Т.Болормаа: ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар хоногт 280-330 хүүхэд үзүүлж байна

2022-04-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дэд дарга Л.Зэндмаа нар Баянгол Дүүргийн  Эрүүл мэндийн төвийн Насанд хүрэгчдийн болон Хүүхдийн салбар эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тус тус ажиллав. БГД-ийн Эрүүл мэндийн төв нь тус дүүргийн 250,000 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийт хүн амын 92,000 гаруй нь 0-18 насны хүүхдүүд аж. Хүүхдийн томуу, томуу төст өвчлөлд RSV вирусийн халдварын тохиолдол өндөр, эмнэлгийн ачаалал 17:00 цагаас хойш эрс нэмэгдэж байгааг эмч хэлж байлаа. Цэцэрлэг сургууль эхэлсэнтэй холбоотой 0-5 насны хүүхдийн дунд амьсгалын замын цочмог халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг энэ үеэр онцолж байв.

Өнөөдрийн байдлаар БГД-ийн Хүүхдийн салбар эмнэлэгт 204 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амбулаториор үзүүлсэн хүүхдийн тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад буурч байгааг эмч нар хэллээ. Хүүхдийн томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэн үеэр 100 ор нэмж дэлгэсэн байна. Мөн насанд хүрэгчдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус тасагт нийт 117 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт ажиллав. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 536 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Яаралтай тусламжийн тасгаар хоногт 280-330 хүүхэд үзүүлж байгаагийн 40% нь халуурсан, ханиалгасан, шуугиантай амьсгал нь ихэссэн гэсэн зовуурьтай хүүхдүүд эзэлж байгааг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дарга Т.Болормаа онцлов. 10 хоногийн өмнөхөөс өнөөдрийн байдлаар эмнэлэгт хандаж буй хүүхдүүд 20 хувиар буурсан байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-ийн тусламж үйлчилгээтэй танилцаж үүрэг чиглэлийг өглөө. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь 170,000 гаруй хүнд амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар хүүхдийн томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдсэнтэй холбоотой 220 ор дэлгэсэн байна.

 Өнөөдрийн байдлаар 160 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн томуу, томуу төст өвчин өмнөх долоо хоногтой харьцуулахад 15-20 хувиар буурсан гэж эмч нар хэлж байлаа. Тус эмнэлэгт хүчин төрөгчийн үйлдвэр шаардлагатай байгаа, ЭМД-ын санхүүжилтийн асуудлаар уулзалт хийх талаар талууд ярилцлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

27 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

5 цаг 29 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

5 цаг 34 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

5 цаг 39 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

5 цаг 44 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

5 цаг 49 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

5 цаг 54 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

5 цаг 59 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин