21 сургуулийг хааж, 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо

2022-08-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

БШУЯ энэ хичээлийн жилд их, дээд сургуулийг цөөлж буйгаа мэдэгдэв. Монгол Улсын хэмжээнд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байгаа. Тэгвэл Засгийн газрын тогтоол, БШУ-ы сайдын тушаалаар 13 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ. Мөн 24 сургуульд зөрчил дутагдлаа сайжруулах зургаан сарын хугацаатай үүрэг өглөө. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байгаа бол оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.

 Цаашид орон нутаг суралцах оюутнуудын тоог нэмнэ гэдгийг салбарын сайд хэллээ. Тодруулбал, одоогийн байдлаар 9000 гаруй оюутан орон нутагт суралцаж байгаа бөгөөд энэ тоог 21500-д хүргэнэ. Оюутнууд нэгдүгээрт курстээ орон нутагт, 2-3-р курсээс Улаанбаатарт сурах чиглэлээр зохион байгуулалт хийж ажиллахаар төлөвлөжээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжинэ. Ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм. Их, дээд сургуулийн сул тал бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялддаггүй бодлого. Төгсөгчид ажилгүй байна гэсэн нийтлэг зовлон байна. Намар 140 мянган оюутны эцэг,  эх цалингийн эсвэл тэтгэврийн зээл авч сургалтын төлбөр төлж байна. 440-460 тэрбум төгрөгийн цалингийн зээл арилжааны банкуудаас гардаг. Тиймээс их дээд сургуулиудад тавих шаардлагаа бид өндөржүүлнэ” гэв.

Хотын түгжрэлтэй холбоотойгоор их, дээд сургуулийн эхлэх хугацааг долоо хоногоор урагшлуулсан бол цагийн хуваарьт мөн өөрчлөлт орууллаа. Наймдугаар сарын 29-нд МУБИС, ШУТИС, ХААИС, СУИС, АШУҮИС, есдүгээр сарын 5-нд МУИС, бусад их, дээд сургуульд замын түгжрэл зэрэг нөхцөлийг тооцож, наймдугаар сарын 29-н болон есдүгээр сарын 1-нд хичээлийг эхлүүлэхээр болжээ.

Их, дээд сургуулиудын хичээл эхлэх хугацааны хувьд  МУИС, СУИС, ШУТИС, АШУҮИС-ийн 51,313 оюутны хичээл 07:40 цагт,  МУБИС, ХААИС, ХҮИС-ийн 17683 оюутны хичээл 08:40 цагт орно. Улаанбаатарт байрлаж буй төрийн өмчийн 15 их, дээд сургуульд нэгдүгээр дамжааны 21504 оюутан элсэнэ. Үүнээс 12794 оюутан орон нутгаас, 8710 оюутан Улаанбаатар хотоос элссэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 160 (6892)

 

Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

4 цаг 52 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

4 цаг 57 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

5 цаг 2 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

5 цаг 7 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

5 цаг 12 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

5 цаг 17 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

5 цаг 22 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

5 цаг 27 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

5 цаг 32 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

5 цаг 37 мин