ХҮИС-ийн оюутнуудын эрх зөрчигдөж байна гэв

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн  оюутнууд эрх ашиг нь зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ. Оюутнууд  сургууль нь  МУИС-тай нэгтгэхийг  хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэв. БШУЯ-наас Их дээд сургуулийн элсэлт, бүртгэл, чанарын талаар мэдээлэл хийхдээ шаардлага хангаагүй 24 сургуулийг татан буулгаж, найман сургуулийг нэгтгэсэн гэж мэдэгдсэн. Оюутны зөвлөлийн тэргүүн Б.Майдарбат “Нэг нам буугаад, нөгөө нам гарахаар их сургуулиудыг салгаж, нийлүүлж байгаа нь оюутан бидэнд тулгамдсан асуудал боллоо. ХҮИС нь  99 жилийн түүхтэй, 45 салбарт маш олон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг. Биднийг сургууль нь татан буугдсан зэргээр ялгаварлан гадуурхаж байна. Үнэхээр муу сургууль байсан бол гурван удаа магадлан итгэмжлэгдэхгүй. Орон тоо, сургалтын бааз нь хангалттай биш байсан бол үйл ажиллагаа нь эрт хаагдах байлаа. Тодорхой албан хаагчаас нь мэдээлэл авахын тулд энэ мэдээллийг хийж байна” гэв. Мөн Бизнесийн сэтгэл судлалын оюутан Э.Энхцэцэг “Манай сургууль бизнесийн гарааг эхлүүлж өгдөг. Эко сургууль юм. Энэ сургуулийг сонгоод суралцахаар элссэн. Гэтэл МУИС-тай нэгтгэсэн. Элсэгчийн сонгох эрхийг зөрчиж байна. Оюутнуудын өмнөөс гомдолтой байна. Бидэнд МУИС руу шилжүүлэх тухай тодорхой мэдээлэл өгөөгүй. Хоёр сургуулийн хооронд сургалтын төлбөрийн ялгаа, төлөлтийн хугацаа зэрэг нь өөр байна. Манай сургууль нэгдүгээр курст элссэн оюутнууддаа “Гарааны бизнесийн үндэс” хичээл ордгоороо онцлогтой” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 178 (6910)

 

зочин
ТМСийн оюутнууд яаж МУИС-ийн жинд тохирох вэ.Тэд чинь шалгалт шүүлгэ өгөхдөө 2-3 гар утастай орж байгаал хуулчихдаг мундаг оюутнууд юу гэж МУИС - -ийн шалгалт шүүлгийг тоохов дээ.ТМС шүүдээ одоо л ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ГЭЭД БАЙГАА БОЛОХООС ИЧМЭЭР Ч ДАМШИГ ДАА
Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

6 цаг 13 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

11 цаг 15 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

11 цаг 20 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

11 цаг 25 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

11 цаг 30 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

11 цаг 35 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

11 цаг 40 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

11 цаг 45 мин