Архангай аймгийн төлөөлөгчдийн 23 хувь нь эмэгтэйчүүд

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцын бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа  нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн  хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах, ялангуяа хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлсон.

Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.

Тэгвэл энэ удаа бид “Эмэгтэйчүүдийн манлайлал”  булангаа эхлүүлж,  21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байна.  Архангай аймгийн хувьд ИТХ 39 төлөөлөгчтэй.  Түүнээс есөн эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна.  Энэ нь  нийт төлөөлөгчдийн  23 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн үг юм.  

Мөн есөн төлөөлөгч эмэгтэйгээс нэг нь тэргүүлэгчээр ажиллаж байна.  “Лебирал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гаас хамгийн сүүлд гаргасан судалгаагаар  УИХ-ийн гишүүдийн 17.1 хувь, орон нутгийн ИТХ-ийн төлөөлөгчдийн  26. 3 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ байдал аймаг, сумын хурлын түвшинд бас ялгаатай. Тухайлбал, сумын ИТХ-д эмэгтэйчүүд 28.5 хувийг эзэлж байхад аймгийн ИТХ-д 15.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 35.9 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна гэсэн судалгаа гарсан байдаг. 

Тэгвэл Архангай аймгийн ИТХ-ын хувьд улсын дунджаас харьцангуй өндөр үзүүлэлттэй байгаа ч хүн амыг квоттой харьцуулахад ИТХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай түвшинд байж чадахгүй байна.  Мөн тэргүүлэгч төлөөлөгчид ганцхан эмэгтэй байгаа нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтггүй түвшинд байгааг харуулж буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 176 (6908)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

1 цаг 28 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

6 цаг 29 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

6 цаг 34 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

6 цаг 39 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

6 цаг 44 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

6 цаг 49 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

6 цаг 54 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

6 цаг 59 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин