“Чингис хааны мэнгэ” роман дахин хэвлэгдэж гарлаа

2022-09-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОДМАГНАЙ

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан зохиолч Д. Жамъян болон бусад зохиолч нар “Чингис хааны мэнгэ” бүтээлийг дахин хэвлүүлжээ. энэ талаараа уран бүтээлчид мэдээлэл хийв.

Энэ үеэр Зохиолч Б.Сарантуяа “ Д.Жамъян “Чингис хааны мэнгэ” роман нь 2004 онд бичигдэж, цөөн тоогоор хэвлэгдсэн. Түүнээс хойш олонд хүрээгүй, 10 гахруй жил болсон байна. Чингис хааны ойг тохиолдуулан энэ бүтээлийг дахин хэвлэж олонд хүргэх зорилготой.Чингис хааны тухай өнөөгийн монголын уран зохиолд бие даасан томоохон хэмжээний бүтээл бичсэн анхны хүн Жамъян ах болон С.Жаргалсайхан  билээ. Чингис хааны тухай уншиж тодорхой ойлголт олж аваасай гээд энэ номыг дахин хэвлэх болсон. Түүхийг мэдье гэвэл түүхэн зохиолоос тодорхой ойлголт авч болдог” гэлээ.

Зохиолч Д.Жамъян “ миний хувьд "Монголын нууц товчоо"-г олон жил уншсан. Тус бүтээл нь Чингис хааны алтан ургийн түүх төдийгүй уран зохиолын сонгодог дээж  юм. Чингис хааны тухай зохиол бичих бодол 1998 онд төрсөн. Өнөөг хүртэл хугацаанд судалгаа хийсэн.  Энэхүү роман бүтээл нь зөн билгийн бүтээл билээ. Энгийн ойлгомжтой байдлаар бичсэн. Зохиолоо бичихдээ сэтгэлгээний нарийн зүйлсийг оруулж өгөхийг зорьсон. Чингис хааны мэнгийг  гэж бичсэн нь эхийн хэвлийгээс төрөхдөө нөж атгаж төрсөн  байдаг. Нөж атгаж төрснийг нь магадлахаар анагаах ухааны хүмүүстэй уулзсан. Гэтэл тийм боломж байхгүй хүн усан дотор бүрэлддэг. Тэгэхээр “хаанаас нөж атгах билээ, тийм зүйл байхгүй” гэсэн. Тэгээд бий бодохдоо алган дээрээ  мэнгэтэй байжээ гэж ойлгосон.  Хамгийн оновчтой нь мэнгэ гэх хувилбар. Хүн төрөлхтөн сэтгэлгээний тухай анхдагч судруудыг унших ёстой. Үүнд Ариун библи, Коран судар, Буддын гүн ухааны сургаал орно. Тухайлбал, ариун библид нэг хэсэг хүмүүс цөлд таяг тулаад явдаг, 1000 цэрэг өлсөж цангасан. Шөнө болж бүгд таягаа элсэнд зоогоод унтсан. Өглөө болтол таяг болгоны оройд шувуу үхсэн байдаг. Тэгээд хоолтой болсон. Ийм зохиолыг зөн билиг гэнэ. Чингис хаан нь монголчуудын үндэсний үзлийн цөм, бахархал юм.Тиймээс Чингис хаанд гүн хүндэтгэлтэй хандах ёстой. Дэлхий дахин хааныг судалж, биширч байна. Онцгой авьяастай, суут хүн гээд тэмдэглэсэн. Тиймээс бид дуулиантай, сайн тэмдэглэж, соёл урлаг шинжлэх ухаан талаасаа хийж бүтээх цаг иржээ. Одоогоос 60 жилийн өмнө н.Төмөр-Очир гэдэг хүн марк хийсэн. Тэрбээр хэлмэгдсэн ба улс төрийн товчооны тогтоол гараад маркийг шатаалгасан. Ингэж л Чингис хаандаа хандаж байж. Харин одоо цаг өөр болсон” гэв .

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

12 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

5 цаг 13 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

5 цаг 18 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

5 цаг 23 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

5 цаг 28 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

5 цаг 33 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

5 цаг 38 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

5 цаг 43 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин