Хос тэжээлт автомашиныг татварын хөнгөлөлтөөс хасах шаардлагатай

2022-10-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Нийслэлийн тулгамдсан асуудлуудын нэг, хоёрдугаар байрыг түгжрэл, агаарын бохирдол эзэлж байна. Түгжрэлийг бууруулахаар сүүлийн жилүүдэд толгойтой бүхэн ам уралдан ярьж, төсвөөс ч олон тэрбум төгрөг зарцуулаад буй. Гэвч үр дүн нь төдийлөн харагдахгүй байгаа. Нийтийн тээврийг Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр, тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орноор ангилан хөдөлгөөнд оролцуулаад 10 жилийн нүүрийг үзжээ. Анх үр дүн гарах мэт харагдсан ч бодит байдал дээр тэгсэнгүй. Тэр бүү хэл, энэ онд анх удаа түгжрэл бууруулахын тулд сайд томилсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хот хариуцсан сайдаар томилоод 40 гаруй хоножээ.

Тэрбээр түгжрэлийн үндсэн шалтгааныг “Хот байгуулалтын алдаа, замын сүлжээний дутагдал, нийтийн тээврийн хөгжил, хот хөдөөгийн тэнцвэргүй байдал нөлөөлдөг” хэмээн тодорхойлсон. Автомашины хэрэглээ их байгаа тул иргэдийг хувийн унаанаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалдаг. Гэтэл нийтийн тээврийн автобуснуудын 60-аас дээш хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Өвөлдөө хүйтэн, цонх нь цанатаж, хаалга нь хөлддөг. Техникийн үзлэг хангалтгүйгээс тормоз нь гацаж осол гаргах, цахилгааны гэмтлээс үүдэж шатах асуудлууд тасардаггүй. Эдгээрийг шийдэхийн тулд парк шинэчлэлийг үе шаттай хийнэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар мэдээлсэн. Энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441 автобус импортлох юм. Үүнээс цахилгаан 50, хоёр давхар 10, Евро-V хөдөлгүүртэй 60 автобус ирж, үйлчилгээнд явж буй. Харин ирэх онд 457 автобус авчирахаар төлөвлөсөн аж. Нийтийн тээврийн хэрэгслийг насжилтаар нь авч үзвэл, 1-3 жилийн насжилттай 0.7, 4-6 жилийн насжилттай таван хувь бол 7-9 жилийн насжилттай автобус 18 хувийг нь эзэлдэг. Харин 10-аас дээш жилийн насжилттай нь 75 хувийг эзэлжээ. Парк шинэчлэлийг дэмжих зорилгоор импортоор нийлүүлэх 24 болон 45-аас дээш хүний багтаамжтай шинэ автобусыг НӨАТ-аас чөлөөлөх бодлогыг баримтлах юм. Эдгээрийн үр дүнд зорчигчдын ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ. Суудлын автомашины хэрэглээ буурч, агаарын бохирдол ч буурна. Хотын өнгө үзэмж сайжирч нийтийн тээврийн паркыг 80 хувь шинэчилж, хүртээмж тэлнэ гэсэн тооцооллыг гаргажээ.

Түүнчлэн түгжрэлийг хүндрүүлэхэд дараах шалтгаанууд нөлөөлдөг аж. Тухайлбал, нийтийн тээвэр зорчих тусгай эгнээ хангалтгүй, явган зорчигч алхах орчин таагүй, хөдөлгөөнд оролцох жолооч нарын ур чадвар, соёл, авто замын засвар арчлалтын тогтолцоо, хотын төвийн ажлын байрны нягтрал нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ.

Харин үүнийг бууруулахын тулд долоогоос дээш жилийн насжилттай автомашины импортыг хязгаарлах, хос тэжээлт автомашиныг татварын хөнгөлөлтөөс хасах шаардлагатай. Мөн нийслэлд шинээр бүртгэх тээврийн хэрэгсэлд квот тогтоох, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглох зохицуулалтыг нэмэх нь зүйтэй гэсэн хувилбаруудыг дэвшүүлээд байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 200 (6932)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

6 цаг 49 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

6 цаг 53 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

7 цаг 5 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

9 цаг 52 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

10 цаг 15 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

10 цаг 19 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

12 цаг 52 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

12 цаг 57 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

13 цаг 2 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

13 цаг 7 мин