Ахмад багш нар албан бичиг хүргүүлэхээр боллоо

2022-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАРАНГОО

ХҮИС-ийн ахмад багш нар болон худалдааны салбарын үе үеийн төлөөлөгчид “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Үүнд Засгийн газрын “Төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллага"-д авах арга хэмжээний тухай тогтоолыг үндэслэн  байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр ХҮИС-ийн ахмад багш Д.Нарантуяа “Манай улс худалдааны салбарын хөгжлийг ХҮИС-ийн түүхээс ангид авч үзэх бололцоогүй. Судалгаагаар бизнес эрхлэгчдийн 58 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон цар тахлын үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлтэй байна. Үүнд худалдааны салбарын ажиллах хүчний хомсдол ихээхэн нөлөөлж байгааг багш нарын олон нийтийн байгууллагуудтай хамтарч хийсэн судалгаа ч баталсан. Энд ХҮИС-ийг нэгтгэж  мэргэжлийн хөтөлбөрүүдийг уусгаж үгүй болгосон нь ихээхэн нөлөөлсөн. ХҮИС-ийн мэргэжлийн хөтөлбөрүүд цаашид ч эрэлт ихтэй улс орны эдийн засагт голлох үүрэгтэй ба худалдааны салбарын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх цөм нь ХҮИС байсан. Байсаар ч байх болно. Тооцоо судалгаагүй гаргасан энэ тогтоол шийдвэрүүдээ эргэж харж их, дээд боловсролын хөгжлийн нэг тулгуур болох ХҮИС-ийн түүхийг хадгалж үлдээх, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж шаардаж байна. Энэхүү хүсэлт шаардлагаа төрийн гурван өндөрлөгч хүргэж албан бичгээ хүргүүлэх болно” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

үнэн шүү
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

3 цаг 40 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

3 цаг 45 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

3 цаг 50 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

3 цаг 55 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

4 цаг 0 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

4 цаг 5 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

4 цаг 10 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

23 цаг 54 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

23 цаг 56 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

23 цаг 59 мин