Г.Баасан: Монголын Тагнуулд итгэх боломжгүй болсон

2022-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАРГАЛ

Иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр Тагнуулын байгууллагаас хориод байгаа. Тэгвэл энэ талаар Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар хэвлэлийн бага хурал хийж хуулийн байгууллагынхан хуульд заасан үндэслэлгүйгээр цагдан хорьж дарамт үзүүлж байгаа талаар мэдээлэл хийв. Энэ талаар өмгөөлөгч А.Батдорж “Хүний эрхийг хамгаалагч Ч.Мөнхбаярыг 66 хоног хорьж байна. Бид түүнийг цагдан хоригдсон 21 дэх хоногт хэвлэлийн хурал хийж байсан. Өнгөрсөн 45 хоногийн хугацаанд АШШ-ны Гэм буруугийн шүүх хурал болсон. Энэ хурлаар иргэн Ч.Мөнхбаярын гэм буруутай гэх нотлох баримтууд үгүйсгэгдэж шүүх хэргийг цагаатгах боломжтой байхад эргэлзээтэй нотлох баримт гэж үзсэн. НҮБ-ын Хүний эрх хамгаалагчдын тухай тунхаглалд Хүний эрхийг хамгаалагчдыг эрх баригчид хууль шүүхээр дарамтлах хуулиар далайлгах, гутаан доромжлох, зохиомол хэрэгт холбогдуулан шалгах, гадаадын агент нууц бүлгэмийн тагнуул, төрийн дайсан хэмээн буруутгадаг үйлдлүүдийг хориглосон байдаг. Гэтэл Монгол улс олон улсын өмнө хүлээн зөвшөөрсөн эдгээр үүргээ зөрчиж байна” гэв.

Мөн түүний өмгөөлөгч Г.Баасан “Ч.Мөнхбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл бүрдээгүй. Төрийн нууц мэдээллийг гадаадад задруулсан, худалдсан хэргээр яллах гэж оролдож байна. Үүнийг Олон улсын хэмжээнд Монгол туургатнууд эсэргүүцэж суллахыг шаардаж байгаа. Монголын Тагнуул агнуулын байгууллага болж Тагнуулд итгэх боломжгүй болжээ” гэсэн юм.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон ХЭҮК-т гомдол гаргажээ.

 

 

Эх сурвалж: www.polit.mn

цохилт
энэ бид хоёрын хүн өмгөөлнөгэж юу байхав. харин монголын тагнуулын байгууллагын нэр хүндийг удаа дараа гутаан доромжилж байгааг өөгшүүлэн ингээд хараад суухуу?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 7 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

9 цаг 8 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

9 цаг 13 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

9 цаг 18 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

9 цаг 23 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

9 цаг 28 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

9 цаг 33 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 38 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин