С.Юмэнхүү: Орхон аймагт цэвэр, бохир усны үнэ 50 хувиар нэмэгдсэн

2022-04-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Орон нутагт үнийн хөөрөгдөл илүү хүнд тусаж буйг онцолсон юм. Энэ үеэр тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд “ Зөвхөн нийслэлд үнийн хөөрөгдөл үүсээгүй. Орон нутагт үнийн өсөлт дарамтыг илүү мэдэрч байна. Улаанбаатарт зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг орон нутагт  хэд дахин нэмсэн үнээр худалдан авдаг боллоо. Энэ нөхцөл байдал нь иргэдийн амьдралд хүндээр тусаж, үүсэж буй нөхцөл байдлаас үүдэж иргэдийн амьдрал сөхөрч байна. Мөн байрны ус, дулаан, тогны мөнгө нэмэгдсэн үнээр бичигдсэн учраас иргэд эсэргүүцэж буйгаа илэрхийлж, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хандсан. Энэ асуудал дээр үзэл бодлоо илэрхийлж дуугарахыг хүссэн. Үүний дагуу холбох байгууллагуудтай уулзахад “Иргэдээс  цэвэр, бохир усны үнэ нэмэх талаар судалгаа авахад 70 хувь нь дэмжсэн учраас үнийг нэмсэн” гэсэн хариу өгсөн. Тиймээс ард иргэдийнхээ нэрийг барьж, үнийн өсөлтийн дарамтанд байгаа  үед  боловсоноор ийн дээрэм хийж болохгүй” гэлээ.

Мөн үүний дагуу Орхон аймгийн иргэдийн дунд долоо хоногийн хугацаатай цэвэр, бохир усны үнийн талаар санал асуулга явуулжээ. Судалгаанд тус аймгийн  2100 гаруй иргэд оролцож,  99.3 хувь нь үнэ нэмүүлэхгүй гэсэн санал өгсөн байна. Тиймээс  судалгааны дагуу  Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид холбогдох байгууллагад хандаж, цэвэр, бохир усны үнэ нэмэх уг тогтоолоо иргэж харахыг хүсчээ.

ИТХ-ын төлөөлөгч С.Юмэнхүү цэвэр, бохир ус үнэ нэмэгдсэн нь ямар үйл явцтай явж, иргэдийн эрх ашигт хэрхэн нөлөөлсөн талаар ярилаа. Тэрбээр,” Цэвэр, бохир усны үнэ нэмэх  захиргааны нийтээр дагаж мөрдөх акт бий. Уг актад иргэдээс санал асуулга авах, нийтийн эрх ашгийг хөндөж байгаа бол тодорхой бүлэг эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэд хэлэлцүүлэг хийх зэрэг  хууль эрх зүйн асуудлууд тусгагдсан байдаг. Гэвч энэ нь цэвэр, бохир усны үнэ нэмэх асуудал дээр зөрчигдөж байна. Бид бүхэн энэ асуудал дээр судалгаа хийж байгаа. Судалгааны явцад  “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК  алдагдалтай ажиллаж байгаа учраас цэвэр бохир усны үнийг нэмэгдүүлэх саналыг холбогдох байгуулагад хүргүүлсэн байна.  Дараагаар Орхон аймгийн иргэдийн дунд судалгаа явуулахад үнэ нэмэх саналыг оролцогчдын 70-аас дээш хувь нь дэмжсэн тул Эрдэнэт  хотын өөрийн өртөгийг харгалзан, тус компаниас боловсруулсан үнэ тарифын санал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид дэмжиж байна гэсэн бичгийг усны үнэ нэмдэг зөвлөлд хүргүүлжээ. Тухайн зөвлөл 2020 оны дөрөвдүгөөр сарын 27-ны өдөр үнэ нэмэгдүүлэх  38-р тогтоол гаргасан. Харин дараагаар орон нутгийн сонгуулийн үеэр иргэд цэвэр, бохир усны үнэ нэмсэн асуудал ярьж, эсэргүүцсэн учраас сонгуулийн үеэр үнэ нэмэхээ  цуцаллаа гэж зөвлөлийн дарга нь хэлсэн. Харин  энэ оны нэгдүгээр сараас эхлээд  цэвэр бохир усны үнэ нэмэгдсэн үнээрээ буюу 50 хувиар  нэмэгдэж бичилт хийгдсэн” гэв.

Эх сурвалж: www.polit.mn 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 23 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

9 цаг 24 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

9 цаг 29 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

9 цаг 34 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

9 цаг 39 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

9 цаг 44 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

9 цаг 49 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 54 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин