“Миний гэр бүл аюулгүй ажилладаг” уралдааны шилдгүүд тодорчээ

2022-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Танхимд өнгө өнгөөр алагласан гэр бүлийн  аз жаргалтай орчинг өгүүлсэн зураг бүхий самбаруудыг эгнүүлэн тавьжээ.  Зураг бүр гэрэл гэгээтэй,  дотно мэдрэмж төрүүлэх аж. “Миний гэр бүл аюулгүй ажилладаг”  гар зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн уран зургийг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүллээ. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдэвт гар зургийн уралдааныг зарласан юм. Уралдаанд 21 аймаг, есөн дүүргээс 80 гаруй бүтээл иржээ. Гар зургийн уралдаанд Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори "Ирээдүй цогцолбор" сургуулийн сурагчид идэвхтэй оролцсоныг зохион байгуулагчид онцолж байлаа.

Уралдаанд оролцсон бүтээлүүдээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг өөрсдийн нүдээр харж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа. Энэ үеэр ХНХЯ-ны ХАБЭА-ны хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар баяр хүргэж, шагналыг гардуулав.  Гар зургийн уралдааныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022” арга хэмжээний хүрээнд хоёр дахь удаа зохион байгуулсан юм.

Уралдааны шилдгүүд:

 

Дунд бүлгийн ангилалд

I байр  У.Урантөгс /Ирээдүй цогцолбор 6д анги/

II байр М.Мөнхцацрал /Нийслэлийн 115 дугаар сургуулийн 7г анги/

III байр Т.Номин /Ирээдүй цогцолбор 7з анги/

IV байр О.Хулан /Нийслэлийн 79 дүгээр сургууль 6в анги/

 

Ахлах бүлгийн ангилалд

I байр Э.Өгөөмөр /Орхон аймгийн III сургуулийн 12б анги/

II байр П.Мөнхдэлгэр /Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн 11г анги/

III байр М.Номинжин /Томүжин алтернатив сургуулийн X анги/

IV байр А.Маралмаа /75 дугаар сургуулийн 11б анги/ нар тус тус байр эзэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 96 (6828)

 

Өндөг үйлдвэрлэгч CEO Ж.Болд

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа тавдугаар сарын 5-нд төрсөн

3 цаг 25 мин
Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

4 цаг 52 мин
Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

4 цаг 57 мин
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

5 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин