Э.Шижир: Эрчим хүчний эх үүсвэрийг ЗГ шийдвэрлээгүйгээс Гангийн үйлдвэр байгуулахад хугацаа алдсан

2022-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАРГАЛ

“Кью Эс Си” компанийн эзэмшилд байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг хүчингүй болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл энэ талаар “Кью Эс Си” компаниас хэвлэлийн хурал хийж Засгийн газартай харилцан тохиролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, “Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижир “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх Эдийн засгийн хөгжлийн яамтай 2014 оны дөрөвдүгээр сард байгуулсан Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан шийдвэр гаргасан. Манай компани концессын гэрээгээр хүлээсэн үүргээ хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж ирсэн. Гангийн үйлдвэр барьж байгуулахад эрчим хүчний эх үүсвэр, газар эзэмших эрхийг хугацаанд нь олгоогүйгээс хугацаа алдсан юм. Тухайлбал, Засгийн газар, эрх бүхий этгээд эдгээр хоёр асуудлыг шийдвэрлээгүйн улмаас концессын гэрээний үүргээ биелүүлж дуусгахад саад болсон. Концессын гэрээний үүргээ биелүүлж цахилгаан эрчим хүчний хэрэглээ багатай мини Домен зуухны технологи бүхий “Монгол ган цогцолбор I” төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн өнгөрсөн оны есдүгээр сард батлуулсан. Мөн Шинэ гангийн үйлдвэрийг байгуулахад шаардлагатай газар эзэмших эрхийн хүсэлтийг 2015 оноос хойш шийдвэрлэлгүй явсаар зургаан жилийн дараа буюу 2021 оны аравдугаар сард олгосон” гэв.

Мөн тэрбээр “Монгол ган цогцолбор I” төслийн хүрээнд шинэ гангийн үйлдвэрийг 2024 онд багтааж байгуулах төлөвлөгөөг гаргаж УУХҮЯ-нд тогтмол илгээдэг байсан. Төлөвлөгөөний хэрэгжилт хэвийн явж байхад концесс эзэмшигчийг үүргээ биелээгүй гэж үзэн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Тиймээс Монгол Улсад шинэ гангийн үйлдвэр барьж байгуулах болон түүнтэй холбоотой нөхцөл байдлыг Засгийн газартай хамтран тодорхойлох замаар маргаантай асуудлыг шийдэж харилцан тохиролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

hucalgui ulsiin emjiig ulsad n ard tumend eg za ta.nar buzaruud eersdee temriin uikdwer barijasj chaddag ym bol tanai sahal erdenbileg yasan ih shunal we ulsiin chamartai bh uildweriig awsamn bn shunal ymaa buzaruud min
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 23 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

9 цаг 24 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

9 цаг 29 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

9 цаг 34 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

9 цаг 39 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

9 цаг 44 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

9 цаг 49 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 54 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин