МҮМУУХ: Хуулийг өөрт ашигтайгаар буруу тайлбарлаж зөрчсөн

2022-07-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос УИХ-аар баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар зөрчиж, хурдан морины уралдааны дүрмийг баталж, олон нийтээс нууж байгаа асуудлаар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 15.1.1-Т зааснаар  Үндэсний морин уралдааны дүрмийг батлахдаа морьдын сэрвээний өндрийг хэмжиж уралдуулах дүрэм баталсан. МҮМУУХ нь хуулийн шинэчилсэн найруулга нь баяр наадмын тухай хуулийг  зөрчиж байгаа гэж үзэж байгаа юм. 

Энэ талаар МҮМУУХ-ны нарийн бичгийн дарга М.Ариунболд 10.1-т заасан “Үндэсний морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас соёолон, хязаалан, шүдлэн, даага, гэсэн зургаан насны ангиллаар зохион байгуулна” гэснийг  зөрчиж зөвхөн сэрвээний өндрийг хэмжих тохиолдолд монгол үүлдрийн адуунаас эрлийз адууг ялгах боломжгүй юм.  Мөн 10.11 заасан “хурдан морины бүртгэл нь малын генетик нөөцийн тухай хуулийн 5.7-т заасан нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд бүртгэлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага хурдан морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой хамтран гүйцэтгэнэ” гэснийг бүртгэл үүсгэхгүй, 2025 онд бүртгэл мэдээллийн сан үүсгэнэ гэж олон нийтэд буруу мэдээлэл өгсөн. Хурдан морины уралдааны морины бүртгэлийн дэд хороо нь 19 хүний бүрэлдэхүүнтэй байна. Бүрэлдэхүүнд холбогдох төрийн байгууллага, эродэмтэн, судлаач, холбоо, байгууллагын төлөөлөл орно” гэснийг зөрчиж холбоодоос нэг хүн авч байна. Хуулийн гол үзэл санаа нь морины бүртгэлийн дэд хороо гэх нийтийн эрх зүйн субъект байгуулая, үүнийг холбоод нь өөрсдөө хариуцаад ямар морь уралдахаа бүртгэлжүүлэе, сум аймагт бол тухайн уяачдын холбоодод эрхийг нь олгоё, ингэхдээ улсын нэгдсэн бүртгэлийн ашиглая гэж оруулсан” гэлээ.

Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрмийн төслийн талаар МҮМУУХ-ны ерөнхийлөгч Ц.Дуламсүрэн “Монгол үүлдрийн адууны стандартыг 2025 онд шинэчлэнэ, тэр болтол сэрвээ хэмжинэ гэсэн хууль баталсан нь өөрт ашигтайгаар буруу тайлбарлаж, зөрчиж байна. Засгийн газрын 2005 оны 119 тоот тогтоолын хавстралтаар батлагдсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-д шинээр батлагдаж буй хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах замаар шинэчлэн боловсруулах нь зүйтэй. Мөн морины бүтргэлийн дэд хорооны бүтэц, ажлын алба, эрх, үүрэг, хариуцлагыг хуульд нийцүүлэн дүрмээр тодорхой болго хэрэгтэй. Морины бүртгэлийн дэд хороо нь улс, аймаг, суманд хэрхэн ажиллах талаар тодорхой заах, тухайн аймаг, сумын уяачдын холбооны эрх, үүрэг, чадавхи, эрх зүйн байдлыг тодорхой тусгах шаардлагатай. монгол үүлдрийн адууны стандартыг хэрэглэх арга зүйг тодорхой болгох, морины бүртгэлийн дэд хорооны бүх түвшинд сургах, хэвшүүлэх, арга зүй, зааврыг хүргүүлэх хэрэгтэй. Хурдан морины бүртгэл бүртгүүлэх үйл явцыг цахим орчинд ил тод, нээлттэй болгох зохицуулалт, хэрэгжилтийн талаар тусгах. Үндэсний их баяр наадмын тухай хууль, хурдан морины уралдааны дүрмийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, маргааныг шийдвэрлэх, зөрчлийн талаар ил тод мэдээллэх зэрэг бусад асуудлуудыг нарийвчлан тусгах шаардлагатай байна” гэв.  

Эх сурвалж: www.polit.mn

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

5 цаг 27 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

10 цаг 28 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

10 цаг 33 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

10 цаг 38 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

10 цаг 43 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

10 цаг 48 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

10 цаг 53 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

10 цаг 58 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин