"Бэлтэс мөрөн" ХХК-тай холбоотой хэргийг анхааралдаа авахыг УИХ-ын гишүүдээс шаардлаа

2022-10-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн "Нэмэх даатгал" нэрээр иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж байсан ч эцэстээ энэ нь залилан болсон тухай тус аймгийн иргэд удаа дараа мэдээлэл хийсэн.  Харин ЦЕГ-аас тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгвэл Хөвсгөл аймгийн иргэд өнөөдөр дахин хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд "Мөрдөн шалгах ажиллагааг сэжиглэж байна. Мөн УИХ-ын гишүүд болон сайд дарга нарыг энэ асуудлыг анхааралдаа авахыг шаардсан юм.

Энэ үеэр Д.Бямбаа “Бэлтэс мөрөн"-гийн хохирол бол сүүлийн хоёр сарын хугацаанд явагдсан. Тэрнээс өмнө байршуулсан хүмүүс бол мөнгөө өсгөж аваад л байсан байгаа юм. Гэтэл 2022 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр гомдол гаргасны улмаас хэрэг бүртгэлийг нээсэн. Энэ өдрөөс хойш шалгах үйл ажиллагааг аймгийн мөрдөн байцаагч н.Гантулга гэсэн хүн ахалсан. Гэвч энэ хүн нь ямар нэгэн шалгах үйл ажиллагаа явуулаагүй ээ. Мөн АТГ тус хүмүүс болон аймгийн Засаг дарга, ИТХ дарга нарыг шалгуулмаар байна гэхэд шалгахгүй байна. Монголын шүүх иргэддээ биш, эрх мэдэлтэн эсвэл хэн мөнгөтэйд үйлчилж байна. Тиймээс бид УИХ гишүүд болон хууль хүчнийхэнээс тусламж  гуйж энэ хэргийг анхааралдаа авахыг шаардаж байна” гэсэн юм.

Хохирогч С.Мягмарсүрэн “Миний хувьд гуравдугаар сард дүүгийнхээ хадгаламж, ахынхаа ноолуур зэргийн мөнгийг тус газарт өгсөн. Мөнгөө өсгөөд авах болоход тус газрын үйл ажиллагааг хаасан. Гэвч тэр хүмүүс усанд хаясан чулуу шиг алга болсон. Харин нэг хүн нь Хөвсгөлд үлдсэн. Тэр хүнийг бид өдөр шөнөгүй ээлжилж, сахиж мөнгөө авмаар байгаагаа хэлж байсан. Гэвч цагдаагийн байгуулагаас тухайн бид нарыг тухайн хүнийг барьцаалсан гэж үзээд аваад явчихсан. Мөнгөө алдсан хүмүүсийн талд биш. Мөнгө залилсан хүмүүсийн талд ажиллаж байна гэж бидний зүгээс хардаж байна” гэв.

Хөвсгөл аймгийн хэмжээнд тус компанийн дансанд 5-10 сая төгрөг байршуулаад эргүүлэн авч чадаагүй 3000 гаруй хохирогч байгаа юм. "Бэлтэс мөрөн" ХХК-ийн удирдлагууд тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг өсгөж өгнө гэх байдлаар итгүүлэн татаж дансандаа төвлөрүүлснийг иргэд хэлж байгаа юм. Мөн энэ хэргийг одоо болтол шийдэхгүй, шалгахгүй байгааггаас харахд зохион байгуулалттай хэрэг байж болзошгүй гэж харж байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

2 цаг 30 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

7 цаг 31 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

7 цаг 36 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

7 цаг 41 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

7 цаг 46 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

7 цаг 51 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

7 цаг 56 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

8 цаг 1 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин