Нүүрсний үнийг 33500 төгрөгт барих боломжгүйд хүрчээ

2022-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 14-нд Багануурын уурхайн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцав.

"Багануур" ХК 2022 оны III улирлын байдлаар 19.8 сая.м3 уулын цулын ажил хийж, 11.9 сая.м3 хөрс хуулж, 3.04 сая тонн нүүрс борлуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-107 хувиар биелүүлэн ажиллаж байна.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлт 82 хувьтай ч өвлийн бэлтгэлийг 100 хувь хангахад тулгамдаж буй асуудал олон байгааг танилцууллаа. Тухайлбал, түлш, тэсрэх материалын нөөц бэлдэх, дугуй тослох материалын нөөц, ажилтнуудын нийгмийн даатгал, татвар, урт болон богино хугацаат өр төлбөр, тэдгээрийн алданги гэсэн олон асуудлыг салбарын сайдад хэлжээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний суурь салбар бол уурхай. Нэг тонн нүүрсний үнийг цаашид 33500 төгрөгт барих боломжгүйг ойлгож байна. Тиймээс эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулахаар судалж байгаа. Үүнтэй уялдаад нүүрсний үнийг хэрхэн нэмэх талаар яригдана. Иймээс танай компани үнэ өртөгтэй холбоотой санхүүгийн мэдээллээ холбогдох албаны хүмүүст өгч хамтран ажиллаарай" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

5 цаг 30 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

5 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

5 цаг 46 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

8 цаг 33 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

8 цаг 56 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

9 цаг 0 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

11 цаг 33 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

11 цаг 38 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

11 цаг 43 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

11 цаг 48 мин