Танилц: Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих A, B, C, D ангиллын журам

2022-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Даатгуулагч-иргэдэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн өрх, сум, тосгоны буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын бичсэн эмийг хөнгөлөлттэй олгодог байсан бол уг хуулийн зохицуулалтын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар ч олон улсын эмнэлзүйн удирдамж, ангиллын дагуу эм бичих боломж бүрдсэн юм.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/625 дугаар тушаалаар баталсан "Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт"-д эм бичих эмчийн ангиллыг тодорхой зааж өгсөн байдаг.

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд тухайн эмийг бичих эрхтэй эмчийн ангиллын дагуу бичихийг үүрэг болгосон.

Тогтоолд:   

- А, В ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,

- С ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

- D ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.  

Уг заалтыг 2022 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр холбогдох албаныхан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

2 цаг 21 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

2 цаг 26 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

2 цаг 36 мин
Дэлхийн хоёрдугаар дайны суурь шалтгааны талаар

Болоод өнгөрсөн зүйлийг яагаад ч өөрчлөх боломжгүй гэх утгатай «истор

2 цаг 41 мин
Шинэ амьдралын хэв маяг: Хамтын амьдрал

Өдөр ирэх тусам нэмэгдэж буй амьжиргааны зардал болон ган

2 цаг 46 мин
Ухаалаг системтэй автобусны буудал Зүрх уул

Ухаалаг системтэй автобусны буудал ашиглалтад оржээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Чингэлтэй

2 цаг 51 мин
Түшээдийг 44 хууль, дөрвөн сонсгол "хүлээж" байна

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 31 хоногийн хугацаа үлдлээ.

3 цаг 1 мин
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймонгуудыг илрүүлжээ

“Зууны мэдээ” сонин энэ оноос эхлэн сард хоёр удаа нийтийн эрх ашгийг х

3 цаг 6 мин
Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

17 цаг 38 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

18 цаг 50 мин