66 кг-ийн жинд тивдээ аваргалсан шилдгүүд

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Саяхан жүдо бөхийн ААШТ амжилттай болж өндөрлөсөн. Энэ удаагийн тэмцээнээс манай улс нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн билээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Ё.Басхүү Японы жүдоч Р.Танакаг цэвэр ялж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. 66 кг бол монголчуудын хувьд тив, дэлхийгээс медаль хүртдэг топ жин билээ. Тэгвэл энэхүү жинд манай улсын эрэгтэй жүдочдоос дөрвөн Азийн аварга төрсөн байдаг юм байна. Тэдний тухай мэдээллийг хүргэе. 

 

2003, 2005 оны Азийн аварга Х.Цагаанбаатар

Тэртээ 2004 оны Афины олимпын жүдо бөхийн төрөлд цорын ганц хүрэл медалийг хүртэж, монголчуудаа баярлуулсан хүн бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар. Тэрбээр анх 2003 онд Ази тивийн аварга болж байв. Үүний дараа 2005 онд Азийн аваргын 66 кг-ийн жинд алтан медалийн төлөө Ираны бөх А.Мирэсмэйлийг ялж, тивдээ дахин аваргалсан түүхтэй. Х.Цагаанбаатарын хувьд энэ үед тив, дэлхийн татамид алдар нэрээ цуурайтуулж, дэлхийд жиндээ тэргүүлж байсан үе нь билээ. Үүнээс хойш тэрбээр хоёр жил дараалж Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн байдаг. Мөн 2009 онд ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийд данстай бөх гэдгээ дахин баталсан юм. Хашбаатарын Цагаанбаатар 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймагт төржээ. Тэрбээр жүдо бөхөөр 1995 оноос буюу 11 настайгаасаа хичээллэж, “Аварга” дээд сургуулийг төгссөн билээ. Х.Цагаанбаатар 2015 онд их спортоос зодог тайлсан юм.

 

2013 оны Азийн аварга Д.Төмөрхүлэг

Лондонгийн олимпын дараагаас 66 кг-ийн жинд зодоглох болсон гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг энэ жинд Азидаа тэргүүлсэн Монголын хоёр дахь эрэгтэй жүдоч юм. Тэрбээр 1990 онд мэндэлжээ. Д.Төмөрхүлэг 2013 оны ААШТ-д эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Ираны Эхсан Бахрамиан Хаяатыг, зооны аваргын төлөө Хонконгийн Ю Люн Чуйг цэвэр ялж, дараагийн барилдаанд БНСУ-ын Бо Бэ Хванийг юүко үнэлгээгээр ялснаар алтан медалийн төлөө Японы М.Фукуокаг ялж, тивийн аварга болсон түүхтэй. Д.Төмөрхүлэгийн хувьд Улсын харцага Ч.Даваадорж агсны хүү билээ. Багаасаа бөхөд элэгтэй байсан хүүдээ аав нь анх хутгах мэхийг зааж өгсөн гэдэг. Өөрийг нь дагаж байнга наадмын бэлтгэлд гарч буй хүүгээ аав нь дасгалжуулагч Ц.Шийрэвт хадаг барьж, шавь оруулсан аж. Д.Төмөрхүлэг анх 60 кг-д барилдаж байхдаа 2011, 2012 онд Москвагийн их дуулгаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм. 

 

2016 оны Азийн аварга Д.Алтансүх

Энэ жинд Азид аваргалсан дараагийн жүдоч бол ОУХМ Д.Алтансүх юм. 2016 оны ААШТ Узбекстаны нийслэл Ташкент хотод болж байв. Тус тэмцээнээс Монголын баг хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, Монголын жүдогийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдөр 66 кг-ийн жинд Д.Алтансүх хэсгийн аваргын төлөө Казахстаны Жумаканов Елдосыг, зооны аваргын төлөө нутаг нэгт Д.Төмөрхүлэгийг ялсан юм. Улмаар аваргын алтан медалийн төлөө Ираны бөх Алирезаг буулгаж авснаар Ташкентийн тэнгэрт Монголын төрийн дуулал эгшиглэсэн түүхтэй. 2016 он жүдоч Д.Алтансүхийн хувьд азтай, одтой жил байжээ. Тэрбээр Туркийн Самсун хотноо болсон Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпын оноо олгох тэмцээнд 66 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн байдаг. Түүний хувьд жүдо бөхөөс гадна жюү жицү бөхөөр хичээллэдэг билээ. 2017онд энэ төрлийн насанд хүрэгчдийн цэнхэр бүсийн төлөөх аваргын тэмцээнд Д.Алтансүх мөн мөнгөн медаль хүртэж байв.

 

2022 оны Азийн аварга Ё.Басхүү

Энэ жилийн ААШТ наймдугаар сарын эхээр Казахстаны Нур-Султан хотод амжилттай болж өндөрлөсөн. Тэмцээний 66 кг-ийн жинд ОУХМ Ё.Басхүү алтан медалийн төлөө Японы Рёома Танакаг сүүлийн мөчид цэвэр ялж, отгон Азийн аваргаар тодроод байна. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, шигшээд Энэтхэгийн Гурам Завашвилиг вазаригаар, хагас шигшээд 2017 оны Азийн хүрэл медальт Узбекистаны Мухриддин Тилововыг ялсан юм. Отгон Азийн аварга Ё.Басхүү 1993 онд Завхан аймагт мэндэлжээ. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон ДАШТ-д анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байв. Үүний дараагаар 2021 оны Будапештийн ДАШТ-ээс  хүрэл медаль хүртсэн билээ. Ё.Басхүүг  жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь Улсын гарьд М.Баяржавхлан аж. Тэрбээр түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 161 (6893)

 

Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

4 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

9 мин
Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

23 цаг 39 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

23 цаг 44 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

23 цаг 49 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

23 цаг 54 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

23 цаг 59 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

Өчигдөр 07 цаг 05 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

Өчигдөр 07 цаг 00 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Уржигдар 17 цаг 33 мин