчим оролцогч танхимаар болон цахимаар оролцсон юм. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Энхтүвшин, Т.Аубакер нарын санаачлан боловсруулж байгаа Органик хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг сонирхогч талуудаар хэлэлцүүлэх, гаргасан саналыг тусгах зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн төрийн зүгээс органик үйлдвэрлэгчдэд ямар дэмжлэг, урамшуулал үзүүлэх вэ гэдгийг хэлэлцэж, чиглэлээ тодорхойлох нь энэхүү арга хэмжээний гол зорилго аж. 

Органик хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд органик үйлдвэрлэгчдэд дэмжлэг, урамшуулал үзүүлэх талаар дараах байдлаар тусгасныг чуулганы үеэр хэлэлцүүллээ. Үүнд, 

  • Органик үйлдвэрлэлд шилжихэд шаардагдах баталгаажуулалтын зардал, дотоодод үйлдвэрлэсэн органик бордоог тариалангийн талбай, хүлэмждээ ашиглаж байгаа тариалангийн анхан шатны органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардлыг санхүүжүүлэх, 
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, 
  • Органик бүтээгдэхүүнийг экспортолсон тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийн хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-аас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх, 
  • Дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж нутагшуулан шинэ нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох, 
  • Органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөх,
  • Органик бүтээгдэхүүнийг  дамжуулан борлуулж байгаа этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэргээр органик үйлдвэрлэл эрхлэгчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

Мөн Монгол органик бүтээгдэхүүн дэлхийн зах зээл рүү гарлаа, Олон улсын органик хөгжил ба Монгол Улс, Органик хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөний судалгаа, Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цаашдын хандлага, Органик хүнсний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь, Органик сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл “Монгол як” төслийн танилцуулга, Сэлэнгэ Органик брэнд Өртгийн сүлжээ-Давуу тал зэрэг сэдвээр оролцогчид мэдээлэл хийж, илтгэл танилцууллаа. 

Эх сурвалж: www.polit.mn

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

1 цаг 57 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

2 цаг 21 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

2 цаг 25 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

4 цаг 58 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

5 цаг 3 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

5 цаг 8 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

5 цаг 13 мин
Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

Өчигдөр 07 цаг 30 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

Өчигдөр 07 цаг 25 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

Өчигдөр 07 цаг 20 мин