Тэтгэлэг: ОХУ-ын “Роснефть” нийгэмлэг Москвад 10 оюутан суралцуулна

2022-03-31
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С. САРУУЛ

ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж суралцуулна.

Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага

-М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан;

-Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд  олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулна.

Тавигдах шаардлага

Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

-ОХУ-ын болон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;

-Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;

-ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа.

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг

2.1 Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжаанд болон ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:

– Цахим өргөдөл;

– Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;

– Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;

– Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

– Иргэний үнэмлэхийн хуулбар;

– Бүртгэлийн хураамж төлсөн баримт;

2.2 Монгол Улсын болон ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:

– Цахим өргөдөл;

– Суралцаж буй сургуулийн албан бичиг;

– Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;

– Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

– Сурч байгаа  дүнгийн хуулбар/голч дүнтэй/;

– Иргэний үнэмлэхийн хуулбар;

– Гадаад паспортын хуулбар;

– Бүртгэлийн хураамж төлсөн баримт;

2.3 Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:

– Цахим өргөдөл;

– Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;

– Шалгалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;

– Иргэний үнэмлэхийн хуулбар;

– Бүртгэлийн хураамж төлсөн баримт;

Гурав. Бүртгэл

Шалгалтад оролцох иргэд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн /Пүрэв гараг/ 10:00 цагаас 4 дүгээр сарын 21-ний өдрийн /Пүрэв гараг/ 12.00 цаг хүртэл   Боловсрол, шинжлэх ухааны яамны https://scholarship.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.

Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100900016401 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга хэсэгт “ОХУ, Роснефтийн тэтгэлэг” гэж бичнэ.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагт 7577-8080 дугаар утсаар холбогдож авах боломжтой.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг дараах 4 хэсэгт хуваан дүгнэнэ. Үүнд:

1. Баримт бичгийн бүрдүүлэлт: – Баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэх, сурлагын дүнгийн жагсаалт дахь орос хэл, нийгмийн ухаан, химийн хичээлийн дүн, голч оноог харгалзан үнэлнэ;

2. Орос хэлний шалгалт: 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагт орос хэлний ерөнхий түвшин тогтоох шалгалт авах бөгөөд шалгалтад оролцох иргэд 08.40 цагт ГХЯ-ны төв хаалга дээр иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

3. Орос хэлний шалгалтад тэнцсэн иргэд дараах шалгалтад орох бөгөөд шалгалт болох хугацааг жич зарлах болно:

-М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд бүртгүүлсэн иргэд хими, математик;

-Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд бүртгүүлсэн иргэд нийгмийн ухааны мэдлэгийн тестийн шалгалт

4. Ярилцлагын шалгалт:

– Шалгалтын комиссын гишүүдээс тавьсан асуултад оновчтой, тодорхой хариулж буй эсэх, суралцахаар сонгосон мэргэжлийн хүрээнд судалгаа хийсэн байдал болон шалгалтад оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар бусад ерөнхий үнэлгээ зэргийг үнэлнэ. Ярилцлагын шалгалтыг орос, монгол хэлээр авна.

Шалгалтын нийлбэр оноог 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Гадаад харилцааны яамны http://www.mfa.gov.mn/ цахим хуудаст байршуулна. Нэрсийн жагсаалтад дурдагдсан эхний 10 иргэнийг шалгалтад тэнцсэнд тооцож, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд 5, М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд 5 оюутан тус бүр элсүүлэх асуудлаар урьдчилсан шийдвэр гаргана.

Тав. Элсэлтийн шалгалттай холбоотой гомдол, хариуцлага

Иргэн шалгалтын дүн, шалгалттай холбоотой бусад асуудлаарх гомдлоо тухайн шалгалтын явцад болон нэгдсэн дүнг зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст хандаж гаргах бөгөөд Шалгалтын комисс хянан үзэж, хариу өгнө. Дурдсан хугацаа өнгөрснөөс хойш гомдлыг хүлээн авахгүй.

Баримт бичгээ дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн болон хугацаандаа ирүүлээгүй иргэдийг шалгалтад оруулахгүй. Түүнчлэн, шалгалтын явцад бусдаас дэмжлэг авсан, бусдын бүтээлийг хуулж ашигласан, худал мэдээлэл өгсөн, зарлагдсан хугацаанаас хоцорсон болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол шалгалтаас хасна.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны +51 263181, Гадаад харилцааны яамны +51 261832, +51 262184 утсаар авч болно.

 Эх сурвалж: www.polit.mn

Өндөг үйлдвэрлэгч CEO Ж.Болд

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа тавдугаар сарын 5-нд төрсөн

15 цаг 0 мин
Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

16 цаг 28 мин
Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

16 цаг 33 мин
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

16 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

2024-05-03
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

2024-05-03
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

2024-05-03
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

2024-05-03
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

2024-05-03
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

2024-05-03