“Татвар нэмэх нь хувиараа бизнес эрхлэгчдэд том дарамт болж байна” гэв

2022-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОДМАГНАЙ

Татварын хувь хэмжээг нэмсэн нь хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт учруулж буй талаар бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос мэдээлэл хийлээ.  Ирэх оны төсвийг боловсруулахдаа Сангийн яам  хувь хүмүүсийн орлого хэмжээнээс хамаарч татвар нэмэх зохицуулалтыг суулгаж өгсөн. Хувийн татварыг  хуулийн төсөлд суулгаж өгсөнийг хувиараа бизнес эрхлэгчид эсэргүүцлээ. Энэ үеэр түр хорооны тэргүүн  Д.РААЖАВ "Монгол Улс нь зах зээлийн чөлөөт эдийн засагтай улс. Төр засгаас хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийлдэг. Харамсалтай нь, эдийн засгийн энэ хүнд үед татвар нэмэх нь хувиараа бизнес эрхлэгчдэд том дарамт болж байна. Татварын албанаас энэ сарын 22-ны өдрөөс хувиараа бизнес эрхэлж буй иргэдийг дуудаж, орлогын тайлангаа авч ирэхийг шаардсан.  Мөн татварынхан цар тахлын хугацааны бүх дансны гүйлгээ авч ирж тайлагнахыг хувиараа бизнес эрхлэгчдээс шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын төсвийг боловсруулахдаа татварт өөрчлөлт оруулж, 10 сая бол 10, 15 сая 15 хувь, 20 саяас дээш бол 20 хувийн татвар авах зохицуулалт хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт болох нь" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

3 цаг 9 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

8 цаг 11 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

8 цаг 16 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

8 цаг 21 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

8 цаг 26 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

8 цаг 31 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

8 цаг 36 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

8 цаг 41 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин