Энэтхэгт шуугиулж, Азийн аварга “мэндэлсэн” наймдугаар сар

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Наймдугаар сар Монголын спортын ертөнцөд ололт амжилт, түүхэн үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө. Парисын олимп хаяанд ирж буй энэ үед олимпын оноо олгох тэмцээнүүдээс эхлээд тивийн аварга шалгаруулах зэрэг чансаа өндөр тэмцээнүүдэд манай тамирчид амжилттай оролцсон юм. Энэ сарын тэмцээнүүдийн мэдээллийг тоймлон хүргэе.  

 

Ирээдүйн тамирчид амжилтаа ахиулав

 

ОХУ-ын Владивосток хотод “Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадам долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Ази тивийн 12 орон, ОХУ-ын найм, нийт 21 багийн 1355 тамирчин спортын 19 төрөлд 273 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага, зохион байгуулалтайгаар спортын таван төрөлд 48 өсвөрийн тамирчин амжилттай оролцож, 11 медалийг эх орондоо авчирсан амжилт үзүүлэв. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл, самбо бөхийн төрөлд хоёр хүрэл, кураш бөхийн төрөлд нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, масрестлингээр гурван хүрэл медаль хүртсэн байна.

 

Үндэсний спортын VII наадам

 

Үндэсний спортын VII наадам наймдугаар сарын 10-13-ны хооронд Хүй долоо худагт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадмыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаад спортын 13 төрлийг онцолсон байв. VII наадмын гол онцлог нь морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаанууд байсан юм. Харин наадмын хамгийн сонирхолтой хэсэг болох үндэсний бөхийн барилдаан энэ жил улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн хооронд өрнөв.

 

Монгол шатарчид түүх бүтээлээ

 

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо 14 өдрийн турш үргэлжилж, өндөрлөсөн билээ. Тэмцээний сүүлийн буюу 11 дэх өрөгт Монголын эрэгтэй баг Киргизстантай учраа таарсан. Хоёр багийн тоглолт 2.5-1.5 гэсэн харьцаатай манай тамирчдын ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр манай эрэгтэй баг 11 өргийн дараагаар 14 оноотой 188 багаас 35 дугаар байрт бичигдэв.Харин эмэгтэй баг сүүлийн өрөгт Францын багтай учраа таарч, хоёр оноотой тэнцлээ. Ийнхүү тэд 15 оноотой 162 багаас 15 дугаар байрт орсон амжилтаар  тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Үүнээс гадна олон улсын мастер Т.Мөнхзул их мастерын болзол хангасан бол шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээнд тоглосон Б.Мөнгөнзул алтан медалийн эзэн болж, түүхэн амжилт үзүүлсэн юм.

 

Г.Ганзориг дэлхийн цомоос хос медаль хүртлээ

 

БНСУ-ын Чанвон хотод пара буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн амжилттай болж өндөрлөсөн билээ. Манай тамирчин Г.Ганзориг тэмцээний хийн гар бууны 50 метрийн Р4 дасгалд алтан медаль, 10 метрийн дасгалд  561 оноогоор хүрэл медаль хүртэж, хос медалийн эзэн болж Монголын пара буудлагын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Харин А.Ууганцэцэг эмэгтэйчүүдийн хийн бууны Р2 дасгалд 527 оноогоор 11 дүгээр байрт орсон амжилт үзүүлэв. Тамирчдыг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Буянзаяа удирдаж, дасгалжуулсан билээ.

 

Шинэхэн Азийн аваргаар хүч нэмэв

 

Наймдугаар сард бөх сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан тэмцээний нэг нь жүдо бөхийн ААШТ билээ. Энэ жилийн тэмцээн Казахстан улсын нийслэл Нур-Султан хотод амжилттай болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчин зодоглосон юм. Харин манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар болон Ё.Басхүү, Б.Хорлоодой тэргүүтэй 17 бөх тивийн аваргад хүч сорилоо. Үүнээс эрэгтэйчүүдийн -66 кг-д өрсөлдсөн Ё.Басхүү алтан медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж, Азийн аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн болсон юм. Мөн эмэгтэйчүүдийн -52 кг, -48 кг-д өрсөлдсөн Г.Наранцэцэг, Б.Хорлоодой нар хүрэл медалийн эзэн болж, медалийн буухиаг үргэлжлүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 166 (6898)

 

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

1 цаг 22 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

1 цаг 45 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

1 цаг 49 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

4 цаг 22 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

4 цаг 27 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

4 цаг 32 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

4 цаг 37 мин
Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

Өчигдөр 07 цаг 30 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

Өчигдөр 07 цаг 25 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

Өчигдөр 07 цаг 20 мин