Ш.Түвдэнбалжир: Д.Сумьяабазар Хөгжлийн банкнаас авсан 11 тэрбумын зээлээ төлөөгүй

2022-04-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

П.АМГАЛАНБАЯР

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хуульчдын холбооноос өнөөдөр Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тодруулбал,уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Монгол” ХХК болон Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай холбоотой баримтуудыг дэлгэв.

Энэ үеэр эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир “Эрдэнэс Монгол” ХХК 2014 онд эрдэс баялагийн нүүрсний экспорт бүрэн зогссон үед Гашуун Сухайтын замыг худалдаж авахдаа Хөгжлийн банкнаас 177.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэхдээ 2016-2021 он хүртэл 350 гаруй тэрбум  төгрөгийг тус замаас хураамжийн орлогоор олжээ. Нүүрс тээврийн машин бүрээс 250-350 төгрөгийг авдаг. Гэвч зээлээ эргэн төлөхгүй байна. Мөн тус компанийн 2014 оноос хойш алба хашсан дөрвөн захирал энэ асуудалд хариуцлага хүлээдэггүй. Тиймээс эдгээр хүмүүст харицлага тооцох хүсэлтийг прокурорын байгууллагад гаргана. Дараагийн асуудал нь Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байгаа Д.Сумьяабазартай холбоотой. Тэрбээр 2016-2020 оны хооронд Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа Үндэсний хөрөнгө банкинд 17.8, түүний эхнэр Мичидмаа 5.6, төрсөн дүү Д.Дагвадорж 51.7, өөрийн хамаарал бүхий хүн болох Үндэсний хөрөнгө оруулалтын дарга “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Баярсайхан 17.7 хувьцаа эзэмшдэг байсан. Энэ банкаар дамжуулаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 44 “Эрдэнэс Таван Толгой” ХХК –аас 27, Эрүүл мэндийн нийгмийн даатгалын 34, бусад байгууллагуудаас 114 тэрбум төгрөгийг хувийн банкаараа  дамжуулан банкандаа байршуулсан. Гэвч үүнээс 30 гаруй тэрбум төгрөгийн хувьдаа зээл авсан. Дансандаа  байршуулсан мөнгөө  банкны эрх бүхий хувьцаа эзэмшигчид зээлээр авч байгаа нь хууль зөрчиж байгаа асуудал юм. Энэ зээл нь одоо хүртэл төлөгдөөгүй. Мөн Д.Сумьяабазар энэ онд Хөгжлийн банкнаас 11тэрбум төгрөгийн зээл аваад эргэн төлөлтөө хийгээгүй. Энэ асуудлаар өнгөрсөн оны наймдугаар сард АТГ-д өргөдөл өгсөн ч найман сар өнгөрч байхад тодорхой хариу өгөхгүй байна” гэлээ. Харин уг асуудалд хуульч өмгөөлөгч Г.Ганболд “Гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш таван өдрийн дотор үзлэг хийх, ач холбогдол бүхий эд хөрөнгийг хураах, битүүмжлэх, шинчээч томилох гэсэн үйл ажиллагааг явуулдаг. Шаардлагатай гэж үзвэл албаны дарга 14 хоног сунгах эрхтэй байдаг. Хуулийн дагуу  дөрвөн сар 20 хоногийн хугацаанд хэрэг шийдэгдсэн байх ёстой” гэв.  

Эх сурвалж: www.polit,mn 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 23 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

9 цаг 24 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

9 цаг 29 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

9 цаг 34 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

9 цаг 39 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

9 цаг 44 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

9 цаг 49 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 54 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин