“Арьс инээмсэглэлээр төлждөг”

2022-07-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Зуны улиралд арьс арчилгаа хамгийн чухал. Учир нь хэт халуун уур амьсгал таны арьсыг харлуулахаас гадна түлэх эрсдэлтэй. Тиймээс энэ улиралд гоо сайхнаа хэрхэн сайхан хэвээр нь авч үлдэх тухай мэргэжлийн гоо сайханчдын зөвлөгөөг хүргэж байна. 

 

Улирал бүр гоо сайхны бүтээгдэхүүнээ соль

Арьс амьтай. Тиймээс түүнд зориулж, заавал тусгайлан цаг гаргах нь зүй ёсны хэрэг юм. Улирал бүхэн өөр өөрийн өнгө аяс, онцлогтой байдаг бол үүнийг дагаад цаг уурын нөлөөгөөр таны арьс хувьсан өөрчлөгдөж байдаг юм байна. Энэ нь өвлийн арчилгаа зуныхаас тэс өөр байна гэсэн үг. Энэ тухай “Нархан” салоны гоо сайханч Б.Оюундулам “Манай бүсгүйчүүд нэг гоо сайхны бүтээгдэхүүнээ дагнаж хэрэглэх нь элбэг. Гэтэл энэ нь тун буруу юм. Ялангуяа манайх шиг жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай оронд цаг агаарын онцлогтоо тааруулан улирал бүр хэрэглэдэг бүтээгдэхүүнээ сольж байх нь зөв. Учир нь зун хэрэглэж байсан гоо сайхны бүтээгдэхүүн хаврын улиралд таны арьсанд тохирохгүй. Өвлийн улиралд бид ихэвчлэн хүйтэн уур амьсгалаас арьсаа хамгаалж зузаан будалт хийдэг бол зуны улиралд илүү чийглэг байлгахыг эрмэлздэг. Үүний тулд чийгшүүлэгч бүтээгдэхүүн болон нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос түрхэх нь зүйтэй” гэсэн юм. Үүнээс гадна бид нүүрээ ихэвчлэн хүйтэн усаар угаадаг. Тэгвэл хэт хүйтэн ус нь арьсанд цочрол өгч, нүүрний судаснуудыг тэлдэг юм байна. Тиймээс хацрын улайлтыг тодотгож, нүхжилтийг илүү гүн харагдуулдаг ажээ. Тиймээс өрөөний температурт тохирсон, хэт халуун биш бүлээвтэр усаар нүүрээ угаах нь хамгийн зөв гэнэ.

 

“Өндгөөр маск тавих хамгийн үр дүнтэй”

Арьс арчилгааны хамгийн эхний алхам бол арьсаа зөв тодорхойлох. Үүнийг зориулалтын аппаратаар хийдэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологи, техникээр бүрэн хангагдсан салоны нэг нь “Queen”  юм. Тус салоны гоо сайханч Р.Өнөржаргал гоо сайхны чиглэлээр АНУ-д боловсрол эзэмшсэн цөөхөн мэргэжилтний нэг юм байна. Тэрбээр зуны арьс арчилгааны талаар ийнхүү зөвлөлөө.

-Зуны улиралд арьс харлах, хуурайших нь элбэг. Үүнээс арьсаа хамгаалах хамгийн энгийн алхам юу вэ?

-Халуун үед бид арьсаа зориулалтын нарны тос хэрэглэж хамгаалах нь хамгийн эхний энгийн алхам юм. Нарны тос нь тусгай өөр дээрээ нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүрхүүлтэй байдаг. Тиймээс таны арьсыг хамгаалж, амраана гэсэн үг.

-Дэлхий нийт химийн бодис ихээр агуулагдсан бүтээгдэхүүнээс татгалзах болсон. Нарны тосны хувьсал, орц найрлагын хувьд ямар байдаг юм бол?

-Манай бүсгүйчүүд органик эрүүл хүнс хэрэглэдэг болсон шигээ гоо сайхандаа аль болох байгалийн гаралтай, химийн бодисгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлздэг болсон. Үүнийг дагаад дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч энэ тал руу хөгжиж, туршлага судалгаануудыг хийж байна. Миний сурч байсан Нью-Иоркийн гоо сайхны сургуулийн лабортариуд ч олон төрлийн туршилтуудыг хийдэг байсан. Үүнээс үр дүнгээ өгсөн нэг жишээг дурьдая. Тухайн лабораторид наран цэцэгнээс тос гаргаж авсан юм. Наран цэцгийн ишэнд агуулагддаг шүүсэнд нь дэлбээг нь хандалж хийхэд арьсанд тэжээл өгөх гайхалтай шинэ бүтээгдэхүүн мэндэлсэн. Үүнийгээ үйлдвэрлэж, дэлхийн олон оронд худалдаалсан нь үйлчлүүлэгчдийн таашаалд бүрэн нийцэж байх жишээтэй. Наран цэцэг өөрөө арчилгаа ихтэй, хөрсөө голдог цэцэг ч бүсгүйчүүдийн арьсыг хамгаалах, чийгшил өгөх, амраах агуу шидтэй ургамал юм билээ. Манай салоны хувьд ч үйлчлүүлэгчдэдээ аль болох органик бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг.

-Хэт халуун энэ үед бид гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн чийгшүүлэх боломжтой вэ?

-Гэрийн нөхцөлд гарын доорх материалаар арьсаа чийгшүүлэх олон боломж бий. Үүний нэг нь өндөгний маск юм. Өндөг бол уураг, витамин ихтэй бүтээгдэхүүн. Тиймээс нэг өндөгний шарыг бага зэргийн содатой холиод нүүрэндээ маск тавьж болно. 15 минутын дараа бүлээн усаар угаагаад, бүлээн бигнүүр тавьж алжаалаа тайлаарай. Өглөө нь тань арьс өнгө нь сэргэж, чийгшил өгсөн байх болно. Мөн долоо хоногт нэг удаа арьсаа гуужуулж хэвших нь эрүүл арьстай байхын нэг энгийн алхам юм.

-Арьс эрүүл өнгөлөг байх нь зөв хооллолтоос гадна сэтгэлзүйтэй холбоотой гэх юм билээ?

-Ялангуяа зуны улиралд мах ихтэй хүнд хооллолтоос татгалзах хэрэгтэй. Ходоодны хэвийн бус үйл ажиллагаа нь таны гоо сайхантай шууд холбоотой. Ихэвчлэн ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэх нь таны арьсыг өнгөлөг, эрүүл, залуу харагдуулдаг. Мөн үүнээс гадна арьс таны инээмсэглэлээр төлждөг. Үүнийг АНУ-ын эрдэмтэд тогтоосон юм билээ. Стрессгүй, үргэлж инээмсэглэж явдаг эмэгтэйн арьс илүү эрүүл, толигор байдаг. Харин бухимдал ихтэй бүсгүйчүүдийн арьс цаг агаарын нөлөөгүй үед ч харлаж, гунддаг юм байна. 

-Дөнгөж нүүрээ будаж, арьсаа арчилж эхэлж байгаа өсвөр насны охидод та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хамгийн эхэнд арьсаа зөв тодорхойлох хэрэгтэй. Өөрийн арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Манай зарим эмэгтэйчүүд арьсаа тодорхойлохгүйгээр ямар ч баталгаагүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь элбэг. Үүнээс шалтгаалж, арьсан дээр юм туурах, нүхжилт үүсэх, арьс гэмтэх эрсдэлүүд үүсч байгаа юм. Дэлхийн гоо сайхны томоохон компаниуд өөрсдийн туршилт дээр тулгуурлан нүүрээ будаж эхлэх хамгийн тохиромжтой насыг 20 нас гэж заасан байдаг юм билээ. Энэ насанд эмэгтэй хүний нүүрний арьс бүрэн боловсорч гүйцдэг юм байна. Харин үүнээс өмнө арьсаа будаж эхлэхэд бэлдэх цэвэрлэгээ хамгийн чухал. Гэхдээ элдэв чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзаж, аль болох энгийн аргаар арьсаа арчлаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 137 (6869)

 

Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

3 цаг 30 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

3 цаг 35 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

3 цаг 45 мин
Дэлхийн хоёрдугаар дайны суурь шалтгааны талаар

Болоод өнгөрсөн зүйлийг яагаад ч өөрчлөх боломжгүй гэх утгатай «истор

3 цаг 50 мин
Шинэ амьдралын хэв маяг: Хамтын амьдрал

Өдөр ирэх тусам нэмэгдэж буй амьжиргааны зардал болон ган

3 цаг 55 мин
Ухаалаг системтэй автобусны буудал Зүрх уул

Ухаалаг системтэй автобусны буудал ашиглалтад оржээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Чингэлтэй

4 цаг 0 мин
Түшээдийг 44 хууль, дөрвөн сонсгол "хүлээж" байна

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 31 хоногийн хугацаа үлдлээ.

4 цаг 10 мин
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймонгуудыг илрүүлжээ

“Зууны мэдээ” сонин энэ оноос эхлэн сард хоёр удаа нийтийн эрх ашгийг х

4 цаг 15 мин
Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

18 цаг 47 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

19 цаг 59 мин