М.Ариунболд:Улсын онцгой комисс 120 гаруй мянган уяачийн эрхийг зөрчлөө

2022-04-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Шүлхий өвчний тархалтыг хумих дархлаажуулалт энэ сарын 18-наас тавдугаар сарын 09-ний  хооронд үргэлжлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын 15-ныг дуустал морины уралдаан зохион байгуулахыг хориглох УОК-ын тогтоол гарсан. Энэ шийдвэрийг эсэргүүцэн Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Энэ талаар Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд “Шүлхийн вакцинжуулалттай холбоотойгоор Улсын онцгой комиссоос морин уралдааныг тавдугаар сарын 15-ныг дуустал хориглох шийдвэр гаргаснаа энэ сарын 22-нд зарласан. Монголын 120 гаруй мянган уяач тавдугаар сарын 1-нийг тэсэн ядан хүлээдэг. Гэтэл үүнээс найм хоногийн өмнө хориглох шийдвэр гаргасанд уяачид эдийн засгийн их хохирол амссан учир гомдолтой байна. Унаач хүүхэд, туслах уяач гэсэн ажлын байр бий болгон үндэсний өв соёлоо хамгаалж үлдээхийн төлөө уяачид  байнга бэлтгэл хийж байдаг.  Гурав хоногийн зайтай дөрвөн сунгаа хийж уяачид морио уралдаанд сойдог. Гэтэл сунгаа эхэлсэн цаг үед ямар ч судалгаагүй гэнэт ийм шийдвэр гаргаж Улсын онцгой комисс олон хүний эрх ашгийг зөрчсөнийг эсэргүүцэж байна. Тухайн шийдвэрийн ард ямар хүмүүс байгаа эсэхийг судалж, үр дүнг нь тооцоолсоны эцэст тогтоол гаргах ёстой. Дөрөвдүгээр сарын 1-нд урьчилаад мэдэгдсэн бол морины сунгаагаа хийхээ больж зуны уралдаандаа бэлдэх байлаа. Уяачдад учирсан хохирлыг УОК төлөх үү. УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуянд бид хүсэлт хүргүүлсэн. Үүнд  нэгдүгээрт, хэдэн суманд шүлхий гарсан бэ. Шүлхий гараагүй сумдад  тухайн сумын бүс нутагт тавдугаар сарын 1-нээс уралдаан зохион байгуулж болох уу гэдэгт хариулт авмаар байна. Манай холбооноос тавдугаар сарын 1-нээс 8-ны хооронд 10 уралдаан зохион байгуулах шийдвэр гаргаад бэлтгэлээ хийж байсан. Тиймээс тавдугаар сарын 15-наас уралдаан зохион байгуулахаар бэлтгэлээ хийж болох уу гэж асуумаар байна. Хугацааг сунгах вий гэсэн эргэлзээ уяачдад байна. Тиймээс тавдугаар сарын 15-наас морио уралдуулж болох эсэхэд тодорхой хариулт өгөхийг хүсч байна. Мөн сэрвээний өндрөөр хэмжиж морьдыг ялгаж уралдуулах нь шинжлэх ухааны үндэслэлгүйн сацуу Монгол морьтой уяачдын эрх ашгийг зөрчиж байгаа тул байнгын хорооноос энэ хуулийн өөрчлөлтийн заалтыг татаж авсан.  Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын тогтоолыг зөрчиж, хуулийн төсөл боловсруулж  дээрх заалтыг дахин хэлэлцүүлэхээр зүтгэж байна. Мөн Баяр, наадмын комисс сэрвээний өндрийг хэмжиж уралдуулна гэсэн шийдвэр гаргасан. Сэрвээний өндрөөр хэмжихээр хоёр ангилалд эрлийз морь уралдахаар байна.  Энэ нь нийт уяачдын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа Монгол морь уядаг 110 мянган уяачийн эрхийг зөрчинө.  Гэтэл Монгол адуу бусад адуунаас ялгарах олон давуу чанартай. Монгол төрийн бодлого нь Монгол малаа хамгаалах байтал хууль, журмаа хэрэгжүүлэхгүй байна” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

зочин
Үхэр Монголчууд аль хар шар Феодал зангаа тавихгүй юмаа Феодалын нйигмйин үлдэгдлүүд амь бөхтэй оршиж л байна
Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 28 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

1 цаг 43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

7 цаг 20 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

12 цаг 22 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

12 цаг 27 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

12 цаг 32 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

12 цаг 37 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

12 цаг 42 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

12 цаг 47 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

12 цаг 52 мин