Бат хааны дүрд өөр улсын жүжигчин тоглуулахыг эсэргүүцлээ

2022-05-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

“Чингис хааны” ач хүү  Бат хааны түүхийг өгүүлэх Унгар-Монгол-их Британы хамтарсан “1242 Gateway  to  the  West буюу Барууны Хаалган Дээр”кинонд бага насны эрэгтэй хүүхэд хүчирхийлдэг Холлиудын жүжигчинг тоглуулах гэж байгааг Монголын талаас эсэргүүцэн “Махаан пикчерс ХХК” болон Монголын үндэсний кино хороо  ТББ-аас мэдээлэл хийлээ.

Унгарын Мозго мози компани кинонд садар, самуун хүчирхийлэл сурталчилсан Монгол цэргийн ангийн дэргэд янханы газар дагаж явдаг, цэргүүд түүгээр үйлчлүүлдэг хэсэг оруулсан, түүнчлэн гол дүр Бат хаанд өөр улсын жүжигчин тоглуулах санал гаргасныг  эсэргүүцэн талуудын хооронд зөрчил үүсч Махаан пикчерс хүчирхийлэл сурталчилсан түүх гуйвуулсан гэрээ зөрчиж гол дүрийг Монгол Жүжигчин сонгох нөхцөлөө биелүүлэхийг шаардаж хөрөнгө оруулалтаа түдгэлзүүлсэн аж. Махаан пикчерс ХХК  2017 оноос эхлэн Монгол-Унгарын хамтын ажиллагааг эхлүүлж хоёр улсын түүхэн харилцааг харуулсан Чингис хааны ач хүү Бат хааны тухай түүхэн уран сайхны кино бүтээх санаачлага гарган 2020,2021 онд Унгарын Мозго мози компани, Махаан пикчерс ХХК, Их Британы Челси пикчерстэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Монголын үндэсний кино хороо ТББ-ын төлөөлөгч, зохиолч, найруулагч Ч.Билгүүн  “Үндсэн хуулиараа төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх эрхэм зорилготой, үндэстний оршин тогтнох үндэс амин чухал дархлаа болсон үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд түүх гуйвуулж садар самуун, бэлгийн хүчирхийлэл зэрэг сөрөг сурталчилгаа болох кино бүтээж олон улсын зах зээлд гарахаас сэргийлнэ” гэлээ.

Махаан пикчерс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Ш.Сарангэрэл “Санамж бичигт заасны дагуу БАт хааны дүрд Монголд жүжигчин тоглуулах, хүчирхийлэл сурталчилсан, түүх гуйвуулсан хэсгийг хасах шаардлагыг биелүүлэхгүй бол “Утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенци”-д нэгдэн орсон улсын хувьд Унгарын Мозго мози компанитай холбоотой олон улсын шүүхэд маргаан үүсгэхээс аргагүй байдалд хүрэх учир энэ кинонд Монгол тал оролцох эсэх талаар зохих эрх бүхий газраас шийдвэр гаргах хүртэл хугацаанд сөрөг үр дагавар үүсч болзошгүй гэдгийг олон нийтэд мэдээлэлж байна” гэлээ.

Эх сурвалж: Polit.mn

зочин
Зөв дөө хөө. Гадны хүсэл, санаа бодлыг эсэргүүцэж байгаад чинь бус Монголчуудын түүхээ, уламжлалаа, ёс жудгаа дээдэлж, өвгөд, дээдсийнхээ нэр төрийг хамгаалж байгаад чинь Талархаж, Баярлаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 59 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

10 цаг 0 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

10 цаг 5 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

10 цаг 10 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

10 цаг 15 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

10 цаг 20 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

10 цаг 25 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

10 цаг 30 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин