Төсөв-2023: Гадаад гүйлгээний 20 хувийн татварыг тав болгож бууруулна

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн төсөлд тусгасан онцлогийг танилцууллаа. Тэрбээр татварын хөнгөлөлтийг дурдаж “Манайд ийм өндөр хэмжээний инфляцыг шингээх эдийн засаг байхгүй учраас өнөөдөр бид маш том бодит макро сорилтын орчинд байна. Хэдийгээр мөнгөний бодлогоо хатууруулаад, төсвөө хумьж байгаа ч татварын бодлогоороо эдийн засгийн тодорхой салбаруудын өсөлтийг дэмжих бодлогыг огтхон ч орхиогүй. Төсвөө хэт их хумивал дараа нь эдийн засгаа тогтворжуулж өсгөхөд илүү их үнэтэй болж ирэх учраас тодорхой хэмжээний татварын бодлогоор салбаруудын өсөлтийг дэмжих бодлого авч орж байгаа. Нээлттэй компаниудын хувьцааны ногдол ашгийг бууруулна. Уг татвар дотоодод 10 хувь, гадаадад 20 хувь байдгийг жигд таван хувь болгон бууруулахаар тусгасан. Өмнө нь энэ бодлого УИХ-д орж ирээд унаж байсан. Учир нь уул уурхайн салбарын улмаас хардагддаг байсан. Тиймээс одоо оруулж байгаа саналд уул уурхайн компаниуд хамаарахгүй байх юм.  Хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдаад 10-аад жил болсон. 4-5 хөрөнгө оруулалтын сан зөвшөөрөл авч, үйл ажиллагаа эхлүүлсэн боловч энэ сувгаар эдийн засагт бодит дэмжлэг болох үр дүн гарахгүй байгаа. Тиймээс ХОС-ийн үйл ажиллагааны орлогыг цаашдаа татвараас тодорхой хугацаанд бүрэн чөлөөлье гэж байгаа. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогын татвар 10-25% гэсэн интервалтай байдгийг 0% болгох томоохон өөрчлөлтийг санал болгож байна.  IPO хийхтэй холбоотой гарсан зардлыг 20 хувь нэмэгдүүлж тооцох боломж бүрдүүлнэ.   IT компаниудын хувьд гадаадад шилжүүлэх буюу гадна талд байгаа томоохон технологийн шинэчлэлд хөрөнгө оруулж, нутагшуулсан бол үүнийг татвараас чөлөөлөх зардлыг дөрөв дахин  бууруулж тооцно. Өөрөөр хэлбэл, гадаад руу шилжүүлэх гүйлгээний суутган татвар 20 хувь байсныг таван хувь болгож байгаа. Энэ бол олон улсын практикт туршигдсан, үр дүнгээ сайн өгсөн жишиг. Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш таван жилийн хугацаанд бүрэн хөнгөлнө. Энэ хугацаа гурван жил байсныг тав болгон нэмэгдүүлж байна гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

2 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

2 цаг 55 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

3 цаг 7 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

5 цаг 54 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

6 цаг 17 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

6 цаг 22 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

8 цаг 55 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

9 цаг 0 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

9 цаг 5 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

9 цаг 10 мин