С.Энхболд: PCR шинжилгээнд өдөрт бараг тэрбум төгрөг зарцуулж байсан

2022-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” булангийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд уригдаж дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр энэ үеэр “Цар тахлын үед манай улсын баримталсан стратеги маш зөв байсан гэдгийг гадаад, дотоодын олон судалгаа харуулж байгаа. Гадны зарим улс орон ч сайшаасан. Тэр дундаа ард иргэдээ маш богино хугацаанд вакцинд хамруулсны үр дүнд дөрвөн давалгааг даван туулж байна. Энэ хугацаанд эмчилгээ, хариу арга хэмжээ, дасан зохицох тактик гээд 20 гаруй удирдамжийг цаг тухай үе болгонд нь зохицуулж шинэчилж ирсэн. Энэ бүхэнд эрүүл мэндийн салбар бүх хүчээ дайчилсан. Саяхан Дэлхийн банкны улс орнуудтай цахим хурал хийхдээ манай улсын баримталсан стратеги төлөвлөгөөг магтсан. Нэг сая хүнд ногдох нас баралтын тоо маш бага. Бид богино хугацаанд 23000 орыг дэлгэсэн нь том амжилт байв. Нэг ч хүнийг орхигдуулахгүй гэсэн зарчмыг баримталж эрсдэлтэй бүлгүүдээ хамгийн түрүүнд барьж авсан. 540 тэрбум төгрөгийг зөвхөн COVID-19-ийн тусламж үйлчилгээнд зарцуулсан. Жишээлбэл, манай улс шиг өрхөөрөө дамжуулж хянаж эм өгч байсан улс бараг байхгүй. Энэ мөнгөөр цар тахлын эрсдэлийг давж гарсан.

Цар тахлын үед эрүүл мэндийн салбарт өгсөн мөнгө хаачив гэсэн хардлага сэрдлэг их явсан. Гэтэл PCR шинжилгээний нэг урвалж 56000 төгрөг. Өдөрт хэдэн мянган шинжилгээ хийж бараг тэрбум төгрөгийг зарцуулж байсан. Үнийг үе шаттай буулгасан. Энэ болгонд их мөнгө зарцуулж байсан юм шүү. Аудит ч хийсэн.Жил гаруй хугацаанд цар тахлын нөхцөл байдалд хүнд хэцүү ажилласан ч салбарын реформыг эрчимтэй явуулж чадсан. Худалдан авалтаа зөв төлөвлөсөн нь эхнээсээ үр дүн харагдаж байна. Үр өгөөжөө өгсөн томоохон ажлуудыг ч хийлээ. Хөрөнгө оруулалт, боловсон хүчин, бодлого шийдвэр гээд салбар хангалттай чадавхжиж, бэхэжсэн гэж хэлж болно” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

15 цаг 29 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

15 цаг 31 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

15 цаг 34 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17