С.Энхболд: 15 мянган төгрөгийн даралтны эм 7-8 мянга болж хямдарна

2022-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” булангийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд уригдаж дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр энэ үеэр “Эмч нарын ур чадвар чамлахааргүй түвшинд хүрсэн. Бид хангалттай оношилж, эмчилж байна. Хамгийн гол нь эмчилгээний үр дүнгийн тал хувь нь эмнээс  шалтгаалдаг. 1995 оноос хойш эрүүл мэндийн салбарын эмтэй холбоотой асуудал бүгд хувийн хэвшил рүү шилжсэн. Гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд хийсэн бас нэг том ажил бол 132 хүнтэй Эмийн агентлагтай болсон. Агентлаг эмийн чанар, нөөц, стандарт, удирдамж хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Жил гаруй хөөцөлдсөний үр дүнд Швейцарын компанитай хэлэлцээ хийлээ. Манай улс 560 гаруй нэр төрлийн эмийг 30-70 хувийн хөнгөлөлттэйгөөр иргэдэд олгодог. Үүний 15 нэр төрлийн 22 эмийг нэг ам.доллараар авах гэрээ хийсэн. Хамгийн гол нь чанартай, хямд байх юм. Төр гэрээг нь хийж өглөө. Тээвэр ложистик түгээх ажлыг хувийг хэвшил хийнэ. Жишээлбэл, даралт бууруулах эмийг 15 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол нэг ам.доллараар гэрээ хийснээр зардлаа нэмээд 7-8 мянган төгрөг болно гэсэн үг. Эхнээсээ долоон нэр төрлийн эмийг манай улсад зориулж үйлдвэрлээд бэлэн болсон. Бага багаар нэр төрлөө нэмэгдүүлж дараагийн ээлжинд хорт хавдрын эмийг оруулж ирнэ. Эмийн чанар сайжрахаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүн илүү сайн болно.
” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

14 цаг 22 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

14 цаг 24 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

14 цаг 27 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17