Мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Турк улсын эмч нартай хамтран хийлээ

2022-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсад мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Турк улсын эмч нарын дэмжлэгтэйгээр нэвтрүүллээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-д нийт 230 саа саажилттай хүүхдийг мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэргээн засахын эмч нарын хамтарсан үзлэгт наймдугаар сард багтаан хамруулжээ. Мөн есдүгээр сарын 1-3 хооронд 38 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, долоон хүүхдэд хагалгааны заалттай болохыг тогтоосон бөгөөд эхний ээлжид таван хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг хоёр өдрийн турш турк болон монгол эмч нарын баг хамтран Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт амжилттай хийсэн байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн сайдын хувьд салбарын эмч мэргэжилтэн, яамны удирдлагын багтайгаа хамтран уналт таталт, саа саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд гадаад оронд хийлгэх шаардлагатай байсан мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг эх орондоо нэвтрүүлэх зорилго тавин ажлаа эхлүүлсэн юм. Мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, мэдээгүйжүүлэг унтуулгын, сэргээн засахын эмч, сувилагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монгол Улсад нэвтрүүлэх мэргэшсэн үндэсний багийг бий болгох тушаалыг гаргаж, ажлаа эхлүүлсэн. Эхний ээлжид нэн шаардлагатай хагалгаанд орох заалттай таван хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг хоёр өдрийн турш Турк улсын эмч нарын багтай хамтран УГТЭ дээр Монголын эмч мэргэжилтнүүд хийж дууслаа. Цаашид хагалгаанд орсон хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг ЭХЭМҮТ-д үргэлжлүүлэн хийх бэлтгэлээ хангасан. Ийнхүү Монгол Улсад дахин нэг шинэ эмчилгээний технологийг эрүүл мэндийн салбар багаараа нэвтрүүлж чадлаа. Гадаадад очин эмчлүүлэхэд үүсдэг аливаа хүндрэлүүд, тэр дундаа гадаадад хийгддэг хагалгааны зардлаас ойролцоогоор дөрөв дахин хямд хийгдэх боломж бүрдэж байгаа нь иргэдийн санхүүгийн асуудалд маш том хөнгөлөлт болж чадна. ЭМЯ цаашид уг хагалгааг төгс нэвтрүүлэхийн тулд гадаадаас дараагийн багийг урьж авчрах, эмч мэргэжилтнүүдээ тасралтгүй сургахад анхаарна.

Бидний урилгыг хүлээн авч, хамтран ажиллаж буй Лийв эмнэлгийн багийг 20 жилийн туршлагатай мэдрэлийн мэс засалч профессор Др.Туфан, түүний баг хамт олон болон үндэсний багийнхаа эмч, сувилагч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, илүү их амжилтыг хүсье” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

16 цаг 10 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

16 цаг 15 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

16 цаг 20 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

16 цаг 25 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

16 цаг 30 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

16 цаг 35 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

16 цаг 40 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Өчигдөр 17 цаг 33 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

Өчигдөр 17 цаг 28 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Өчигдөр 17 цаг 22 мин