Ц.Тэмүүжин: Морьт харвааны дэлхийн аварга болно

2022-08-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Арван секундэд хүн ямар үйлдэл хийж чадах вэ. Энэ хугацаанд дэргэдээ байгаа аягатай цайнаас балгаад залгиж л амжина. Нэг, хоёр, гурав... арав гэхэд дуусах хугацаа. Гэтэл Монголын морьт харваачид 10 секундэд 150 метр зайг морьтой туулж, замдаа байгаа бай болгонд сум тавьдаг юм байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа морьт харвааны тамирчин Ц.Тэмүүжинг урилаа. Түүний хувьд 2020, 2021 онд УАШТ-д түрүүлж, Гранпри шагналыг хүртэж байсан юм. 

-Монголын үндэсний спортын VII наадамд морьт харвааны төрлүүдэд оролцож, шилдгээр шалгарлаа. Энэ удаагийн наадмаас монгол тамирчдын ур чадварыг та хэрхэн дүгнэв?

-Морьт харваа Монголд төдийгүй дэлхийд танигдсан өрсөлдөөн ихтэй спорт. Энэхүү спорт нь улс бүхэнд өөрийн өвөрмөц онцлогтой хөгжсөн байдаг. Манай улсын хувьд үнэгэн намнааг үндсэн төрөл болгож хөгжүүлсэн. Харин дэлхийд Унгар төрлийг голчилдог. Тиймээс манай улс сүүлийн хоёр жил энэ харвааг түлхүү хэрэглэж байна. Энэхүү төрөл нь тамирчнаас илүү ур чадвар шаарддаг. Гэхдээ сумны тоо хамаардаггүй. Оносон байдлаар оноог нэмж, шилдгийг нь шалгаруулдаг онцлогтой. Энэ жилийн наадамд энэ төрлийг оруулсан болохоор тамирчид алдаа гаргахгүйн тулд илүү хичээж, хүчтэй өрсөлдлөө.

-Морин дээрээс харваж байгаа тамирчин анхаарлаа хэрхэн төвлөрүүлдэг вэ?

-Тамирчин хамгийн түрүүнд морио сайн мэдэрдэг байх ёстой. Түүнээс зөвхөн анхаарлаа төвлөрүүлээд сайн харвана гэж ойлгож болохгүй. Тэмцээний үед морь замаасаа гарах тохиолдол гардаг. Тиймээс морьтойгоо нөхөрлөж, мэдэрч чадсанаар тамирчин хүн тайвширлыг мэдэрдэг. Тайван болсоны дараагаар яаж харвах, хэдэн оноо авахаа тооцоолж эхэлдэг.

-Морин харваа бусад спортын төрлийг бодвол хүнд санагдаж байна. Тэмцээний үеэр унаж бэртэх тохиолдол их гардаг уу?

-Морь давхиж байхдаа хөл алдах тохиолдол бий. Тиймээс энэ спортоор хичээллэж байгаа хүн аюулгүй байдлаа сайн хангах ёстой. Гадны тамирчдын хувьд хамгаалалтын дуулга өмсдөг. Гэтэл манай тамирчид бид морин дээр өссөн гээд хамгаалалтын хэрэгсэл өмсдөггүй тал бий. Энэ нь өөрийгөө эрсдэлд оруулж, гэмтэж бэртэх шалтгаан болж байна.  

-Энэ спортоор хичээллэхэд тамирчны ямар мэдрэмж  илүү хөгждөг бол?

-Зөвхөн бай онохоос гадна бусад зүйлсийг ч онох чадвар нэмэгддэг. Учир нь тамирчид болгон мориныхоо хурданд тааруулж сумаа тавьдаг. Сум тавихдаа хаана, хэзээ гэдгээ тооцоолно. Морь хэр хурдан явж байна, салхи ямар зүгээс, бай морь хоорондох зай хэр хол байгааг давхиж байхдаа мэдэрдэг. Харин барианаас гарахдаа түүнийгээ тооцоолох шаардлагагүй. Тиймээс хурдан хугацаанд мэдрэмжээ ашиглаж, зөв үйлдэл гаргах ёстой. Энэ чадварыг эзэмшсэнээр бусад төрлийн байг онох зөв шийдвэр гаргах мэдрэмжийг өөртөө бий болгоно.

-Таны хувьд хэзээнээс морины нуруун дээр гарч, нум сумаар харваж эхэлсэн бэ?

-Намайг бага байхад аав маань морьт харваагаар гадаад, дотоодын тэмцээнд оролцож, медаль хүртдэг байсан. Анх аавыгаа хараад морин дээрээс харвах ямар гоё юм бэ гэсэн бодол төрсөн. Бага байсан учир эхлээд газраас харваж сурах шаардлагатай болсон. Зургаан нас хүртлээ бэлтгэл хийсэн. Үүний дараа морин дээр мордож, анхныхаа сумыг аавынхаа хажууд тавьсан. Морин дээр гарч харваснаар зөвхөн мориныхоо аашийг олох, яаж сургах гэдгийг ойлгож энэ спортод илүү дуртай болсон. Тиймээс энэ спортоор түлхүү хичээллэж, дэлхийн аварга болох зорилгыг өөртөө тавьсан.

-Морьт харваагаар хичээллэхийн давуу талыг та юу гэж онцлох вэ?

-Морьт харвааны 70 хувь нь үргэлж газраас бэлтгэл хийдэг, хурдан сумалдаг онцлогтой. Тухайлбал, 150 метр зайг 12-14 секундэд туулж өнгөрөх замдаа байгаа ононо. Төрөл бүр нь өөр өөрийн байны тоо заасан байдаг. Тиймээс тамирчнаас нягт бэлтгэл шаарддаг. Мөн авхаалж самбаа, сэтгэн бодох гээд олон чадварыг хүнд суулгадаг өгөөжтэй спорт юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 158 (6890)

 

Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

21 цаг 4 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

21 цаг 9 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

21 цаг 14 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

21 цаг 19 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

21 цаг 24 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

21 цаг 29 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

21 цаг 34 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Уржигдар 17 цаг 33 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

Уржигдар 17 цаг 28 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Уржигдар 17 цаг 22 мин