Ээжүүдийг маргааш өглөө 6:30 цай, сүүний дээжээ өргөхийг уриаллаа

2022-06-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо” ТББ-аас  өнөөдөр /06.06/хэвлэлийн хурал хийсэн юм. Тус ТББ-ын тэргүүн Г.Алтанцэцэг  мэдээллийнхээ эхэнд хэлэхдээ  “Маргааш буюу 2022 оны зургадугаар сарын 7-ны Мягмар гараг нь  Билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна. Энэ өглөө мандахын улаан наран буюу өглөөний 6.30 цагт  Монголчуудыг  эв эеээ нэгтгэж , Монголын их хувь заяагаа бататгахыг ерөөж сүүн цагаан өргөлөөр мялааж  цай, сүүнийхээ дээжийг өргөхийг  Монголын бүх ээжүүд, эмэгтэйчүүддээ уриалсан юм. Мөн тэрбээр “Яг өнөөдөр энэ цагаас эхлэн Монгол үндэснийхээ язгуур эрх ашгийн эсрэг, Монгол оршихуйн эсрэг, ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийг хохироох, гадны улс гүрнүүдийн бодлогоор  өв соёл,түүх уламжлалынхаа эсрэг заналхийлсэн, янз бүрийн хууль дүрэм батлах, хөтөлбөр хэрэгжүүлэхийг нэн яаралтай зогсоохыг тэнгэр бурхад, сахиус нарын зарлигт айлдсан. Зарлигийг сөрсөн хэн бүхэн уруудан доройтож есөн үеэрээ хар тамд унахыг мэдтүгэй. Харин энэ мөчөөс эхлэн дээрхи үйлдлийг тэвчвээс тэнгэрийн өршөөлд багтана. Монгол ээж нарын төлөөлөл болсон биднээр дамжиж Мөнх тэнгэрийн  өршөөлд бүрэн багтаж хөх тэнгэрийн зарлигийн  дагуу өршөөлийг тунхаглаж байна. Өнөөдрөөс эхлэн Монголын ариун гал голомтод муу, муухай юм хийхгүй, хүн бүхэн тэнгэрийн өршөөлд багтана хэмээн тэнгэр бурхад зарлигдаж байна” гэв. Түүнчлэн  өвөг дээдсээс уламжлагдан он цагийг эхийн цагаан сэтгэлээр өртөөлөн өвлөгдсөн өв соёлоороо нэгдэж  өргөхийг тус ТББ-ын тэргүүлэгч гишүүн С.Отгонцэцэг тодотгож байв. Түүнчлэн Д.Эрдэнбулган хэлсэн үгэндээ  “Мөнх тэнгэр, бурхад, сахиус нарын зарилга нь эв эеийг нэгтгэсэн Монголын хувь заяг бататгасан зарлиг гэднийг ойлгож Монголчууд хүчээ нэгтгэж сэрэх цаг болсон байна хэмээн хүлээн авах хэрэгтэй” гэсэн юм. Мөн энэ өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд “Эв эеээ нэгтгэе, Монголын хувь заяагаа бататгая” уриатай долоо хоногийн аян зарлаж гарын үсэг цуглуулах ажил эхлүүлж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн биднийг дэмжин урам дэм, зориг хайрлаарай гээд Хаан банкны 5084576161 тоот дансанд  1000 төгрөгөөр хандив өргөхийг уриалав. Цай, сүүнийхээ дээж өргөхдөө Мөнхнаран ээжийн залбирал болох  “Миний сүнсний язгуур Мөнх наран ээжээ, та өөрийнхөө их ивээл хайр ерөөлийг  орчлон хорвоогын   хумихын тоос бүрт  хүртээж  өгч хайрла” хэмээн хэлж сүүгээ өргөөрэй гэж “Цаг зүг Монгол”ТББ-ын тэргүүн Н.Хандсүрэн онцолсон юм.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин Зочин
Мухар бишрэлдээ тэнэгтсэн малнаасаа долоон дор малнууд!!!. Цонхоороо өргөсөн цайны дээж нь эргээд өөрсөдөд нь хараал болж очих болтугай!!!. Цонхоор цацсан угаадас чинь хүний өмчийг бузарлаж бохирдуулж байгаа гэдгийг мэдэхгүй малнууд монголоор нэг дүүрчээд байхад дахин угаадсаа өргөж цацаарай гэж уриалж байгаа малнууд та нар бол үнэхээр мал сэтгэхүйтэй малнууд юм.
Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 4 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

2 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

7 цаг 56 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

12 цаг 58 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

13 цаг 3 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

13 цаг 8 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

13 цаг 13 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

13 цаг 18 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

13 цаг 23 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

13 цаг 28 мин